Судрын түүхүүд
Иона ба халим
Иона 1–4-р бүлгээс.
Бурхан Ионад номлолд яв гэж хэлжээ. Тэр Ниневе гэдэг хот руу очиж, хүмүүсийг наманчлалд дуудах ёстой байв. Гэвч Иона тийшээ явахыг хүссэнгүй. Тэр усан онгоцонд суугаад, өөр хот руу явав.
Их хүчтэй шуурга боллоо. Усан онгоцоо живэх нь хэмээн далайчид айж эхлэв!Иона зугтсан болохоор өөрөөс нь болж Бурхан шуурга дэгдээснийг мэдэж байлаа. Тэр далайчдад өөрийг нь онгоцноос авч шидвэл шуурга зогсоно гэж хэлэв.
Харин Бурхан Ионаг аврахаар халим явуулав. Халимны гэдсэнд тэр гурав хоногийн турш байв. Иона залбирсан. Тэр наманчилж, Бурханыг дагахаар шийдэв. Бурхан халимд Ионаг хуурай газарт гарга гэж хэллээ.
Иона Ниневе рүү явав. Тэр тэндхийн хүмүүст заажээ. Ниневегийн хүмүүс түүнийг сонсов! Тэд Бурханыг дахин дагаж эхлэв.
Би буруу сонголт хийсэн үедээ наманчилж, дахиад сонголт хийж чадна. Бурхан Ионаг хайрласан ба намайг ч гэсэн хайрладаг!