Лиахона
Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь
2024 оны 11-р сар


4:17

Ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг дэмжин батлах нь

Ах, эгч нар аа, Сүмийн ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг танилцуулж, дэмжин батлуулах онцгой боломж надад тохиож байна.

Бид та бүхнийг хаа байгаа газартаа гараа өргөн, дэмжиж буйгаа илэрхийлнэ үү гэж хүсэж байна. Аль нэгэн саналыг дэмжихээс татгалзаж байвал бид танаас гадасны ерөнхийлөгчтэйгөө холбогдохыг хүсэж байна.

Рассэлл Марион Нэлсоныг бошиглогч, үзмэрч, илчлэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр; Даллин Харрис Өүксийг Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр; Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Даллин Х.Өүксийг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчөөр, Жэффри Р.Холландыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Бид Жэффри Р.Холланд, Дийтр Ф.Угдорф, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д.Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн, Роналд А.Расбанд, Гари Э.Стивэнсон, Дэйл Г.Рэнланд, Гэррит В.Гонг, Үлиссэс Соарэс, Патрик Кийрон нарыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдээр дэмжин батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байгаа хүн байвал гараа өргөнө үү.

Бид Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин батлахыг санал болгож байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

10-р сарын 3-ны пүрэв гарагт зохион байгуулсан Ерөнхий чуулганы удирдагчдын хуралдааны үеэр бид Бүсийн далын 6 шинэ гишүүнийг дэмжин баталж, Сүмийн вэбсайт дээр зарласныг онцолж байна. Би та бүхнээс эдгээр ахыг шинэ үүрэг даалгаварт нь дэмжин батална уу гэж урьж байна.

Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.

Татгалзаж буй хүн байвал мөн ижил тэмдэг үзүүлнэ үү.

Бид бусад ерөнхий эрх мэдэлтэн, бүсийн дал, ерөнхий албан тушаалтнуудыг хэвээр нь батлах саналыг оруулж байна.

Дэмжиж байгаа бүх хүн гараа өргөнө үү.

Татгалзаж байвал мөн гараа өргөнө үү.

Ах, эгч нар аа, Сүмийн удирдлагын зүгээс та бүхний тууштай итгэл, залбиралд талархаж байна.

Бүсийн далын дуудлагад орсон өөрчлөлт

Ерөнхий чуулганы нэг хэсэг болох удирдагчдын хуралдааны үеэр Бүсийн далын дараах гишүүдийг дэмжин батлав.

Мигүэл А.Авила, Жийн Пиэррэ А.Л.Хабоко, Рамиро Ибарра Сэнчэз, Жорж Катэмбо Жогү Мүнэнэ, А.Энрикэ Тэшэйра, Франсиско Вилланүэва Рохас