2018
Иосеф Смитээр дамжуулан Христийг таньж мэдэх
2018 оны 12-р сар


Биднийг дахин уулзах хүртэл

Иосеф Смитээр дамжуулан Христийг таньж мэдэх нь

“Joseph Smith—The Mighty Prophet of the Restoration,” Ensign, May 1976, 94–96-аас авав. Том үсгийн бичилтийг стандартын дагуу болгов.

Христийн болон авралын талаарх мэдлэг нэг л хүнээр дамжин энэ цаг үед ирсэн.

Зураг
Christus statue

Бид Христэд аврал байдаг хэмээн зааж, гэрчилдэг. Тэр бол бидний Их Эзэн, бидний Бурхан, бидний Хаан. Бид бүх ариун бошиглогч, мөн бүхий л цаг үеийн бүх гэгээнтний адил Түүний нэрээр Эцэгийг бишрэн шүтдэг.

Бид Түүнд болон Түүний цагаатгагч золиослолд баясдаг. Түүний нэр бүх нэрээс илүү чухал бөгөөд Түүний өмнө өвдөг бүхэн сөхөрч, Түүнийг бүхний Их Эзэн гэдгийг хэл бүхэн хүлээн зөвшөөрөх болно. Түүнгүйгээр үхэшгүй байдал ч, мөнх амьдрал ч байх нь үгүй.

Гэвч би одоо өөр нэгний тухай, Христийн тухай мэдлэг болон авралын талаарх мэдлэг энэ цаг үед дамжин ирсэн тэр хүний тухай ярья. …

Би Сэргээлтийн агуу бошиглогч, энэ эрин үед тэнгэрлэг дуу хоолойг анх сонссон, арга хэрэгслээр нь дамжуулан Бурханы хаант улс хүмүүний дунд дахин байгуулагдсан Бага Иосеф Смитийн тухай ярьж байна. …

1820 оны хавар [Бурхан Эцэг, Өөрийн Хүү Есүс Христийн хамт] олон зууны турш дэлхийг бүрхсэн байсан харанхуйн хөшгийг урж тасдсан. … Тэд Нью-Йоркийн Палмирагийн ойролцоох ойн төгөлд Өөрсдийн селестиел гэрээсээ доош буун ирж, залуу Иосефыг нэрээр нь дуудан, … Тэдний үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхэд мутар дахь зэмсэг нь байх болно гэдгийг түүнд хэлжээ. …

Бүх хүн өөрсдөөсөө Иосеф Смит болон түүний тэнгэрлэг зорилгын талаар юу мэддэгээ асуух нь зүйтэй. Тэд түүний нэрийг асууж сураглан, зөвхөн Түүний хожмын үеийн бошиглогчид илчлэгдсэн Христийн сайн мэдээнээс олдог тэрхүү авралыг эрэлхийлдэг үү … ? Энэ цаг үеийн бүх хүн өөрсдийн авралыг алдах аюулд орохгүйн тулд, Иосеф Смит Бурханаар дуудагдсан байсан уу? гэсэн агуу асуултад хариулах ёстой. …

… Буруу ойлголт байх ёсгүй. Бид Христийн гэрчүүд. Тэр бол Аврагч. … Гэхдээ бид ч бас Иосеф Смитийн гэрчүүд бөгөөд түүгээр дамжуулан Христийг таньж мэддэг. Тэрээр амьдарч байсан үеэс нь хойших бүх хүнийг авралын өвлөгчид болгохоор дэлхий дээр холбож, тэнгэрт лацдах хүчийг хүлээн авсан хууль ёсны удирдагч юм.

Хэвлэх