2018
Би наманчилсан хэдий ч туйлын гэм буруутай гэсэн мэдрэмж төрсөн хэвээр. Би амар амгаланг хэрхэн олох вэ?
2018 оны 12-р сар


Нүдээ олсон хариулт

Би наманчилсан хэдий ч туйлын гэм буруутай гэсэн мэдрэмж төрсөн хэвээр. Би хэрхэн амар амгаланг олох вэ?

Хэрвээ та бүрэн наманчилбал таны гэм буруу Есүс Христийн хязгааргүй Цагаатгалын улмаас арчигдах болно. Гэвч заримдаа хүмүүс наманчилсан мөртлөө нүглийн ой санамжийнхаа улмаас гэм буруугаа мэдэрсээр байдаг.

Гэм буруу буюу “бурханлаг гэмшил” (2 Коринт 7:10) тус болох нь бий. Энэ нь бидний бодлыг Есүс Христ дээр төвлөрүүлж, жинхэнээсээ наманчилж, өөрчлөгдөхөд хүргэдэг. Нөгөөтээгүүр, ичгүүр нь бидний бодол санааг өөрсөд дээр маань төвлөрүүлж, өсөлт хөгжилд маань саад учруулдаг.

Мормоны Ном бидэнд хэрхэн наманчлах болон дараа нь Есүс Христэд амар амгаланг мэдрэхийн сайн жишээнүүдийг өгсөн байдаг.

  • Аммон өнгөрсөн нүглээ санаснаар Аврагчийг болон Түүний нигүүлслийг магтан дуулахад хүрсэн бөгөөд энэ нь зовлон шаналлын оронд баяр хөөрийг авчирсан юм (Алма 26:17–20).1

  • Алмагийн “оюун” Есүс Христийн болон Түүний Цагаатгалын “бодол дээр тогтож [тунгаасны]” дараа, тэр “нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй бол[дог]” (Алма 36:17–19). Хэдийгээр ой санамж нь байсан ч тэрээр нүглүүдийнхээ улмаас зовж тарчлахаа больсон юм.2

Эшлэлүүд

  1. Richard G. Scott, “Peace of Conscience and Peace of Mind,” Liahona, Nov. 2004, 18-ыг үзнэ үү.

  2. Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Liahona, May 2007, 101-ийг үзнэ үү.