1-р хичээл
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” үүссэн нь
Оршил
1995 оны 9-р сард Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” хэмээх Сүмийнхэнд төдийгүй дэлхий дахинаа өргөх тунхаг гаргажээ (Ensign, эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Бошиглолын энэхүү тунхаг нь Бурханы мөнхийн төлөвлөгөөнд гүйцэтгэх гэр бүлийн тэнгэрлэг үүргийн талаар заадаг. Энэ хичээл нь яагаад хожмын үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчид энэхүү сүнсээр өдөөгдсөн баримтыг гаргасан болохыг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129.
-
M.Рассэлл Баллард, “What Matters Most Is What Lasts Longest,”Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 41-44.
Заах зөвлөмж
Мозая 8:15-17; Мосе 6:26-27, 31-36; 7:16-21
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг үзмэрчид бичсэн болно
Нэг суралцагчаас Мосе 6:26-27-г чанга уншихыг, мөн ангийнхнаас уг хэсгийг даган харж, хүний зүрх сэтгэл, чих, нүдний талаар Их Эзэн юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн хүмүүний ёс бус явдлыг хэрхэн дүрсэлсэн бэ?
-
Хүмүүсийн “зүрх сэтгэл хатуурч, мөн тэдний чих сонсоход дүйрэнгэ байна, мөн тэдний нүд холыг харж чадахгүй байна” гэсэн нь ямар утгатай вэ?
Нэг суралцагчаас Мосе 6:31-34-ийг чанга уншихыг хүс.
-
Хэрэв та нар Енох байсан бол Их Эзэний ямар үгс танд урам өгөх байсан бэ?
-
Эдгээр шүлэг нь Их Эзэн хэрхэн бошиглогчдоо дэмждэг талаар юу зааж байна вэ?
Суралцагчдад Мосе 6:35-36-г унших хугацаа өг.
-
Енох нүднийхээ шаврыг угаасныхаа дараа юуг харах боломжтой болсон бэ?
-
Шавар юуг төлөөлж болох вэ? (Шавар нь дэлхийн зүйлсийг төлөөлж болох юм. Суралцагчдаас дэлхийн зүйлсийг нүднээсээ угааж цэвэрлэвэл юуг харж болох талаар тунгаан бодохыг хүс.
-
36-р шүлэг нь үзмэрч гэж хэн болохыг тодорхойлоход хэрхэн тусалж байна вэ? (Хариултуудад дараах үнэн орсон байх ёстой: Үзмэрч хүн энгийн нүдээр харах боломжгүй зүйлсийг хардаг.) Суралцагчдаас 36-р шүлгийн солбицсон эшлэлийг Мозая 8:15–17-той харьцуулахыг хүсэж болно.
Үзмэрч гэж хэн болохыг илүү тодотгохын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жон А.Видцөүгийн (1872-1952) хэлсэн дараах үгийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Үзмэрч бол сүнсний нүдээр хардаг хүн юм. Тэрээр бусдын ойлгож чадахгүй байгаа зүйлсийг ойлгож чаддаг. Тиймээс тэр бол мөнхийн үнэний тайлбарлагч буюу орчуулагч юм. … Тэр бол нээлттэй нүдээр Их Эзэний гэрэлд харж мөн алхдаг хүн юм” [Мозая 8:15–17]” (Evidences and Reconciliations, найруулга хийсэн Г.Гомер Дурхам [1960], 258).
Та суралцагчдад зарим тодорхойлолтыг Мосе 6:35–36-ийн хажууд, судар дээрээ бичихийг зөвлөж болно. Мөн үзмэрчид нь бошиглогчид болохыг тайлбарлаж өг.
Енохыг үзмэрч хэмээн хүлээн зөвшөөрч, түүний үгийг дагасан хүмүүст юу тохиолдсон тухай суралцагчдад ойлгуулахын тулд Мосе 7:16–21-ийг хураангуйлан авч үз.
-
Эдгээр шүлэг нь орчин үеийн бошиглогч, үзмэрчдийн үгэнд анхаарал тавихын ач холбогдлыг хэрхэн харуулж байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг ойлгосон байх ёстой: Бошиглогчид бидэнд бүх зүйлийг Бурханы талаас харахад тусалдаг бөгөөд бид тэдний үгэнд итгэснээрээ адислагддаг.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг унш:
“Ах эгч нар аа, 1995 онд Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга гэр бүлийн тухай дэлхий дахинаа өргөх тунхаг гаргасны 10 жилийн ой энэ жил тохиож байна [‘The Family: A Proclamation to the World,’ Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129-ийг үзнэ үү]. Уг тунхаг нь тэр үед ч мөн одоо ч гэр бүлийг хамгаалж, хүчирхэгжүүлэхийг уриалан дуудсан хэвээр байна. …
Тунхаг бошиглолын баримт болох нь зөвхөн бошиглогчид үүнийг гаргасан учраас биш, харин цаг хугацаанаасаа түрүүлж гарсан учраас юм. Уг баримт бичиг нь сүүлийн арван жилд гэр бүлийн тогтолцоонд заналхийлэн, түүнийг нураах гэсэн олон зүйлийн талаар бидэнд сэрэмжлүүлж, мөн гэр бүлийн уламжлалт тогтолцоо ба эцэг эх, үр хүүхдүүдийн хоорондын харилцаанд илүү их хор хөнөөл учруулж буй орчин нөхцөлд тэсэж гаръя гэвэл гэр бүлээ нэн тэргүүнд тавин, анхаарал тавих хэрэгтэй болохыг уриалдаг.
Тунхаг нь гэр бүлийн тодорхойлолт дээр ч санал бодлоо нэгтгэж чадахгүй байгаа нийгмийн эмх цэгцгүй, ээдрээтэй үзэл бодолтой харьцуулахад тодорхой бөгөөд энгийн үг хэллэгээрээ эрс ялгаатай” (“What Matters Most Is What Lasts Longest,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 41).
-
Ахлагч Баллард гэр бүлийн тунхгийг “цаг хугацаанаасаа түрүүлсэн” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Гэр бүлийн тунхаг нь Тэргүүн Зөвлөл, арванхоёр төлөөлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид мөн гэх таны итгэлийг хэрхэн баталж байна вэ?
Тэнгэрлэг Эцэг биднийг хайрлаж, Өөртэйгөө адил болоосой хэмээн хүсдэг учраас бидэнд бошиглогч, үзмэрчдийг илгээдэг болохыг гэрчил.
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”
Гэр бүлийн тунхаг үүссэн нь
Суралцагч бүрд “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн хуулбарыг авах боломж олго (lds.org/topics/family-proclamation). (Шаардлагатай бол суралцагчдад хэвлэсэн хувийг тарааж өг.) Суралцагчдыг гэр бүлийн тунхгийн хэвлэсэн буюу дижитал хувийг ангийн хичээл бүрд авчирч байхад урамшуулан дэмж. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг 1995 оны 9-р сарын 23-нд Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий чуулган дээр анх танилцуулсан болохыг тайлбарла.
-
Тунхгийн нэр энэ баримт хэнд хандсан болохыг бидэнд хэлж байна вэ?
-
Яагаад энэ тунхаг зөвхөн Сүмийн гишүүдэд бус, бүх дэлхийд хандсан гэж та бодож байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах үнэнийг самбар дээр бич: Бурхан Өөрийн бүх хүүхдэд үнэнийг тунхаглахын тулд бошиглогчдыг дууддаг.)
Сүм зохион байгуулагдсанаас хойш Сүмийн удирдагчид ердөө таван тунхаг гаргасан болохыг тайлбарла. Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга тус бүр нэг тунхаг гаргасан ба үлдсэн гурвыг Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга хамтдаа гаргасан байна. Тунхаг нь нэн чухал мэдэгдэл хийхэд зориулагдсан байдаг. (Хэрэв суралцагчид энэ таван тунхгийн талаар асуувал тэдэнд Encyclopedia of Mormonism, 5-р боть [1992], “Proclamations of the First Presidency and the Quorum of the Twelve Apostles,” 3:1151, eom.byu.edu вэбсайтыг санал болго.)
Ерөнхийлөгч Хинкли гэр бүлийн тунхгийг уншихынхаа өмнө яагаад Сүмийн удирдагчдад энэхүү чухал баримтыг гаргах ёстой гэсэн мэдрэмж төрсөн тухай хэд хэдэн шалтгаан хэлсэн болохыг суралцагчдад хэл. Ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:
“Бидний амьдарч буй дэлхий нь хүндэтгэх зүйлсийг маань үгүйсгэсэн, эмх замбараагүй дэлхий юм. Чанга хашгирах дуу хоолойнууд цаг хугацааны шалгуурыг давсан биеэ авч явах жишгүүдээс урван тэрслэхэд уриалан дуудаж байна. Манай нийгмийн ёс суртахууны зангуу хэт ганхах болжээ” (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 99.
-
Ерөнхийлөгч Хинкли “манай нийгмийн ёс суртахууны зангуу хэт ганхах болжээ” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Зангуу гэдэг нь ямар нэгэн зүйлийг хөдөлгөөнгүй байлгадаг уяа эсвэл гинжийг хэлдэг болохыг тодруулж болох юм.)
-
1995 онд ерөнхийлөгч Хинкли ёс суртахуун ихээхэн доройтож байгаа тухай ярьснаас хойш, нийгмийн “ёс суртахууны зангуунд” юу тохиолдсон болохыг та нар хэрхэн дүрслэн хэлэх вэ?
Ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үгийн дараах догол мөрийг харуул. Суралцагчдад үүнийг уншаад, Сүмийн удирдагчдын олж харсан болон дэлхий дээр байгаа асуудлуудыг илүү тодорхой тайлбарласан үг, хэллэгийг олж, энэ тунхгийг гаргах болсон шалтгааныг тэмдэглэх хугацаа өг.
“Өчнөөн олон софистик үзэл бодол үнэн хэмээн шургалж, ёс зүйн жишиг, үнэт зүйлсийн талаар олон худал хуурмаг зүйл яригдах болж, ийм их уруу таталт, арга мэхэнд автуулах зүйл дэлхийг аажим аажмаар бохирдуулж байгаа нөхцөлд бид сэрэмжлүүлэн, урьдчилан сэргийлэх ёстой гэдгээ мэдэрсэн билээ. Үүнтэй холбогдуулан, яг энэ цаг мөчид Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд бид Сүмийн түүхийн туршид энэ Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн удаа дараа дурдаж байсан, гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, дэг журмуудыг мэдэгдэл хийгээд дахин батлах маягаар Сүмд болон дэлхийд хандан тунхаглаж байна” (“Stand Strong against the Wiles of the World,” 100).
Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд тэдний хариултыг самбар дээр бич. Самбар дээрх зүйл дараах байдалтай харагдана:
-
“Софистик үзэл бодол гэж юу вэ? (Софистик гэдэг нь үнэн мэтээр танилцуулсан худал хуурмаг үзэл бодлыг хэлнэ.) Та гэр бүлтэй холбоотой худал хуурмаг үзэл бодлыг үнэн мэт болгон зааж байхыг харсан уу? (Та софистик үзэл бодлын жишээг С ба Г 89:4-өөс харж болно.)
-
Бид ерөнхийлөгч Хинклигийн хэлсэн үгээс хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үүрэг хариуцлагын талаар юу мэдэж авч болох вэ? (Суралцагчдын хариултад дараах үнэн орсон байх ёстой: Бошиглогчид Их Эзэний “гэр бүлтэй холбоотой жишиг, сургаал, дэг журмуудыг” тунхаглах ариун нандин үүрэг хариуцлагатай.)
Суралцагчдад гэр бүлийн тунхгийг гүйлгэн хараад, гэр бүлийн талаар өнөөдөр тавигддаг асуултуудын хариултыг олж тодорхойлох даалгавар өг. Суралцагчдад хангалттай хугацаа гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс. Бусад хичээл дээр тунхгийг нарийвчлан авч үзэх учраас энэ үйл ажиллагаанд их хугацаа зарцуулах шаардлагагүй.
Дараах үнэнийг гэрчил: Гэр бүлийн тунхаг нь нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх сүнсээр өдөөгдсөн хариултуудаар дүүрэн байдаг. Үнэт зүйлс өөрчлөгдөж буй дэлхийд тунхаг нь хувь хүн, гэр бүлүүдэд бат бөх зангуу нь байх болно.
Ерөнхийлөгч Хинкли гэр бүлийн тунхгийг уншсаныхаа дараа дараах зүйлийг тунхагласан гэдгийг тайлбарла:
“Бид энэ тунхгийг анхааралтай бөгөөд тунгаан бодон, залбирч уншихыг бүх хүнд зарлиг болгож байна. Ямар ч улс үндэстний хүч гэр орных нь ханануудын хооронд үндэслэсэн байдаг билээ. Бид бүх улс оронд буй өөрийн хүмүүст эдгээр цаг хугацааны шалгуурыг давсан үнэт зүйлсийн дагуу гэр бүлээ хүчирхэгжүүлэхийг уриалж байна” (“Stand Strong against the Wiles of the World,” Ensign, 1995 оны 11-р сар, 101).
-
Гэр бүлийн тунхгийг залбирч унших гэдэг нь та нарын хувьд ямар утга учиртай вэ?
-
Гэр бүлийн тунхаг дээрх зарчмууд хэрхэн гэрлэлт, гэр бүлийн талаарх таны бодолд нөлөөлсөн бэ?
Суралцагчдыг гэр бүлийн тунхаг дээрх сургаал, зарчмыг судалж хэрэгжүүл гэсэн ерөнхийлөгч Хинклигийн урамшуулсан үгсийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож, хуваалцахад нь тусал. Суралцагчдын хариултыг самбар дээр бичээд, тэднийг “эдгээр цаг хугацааны шалгуурыг давсан үнэт зүйлсийг” хэрэгжүүлснээр хэрхэн өөрсдийгөө болон гэр бүлээ хүчирхэгжүүлж болох тухай залбиран бодож үзэхэд урь.
Суралцагчийн унших материал
-
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129, lds.org/topics/family-proclamation.
-
M.Рассэлл Баллард, “What Matters Most Is What Lasts Longest,”Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 41-44.