2018
Ла Пас, Боливи
2018 оны 12-р сар


Сүм энд бий

Ла Пас, Боливи

La Paz Bolivia

Цаст Иллимани уул өндөрлөг газарт байрлах, улаан тоосгон барилгатай Ла Пас хотын цаана дүнхийн харагдана. Ла Пас хотод засгийн газрын олон байгууллага байдаг тул Боливигийн засаг захиргааны төв хэмээн нэрлэх нь бий.

Андын нурууны номлолд үйлчилж байсан номлогчид 1964 оны 11-р сард Боливид ирж, 19 хүн оролцсон цуглааныг хийжээ. Сарын дараа тэд анхныхаа хөрвөгчид баптисм хүртээж, гишүүнээр баталсан байна. Өнөөдөр Боливи улс дахь Сүмийн гишүүдийн тоо 203000 гаруй болж, 5 номлол, 255 цуглаанд цугларах болжээ. Хамгийн ойр байрлах ариун сүм нь Ла Пасаас машинаар 7 цаг явж хүрэх газарт буюу 233 километрийн зайд байх Кочабамбад байдаг.

Боливи дахь Сүм орон нутгийн хүмүүнлэгийн төслүүдээрээ, тухайлбал тэргэнцэр болон нярайн эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах; цус хандивлах аянд оролцох; хөдөө аж ахуйг болон гэртээ ногоо тарих, тосгоноо хөгжүүлэх ажлыг дэмжих; хэрэгцээтэй цаг үед тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулдаг зэргээрээ олонд танигджээ.

  • Ла Пас хотын бүс дэх хожмын үеийн гэгээнтнүүд 40 өөр газар цугладаг.

  • Хамгийн түгээмэл хэрэглэдэг хэл нь испани хэл боловч олон хүн кечуа, аймара эсвэл гуарани хэлээр ярьдаг.

  • Боливигийн хамгийн анхны бүрэн цагийн номлогч 1967 онд дуудагджээ.

  • 2014 оны 12-р сард Боливи улсад Сүм байгуулагдсаны 50 жилийн ой тохиосон. Ла Пас дахь гишүүд 2015 оны 1-р сард уг ойн баярыг орон нутагтаа тэмдэглэжээ.