“Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн тойм,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага (2000), vii–viii
“Тойм,” Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа: Оролцогчийн гарын авлага, vii–viii
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээлийн тойм
A хэсэг: Гэрлэлтээ хүчирхэгжүүлэх
1-р хичээл: “Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”
Хожмын үеийн бошиглогчид гэрлэлтийн болон гэр бүлийн мөнхийн ач холбогдлыг тунхагладаг.
Мөнхийн гэрлэлт нь энэ болон мөнх амьдралд баяр баясгалан хийгээд агуу адислалуудыг авчирна.
Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа цуврал хичээл нь бидэнд гэр бүлийн харилцаандаа баяр баясгаланг олоход туслах зорилготой.
“Гэтэлгэгчийн хадан дээр” баривал бидний гэр орон “тэнгэрийн хэсэг” байх боломжтой.
2-р хичээл: Гэрлэлт дэх эв нэгдлийг хөгжүүлэх
Их Эзэн эхнэр, нөхөр хоёрыг нэг байхыг зарлигласан.
Эхнэр, нѳхөр хоёр бие биенээ адил тэгш эрхтэй хамтрагчийн хувьд үнэлдэг байх ёстой.
Эхнэр, нөхөр хоёр хувь хүний зан чанар, ур чадваруудаараа харилцан бие биенээ нөхөх боломж олгох ёстой.
Эхнэр, нөхөр хоёр нэг нэгэндээ үнэнч байх ёстой.
3-р хичээл: Гэрлэлтэд хайр, нөхөрлөлийг хөгжүүлэх
Эхнэр, нөхөр хоёр бие биенээ хайрлах хайраа тордох хэрэгтэй.
Хайр халамж, сайхан сэтгэлийн илэрхийлэл нь гэрлэлт дэх хайр, нөхөрлөлийг амьд хэвээр байлгадаг.
Гэрлэлт дэх зохих ёсны бэлгийн харьцаа бол хайрын илэрхийлэл юм.
Гэрлэсэн хосууд энэрэл болох Христийн цэвэр хайрыг өөрсдөдөө байлгахыг хичээх ёстой.
4-р хичээл: Гэрлэлтийн асуудлуудад хандах хандлага
Гэрлэсэн бүх хосод асуудал тулгарна.
Эхнэр, нөхөр хоёр гэрлэлтээ гэрээний харилцаа гэж үздэг бол ямар ч асуудлыг даван туулж чадна.
Асуудал гарч ирэх үед бид үүнд уурлаж бухимдахын оронд тэвчээртэй байж, хайраар хандаж болно.
5-р хичээл: Эерэг харилцаагаар дамжуулан асуудалд хандах
Гэрлэсэн хос болгонд үзэл бодол нийлэхгүй байх үе бий.
Эхнэр, нөхөр хоёр бие биеийнхээ хүндлүүштэй зан чанарыг олж харах хэрэгтэй.
Эерэг харилцаа нь асуудал бэрхшээлээс урьдчилан сэргийлж, тэдгээрийг шийдэхэд тусалдаг.
6-р хичээл: Итгэл, залбирлаар дамжуулан гэрлэлтээ хүчирхэгжүүлэх
Эхнэр, нөхөр хоёр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийн тулд хамтдаа ажиллах хэрэгтэй.
Эхнэр, нөхөр хоёр хамтдаа залбирах үедээ адислагддаг.
7-р хичээл: Уучлалын эдгээх хүч
Эхнэр, нөхөр хоёрын хооронд уучлалын сүнс байх нь амар амгалан, итгэл хийгээд аюулгүй байдлын мэдрэмжийг авчрахад тусалдаг.
Эхнэр, нөхөр хоёр бие биеийнхээ алдаа дутагдлыг уучилж, алдаагаа засан залруулахын тулд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах ёстой.
Эхнэр, нөхөр хоёр бие биенээсээ уучлал эрэлхийлдэг байх ёстой.
8-р хичээл: Гэр бүлийн санхүүгээ зохицуулах
Аз жаргалтай гэрлэлтэд мөнгө санхүүгээ зөв зохицуулах нь амин чухал байдаг.
Эхнэр, нөхөр хоёр мөнгөний зохицуулалтын үндсэн зарчмыг баримтлахын тулд хамтран ажиллах хэрэгтэй.
Б хэсэг: Гэр бүлийг хүчирхэгжүүлэхэд эцэг эхийн гүйцэтгэх үүрэг
9-р хичээл: “Үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв”
Тэнгэрлэг Эцэг Өөрийн сүнсэн хүүхдүүдийг дэлхийн эцэг эхчүүдэд итгэл хүлээлгэн өгдөг.
Эцэг эх нь үр хүүхдийнхээ хувийн хэрэгцээнд нийцүүлэхийг эрэлхийлэх хэрэгтэй.
Хүүхдүүд эцэг эхтэйгээ хайрын харилцаатай байх эрхтэй.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах нь Бурханыг гомдоож буй хэрэг.
Үр хүүхэд эцэг эхийнхээ амьдралд агуу баяр баясгалан авчирдаг.
10-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (1-р хэсэг: Эцгийн үүрэг)
Эцэг эх нь хүүхэд бүрдээ итгэлийн бамбай өгөхийн тулд хамтарч ажиллах хэрэгтэй.
Эцэг хүн хайр, зөв шударга ёсоор тэргүүлэх ёстой.
Эцэг хүн гэр бүлээ амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, хамгаалах ёстой.
11-р хичээл: Эцэг эхийн ариун үүрэг (2-р хэсэг: Эхийн үүрэг)
Эх хүн Бурханы ажилд гар бие оролцдог.
Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм.
Эцэг эх хоёр тэгш эрхтэй хамтрагчийн хувиар бие биедээ туслах ёстой.
12-р хичээл: Үлгэр жишээ, заавраар дамжуулан хүүхдүүдэд заах
Эцэг эх нь үр хүүхдэдээ заах үүрэгтэй.
Эцэг эх нь үр хүүхдэдээ заахдаа сүнслэг удирдамж хүлээн авч болно.
Эцэг эхчүүд өөрсдийн үлгэр жишээ, заавраар дамжуулан заадаг.
13-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (1-р хэсэг)
Эцэг эхийн сургаал хүүхдүүдэд нь итгэлдээ хүчтэй байхад тусалж чадна.
Эцэг эх нь сайн мэдээний анхны зарчим, ёслолуудыг хүүхдүүддээ заах үүрэгтэй.
Эцэг эхчүүд “хүүхдүүддээ залбирахыг мөн Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг” заах ёстой.
14-р хичээл: Сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд заах (2-р хэсэг)
Эцэг эх нь үр хүүхдэдээ зааж сургаснаар тэдэнд хайраа харуулдаг.
Эцэг эх нь өрөвч сэтгэл, үйлчлэлийг хүүхдүүдэд заах ёстой.
Эцэг эх нь үр хүүхдүүддээ үнэнч шударга зан, бусдын өмч хөрөнгөд хүндэтгэлтэй хандахыг заах ёстой.
Эцэг эхчүүд шударга хөдөлмөрийн шан харамжийн талаар хүүхдүүдэд заах ёстой.
Эцэг эхчүүд ёс суртахууны цэвэр ариун байдлыг үр хүүхдэдээ заах ёстой.
15-р хичээл: Хүүхдүүдийг шийдвэр гаргахад удирдан чиглүүлэх
Хүүхдүүдийг шийдвэр гаргахад нь удирдан чиглүүлэх хэрэгтэй.
Эцэг эх нь хүүхдүүдэд сонгох эрхээ зөв шударга ашиглахад нь тусалж чадна.
Эцэг эх нь хүүхдүүдэд ухаалаг бус шийдвэрийн үр дагавраас сургамж авах боломжийг олгох ёстой.
Эцэг эхчүүд буруу замд орсон хүүхдүүддээ хувиршгүй хайраа үзүүлэх ёстой.
16-р хичээл: Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах ба гэр бүлийн үдэш хийх
Гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдэш хийх зэрэгт хожмын үеийн гэгээнтэн бүхэн онцгой ач холбогдол өгөх ёстой.
Гэр бүлүүд хамтдаа залбирснаар агуу адислалуудыг хүлээн авдаг.
Гэр бүлээрээ судраас суралцах нь гэр бүлүүдийг Бурханд илүү ойртуулдаг.
Гэр бүлийн үдэш нь дэлхийн нөлөөний эсрэг өөрсдийгөө хүчирхэгжүүлэхэд гэр бүлүүдэд тусалдаг.