2018
Хүндэтгэл бол хайр
2018 оны 12-р сар


Хүндэтгэл бол хайр

Reverence Is Love

Баасан гарагт манай багш надаас бичсэн шүлгээ сургуулийн цуглаан дээр бүх сурагч, багш, эцэг эхийн өмнө уншихыг хүсэв. Би маш их баярлаж, “За!” гэж хариулсан. Гэхдээ би үнэхээр их сандарч байлаа.

Шүлгээ уншихаа хүлээн, тайзан дээр сууж байхад зүрх минь түг түг цохилж эхлэв. Би бичсэн зүйлээ олон хүний өмнө хуваалцана гэхээс их санаа зовж байлаа.

Тэгтэл надад нэг санаа төрөв. Би сургуульд ирэхээсээ өмнө өглөө бүр гэр бүлийнхэнтэйгээ хамт Мормоны Номоос хэрхэн уншдаг талаараа бодов. Гэрийнхэнтэйгээ хамт судар унших тухай бодол намайг Тэнгэрлэг Эцэгийг бодоход хүргэсэн. Тэр намайг хэр их хайрладаг талаар бас бодов. Би тайвширч, ганцаардахаа больсон байв. Зүрх минь түргэн цохилохоо больж, надад хүндэтгэл бишрэл л мэдрэгдэж байлаа.

Хүүхдийн дууны номны 31-р хуудсанд байх дууны шүлэгт,

Хүндэтгэл бол чимээгүй суухаас илүү зүйл

Хайрт Бурхан Эцэгээ санаж бодохыг,

Түүний олон адислалыг мэдрэхийг хэлнэ.

Би бишрэл хүндэтгэлтэй байна.

Би үүнийгээ өөрийн үйлсээр харуулна.

Дагах зам маань тодорхой юм.

Бишрэл хүндэтгэлээ харуулахад Есүс,

Бурхан хоёр ойр гэдгийг мэддэг.

Би сургуулийн цугларалт дээр сандарч байхдаа, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрсэндээ ихэд талархдаг. Тэр надад маш их хайртай гэдгийг олж мэдсэндээ би баярлаж байна.

Хүнд хэцүү нөхцөлд би бишрэл хүндэтгэлтэй байж, Бурханыг бодож болно гэдгийг мэднэ.