10-р хичээл
Эмэгтэйчүүдийн тэнгэрлэг үүрэг хариуцлага
Оршил
Тэнгэрлэг Эцэг аз жаргалын төлөвлөгөөнийхөө нэгэн хэсэг болгон эмэгтэйчүүдийг эхнэр, эх хүн болгон томилсон. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь “эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх”, мөн түүнчлэн эцэг эхчүүд “харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой” хэмээн заадаг (Ensign эсвэл Лиахона,2010 оны 11-р сар, 129).
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Дийтр Ф.Угдорф, “The Influence of Righteous Women,” Ensign, 2009 оны 9-р сар, 5–9.
-
“Understand the Divine Roles of Women,” Ensign, 2009 оны 2-р сар, 67.
-
“The Women of the Church,” Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball, 20-р бүлэг (2006), 214-225.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 25:1-3; 10; 13-16
Хожмын өдрүүдэд зөв шударга хожмын үеийн эмэгтэйчүүдийн үзүүлэх агуу нөлөө
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) дараах бошиглолыг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Дэлхийн олон сайн эмэгтэй олноороо Сүмд татагдан ирэх учраас сүүлчийн өдрүүдэд агуу өсөлт хөгжил Сүмд тохиох болно. Энэ нь Сүмийн эмэгтэйчүүд өөрсдийнхөө амьдралд зөв шударгыг болон тодорхой байдлыг тусгасан учраас мөн бусдаас буюу дэлхийн эмэгтэйчүүдээс аз жаргалтай арга замуудаараа ялгаатай, өөр гэдгээ харуулсан учраас тохиох болно” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 222–223).
-
Зөв шударга хожмын үеийн эмэгтэйчүүд яагаад Сүмийн өсөлт хөгжлийн шалтгаан нь байх болно гэж та нар бодож байна?
Энэ санааг илүү дэлгэрэнгүй авч үзэхийн тулд суралцагчдаас Сургаал ба Гэрээ 25:1–3, 10, 13–16-аас хэрхэн хожмын үеийн эмэгтэйчүүд дэлхийн эмэгтэйчүүдээс аз жаргалтай арга замуудаар “ялгаатай, өөр” гэдгийг харуулсан үг хэллэгийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад энэхүү бошиглолын агуулгыг ойлгоход нь туслахын тулд энэ нь Эмма Смитэд зориулсан хувийн илчлэлт байсан боловч Сүмийн бүх эмэгтэйд хамаатай болохыг тайлбарла.
-
Эдгээр шүлгээс бид зөв шударга эмэгтэйн зан чанарын талаар юу мэдэж авч болох вэ?
-
Та нар Сургаал ба Гэрээ 25-д заасан сургаал, зарчмыг хэрхэн дүгнэж хэлэх вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг онцолж хэл: Их Эзэний шавийн хувьд эмэгтэйчүүд тэнгэрлэг бэлэг, авьяас чадвараа Бурханы хаант улсыг байгуулахад туслах зорилгоор ашиглаж чадна.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Спэнсэр В.Кимбалл, М.Рассэлл Баллард нарын хэлсэн дараах үгийг үзүүл:
“Ямар ч цаг үед зөв шударга эмэгтэй байх нь эрхэм сайхан зүйл билээ. Ялангуяа Аврагчийн маань Хоёрдахь ирэлтийн өмнө энэ дэлхий дээрх ороо бусгаа энэ үед зөв шударга эмэгтэй байх нь нэр төртэй дуудлага мөн. Өнөө үед зөв шударга эмэгтэйн хүч, нөлөө илүү нам тайван үеийнхийг бодвол арав дахин илүү байх юм” (Teachings: Spencer W. Kimball, 217).
“Эгч нар аа, та нарын нөлөөллийн хүрээ өвөрмөц бөгөөд түүнийг эрэгтэйчүүд хуулбарлах боломжгүй билээ. Гайхамшигт дотоод хүч, итгэл үнэмшилтэй Бурханы охид та нараас өөр хэн ч бидний Аврагчийг илүү их итгэл үнэмшлээр эсвэл хүчээр хамгаалж чадахгүй. Хөрвөгдсөн эмэгтэйн дуу хоолойн хүч чадлыг хэмжих боломжгүй бөгөөд та нарын дуу хоолой Сүмд хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна” (М.Рассэлл Баллард, “Men and Women and Priesthood Power,” Ensign, 2014 оны 9-р сар, 33).
Ангид байгаа эмэгтэйчүүдээс гэр орон, Сүм, нийгэмд хэрхэн нөлөөлж болох талаар тунгаан бодоход ямар бодол санаа, мэдрэмж төрж байгааг асуу. Сүмийн удирдагчдын хувьд эмэгтэйчүүдийн гүйцэтгэдэг чухал үүргүүд байдгийг онцолж хэл.
Та ангийнхаа ах нараас тойрог эсвэл салбарынх нь эмэгтэйчүүдийн гаргасан хүч, нөлөө хэрхэн хүмүүсийг Тэнгэрлэг Эцэгтэй ойртуулж байхыг харж байсан туршлагаасаа хуваалцахыг хүс.
2 Тимот 1:5; 3:14–15; Алма 56:47–48; 57:21
Эмэгтэйчүүдэд тэнгэрээс даалгасан Сионы эх хүн байх үүрэг
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн бэлэг, хүч чадал, мөн юмсыг харах өөрийн гэсэн үзэл, авьяас сонирхолтой байдаг. Иймээс энэ нь бидний нэг нэгэндээ хэрэгтэй байдаг шалтгааны нэг билээ. Гэр бүлийг үүсгэн бий болгоход мөн Их Эзэний ажлыг хийж гүйцэтгэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь оролцоо хэрэгтэй” (“Men and Women and Priesthood Power,” 32).
-
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие махбодын ялгаанаас гадна өөр ямар байдлаараа өөр хоорондоо ялгаатай болохыг та нар ажиглаж байсан бэ?
Эдгээр ерөнхий бас өөр өөрийн гэсэн онцлог шинж чанараас гадна “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т (7-р догол мөрийг үзнэ үү) өгүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн тэнгэрээс томилогдсон үүрэгтэй болохыг тайлбарла. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах үгийг үзүүл:
“Эгч нар, та нар Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжлахаар дэлхийн сууриас өмнө сонгогдсон бөгөөд үүнийг хийснээрээ та нар Бурханыг алдаршуулдаг (С ба Г 132:63-ыг үзнэ үү)” (“What Will You Choose?” Ensign, 2015 оны 1-р сар, 19).
-
Эмэгтэйчүүд Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжилснаараа хэрхэн Бурханыг алдаршуулдаг вэ? (Суралцагчдыг бодол санаагаа хуваалцаж байх хооронд дараах зарчмыг ойлгоход нь тусал: Эмэгтэйчүүд эх хүний хувьд Бурханы хүүхдүүдийг төрүүлж, асран халамжлах гэсэн тэнгэрээс томилогдсон үүргээ хүлээн зөвшөөрснөөр Түүнийг алдаршуулан, Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээ илүү адил болдог. Дэлхий дээр хүүхдүүдийг авчрах нь Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг болохыг тайлбарла.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгийг хуваалц:
“Өнөөгийн дэлхий дээрх олон дуу хоолой гэр бүл, хүүхэдтэй байхыг үл тоомсорлож, хойшлуулж эсвэл хүүхдийн тоог хязгаарлахыг уриалж байна. Манай охин саяхан вэб хуудсан дээр тавигдсан таван хүүхэдтэй нэгэн Христийн шашинтай (манай шашны бус) ээжийн бичсэн зүйлийг над руу явуулсан юм. Тэр эмэгтэй ‘Энэ соёл иргэншилд библид заасан шиг ээж байж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хэцүү болжээ. … Хүүхэдтэй болохоос илүүтэйгээр коллежид сурахыг хүсдэг болж. Хүүхэдтэй байхын оронд дэлхийгээр тойрон аялж, чөлөөт цагаараа үдшээр зугаалахыг илүүд үздэг болжээ. … Хүссэн ажил мэргэжлээ хийхээс ч дор зүйл болон хувирчээ’ гээд үргэлжлүүлэн ‘Ээж байх нь сонирхол биш харин дуудлага’ гэжээ” (“Хүүхдүүд,” Ensign, 2011 оны 11-р сар эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33).
-
Хүүхэдтэй болохын ач холбогдлыг “үл тоомсорлох” гэсэн нь юу гэсэн үг вэ?
-
Хүүхэдтэй болохын ач холбогдлыг “үл тоомсорлоход” хүргэж байгаа ямар дарамт эмэгтэйчүүдэд байдгийг та харсан бэ?
-
Сүмийн залуучууд хүүхэдтэй болохын ач холбогдлын талаар зөв үзэл бодолтой байхын тулд юу хийж болох вэ?
Хэзээ, хэдэн хүүхэдтэй болох шийдвэр нь нөхөр, эхнэр, Бурхан гурвын хоорондын хувийн асуудал гэдгийг суралцагчдад ойлгуул. Дараагийн хичээлээр бид энэ асуудлыг илүү дэлгэрэнгүй авч үзнэ.
Суралцагчдыг 2 Тимот 1:5; 3:14–15 Алма 56:47-48; 57:21- ийг уншиж харьцуулаад, эх хүн хүүхдүүддээ хэрхэн зөв шударга нөлөөлж болох талаар олж мэдэхэд урь. (Судрын шүлгүүдийг харьцуулж сурах нь суралцагчид насан туршдаа ашиглаж болох, судраас судлах нэг ур чадвар юм.)
-
Эдгээр шүлэг эх хүний үүргийн талаар юу зааж байна вэ? (Дараах зарчмыг онцол: Эх хүн сайн мэдээг хүүхдүүддээ зааснаараа тэдэнд итгэлтэй болоход нь тусалж, зөв шударгаар амьдрахад нь бэлтгэдэг.)
-
Сатан яагаад эх хүний үүргийг доромжлон гутаах гэж хичээж байгааг эдгээр шүлэг юу гэж тайлбарлаж байна вэ?
-
Эх хүний үүргээ гүйцэтгэхэд нь туслах ямар ямар зан чанар эмэгтэйчүүдэд байдаг вэ?
Танай ангийн зарим залуу эмэгтэй гэрлэх боломжгүй эсвэл гэрлэсэн ч хүүхэдтэй болж чадахгүй байх магадлалтай тул энэ сэдэвт болгоомжтой ханд. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан Шэри Л.Дью эгчийн хэлсэн дараах үгийг ашиглан, суралцагчдадаа эх хүний үүрэг нь бүх эмэгтэй хүний тэнгэрлэг өв болохыг ойлгуул.
“Зохистой эрэгтэйчүүд мөнх бус оршихуйд санваар атгахаар урьдчилан томилогдсон байдгийн адилаар зөв шударга эмэгтэйчүүдэд мөнх бус байдлын өмнөх дэлхийд эх байх онцгой эрх олгогдсон байдаг билээ. Эх байх нь зөвхөн хүүхэд төрүүлэх үүрэгтэй гэсэн үг биш юм. Энэ нь бид эмэгтэй хүнийхээ хувьд хэн болохыг тодорхойлох мөн чанар юм. Энэ нь бид хувь хүний хувьд хэн болохыг, бидний тэнгэрлэг төрх байдал, төрөлх чанар, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн өвөрмөц шинж чанар зэргийг тодорхойлдог. …
Зарим эмэгтэй хүүхэдтэй болохын тулд хүлээх шаардлагатай байдаг. … Гэхдээ бидний хүн нэг бүрд зориулсан Их Эзэний цаг бидний мөн чанарыг үгүйсгэдэггүй. Тэр үед бидний зарим нь эх болох өөр арга зам хайх шаардлагатай болно. Бидний эргэн тойронд хайр энэрэл, залж удирдах хэрэгтэй олон хүн байгаа билээ” Ensign, 2001 оны 11-р сар, 96-97.)
-
Дью эгчийн хэлсэн үг эх хүний талаарх таны ойлголтыг хэрхэн өргөжүүлсэн бэ?
Суралцагчдын дунд ээжийнхээ зөв шударга нөлөөний тухай бодол санаа, сэтгэгдлээ хуваалцахыг хүсэж байгаа хүн байгаа эсэхийг асуу.
Бурханаас өгсөн үүргээ биелүүлэх хэрэгтэй хэмээн эмэгтэйчүүдэд хандан хэлсэн Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жюли Б.Бэк эгчийн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас үүнийг чанга уншихыг хүсээд, эмэгтэйчүүд өөрийн үүргийг биелүүлэхгүй байх тохиолдолд юу болох тухай бодоход суралцагчдыг урь.
“Хэрэв бид өөрийн үүргийг биелүүлэхгүй бол бидний өмнөөс хэн ч үүнийг хийхгүй билээ. … Бид [Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дэх бидний үүргийг] орлон хийх хэн нэгнийг олох боломжгүй. Түүнийг хэн нэгэнд шилжүүлэх боломжгүй. Энэ бол зөвхөн бидний үүрэг. Бид үүнээс татгалзан, үгүйсгэж болох ч энэ нь бидний гүйцэтгэх үүрэг хэвээр байх ба бид үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Бид төрөхөөсөө өмнө мэддэг байсан бүхнийг дахин санах нэгэн өдөр ирнэ. Бид энэхүү онцгой эрхийн төлөө агуу зөрчилдөөний дунд тэмцэж байснаа санах болно. Бид энэ үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх вэ? Бид өдөр бүр өөрсдийн эрч хүчийг зөвхөн бидний болох өвөрмөц ажил үүргээ биелүүлэхэд зарцуулах ёстой” (“Understand the Divine Roles of Women,” Ensign, 2009 оны 2-р сар, 67).
-
“Хэрэв бид өөрийн үүргийг биелүүлэхгүй бол бидний өмнөөс хэн ч үүнийг хийхгүй” гэсэн өгүүлбэрийн талаар та нарт ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?
-
Хэрвээ эмэгтэйчүүд өөрийн үүргийг биелүүлэхээ боливол танай гэр бүл, тойрог, салбар эсвэл дэлхий юугаа алдах вэ?
-
Залуу эмэгтэйчүүд Тэнгэрлэг Эцэгийн хаант улс дахь эмэгтэйчүүдийн хувьд өөрийн тэнгэрлэг үүргийг ямар арга замаар гүйцэтгэж болох вэ?
Зөв шударга эхнэр, эх байх эмэгтэйчүүдийн ариун нандин бөгөөд чухал үүргийн талаар гэрчлэн, бидний Тэнгэрлэг Эцэг нэгэн өдөр зөв шударга хүүхдүүддээ бүх адислалыг өгөх болно гэдгийг онцол. Суралцагчдыг өөрсдийнхөө таньдаг нэгэн ээжид тэнгэрлэг үүргээ хэрхэн биелүүлсэнд бахархаж явдгаа хэлэхэд урь.
Хичээлийн төгсгөлд суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд ямар үүрэгтэй болохоо мэддэг мөн уг мэдлэг дээрээ үндэслэн үйлдсэн эмэгтэйчүүдэд ирдэг адислалуудын талаар гэрчлэх хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуу.
Суралцагчийн унших материал
-
2 Тимот 1:5; 3:14–15; Алма 56:47–48; 57:21; Сургаал ба Гэрээ 25:1–3, 10, 13–16.
-
“Understand the Divine Roles of Women,” Ensign, 2009 оны 2-р сар, 67.