7-р хичээл
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон
Оршил
Тэнгэрлэг Эцэг Едений цэцэрлэгт Адам, Ева хоёртой хамт гэр бүлийн тэнгэрлэг загварыг тогтоосон. Өнөө үед Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхан “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан” хэмээн мэдэгдэж, энэ загварыг баталсан (Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Хэдийгээр хүмүүний хууль энэ тодорхойлолтыг өөрчлөх гэж оролдож болох ч Бурханы хууль үүрд мөнх хэвээр байна.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign, эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35–39.
-
Даллин Х.Өүкс, “Өөр бурхадтай байж болохгүй,” Ensign, эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84.
-
Шэри Л.Дью, “It Is Not Good for Man or Woman to Be Alone,” Ensign, 2001 оны 11-р сар, 12–14.
-
“Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage.
-
Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 49:15–17; Мосе 3:21-24
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон
Дараах сургаалыг самбар дээр бич: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон.” Суралцагчдаас томилогдсон гэдэг үг юу гэсэн утгатай болохыг асуу. (Хариултад дараах хариулт орж болно: Дээд эрх мэдлээр тушаах, зарлиг өгөх, томилох.) Суралцагчдаас хэрхэн энэ тодорхойлолт самбар дээрх сургаалын утгыг ойлгоход нь тусалж байгааг асуу. Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 49:15–17-г дотроо уншаад, энэ сургаалын судар дээрх баталгааг эрж олохыг хүс.
Нэг суралцагчаас Мосе 3:21-24-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг авралын төлөвлөгөөний ямар чухал алхмыг энэ шүлэг дүрсэлсэн болохыг олж мэдэхэд урь. (Суралцагчдыг хариулах хооронд Адамын хавирга гэсэн үг хэллэг нь бэлгэ тэмдгийн чанартай бөгөөд Бурхан Адамын хавиргаас таслан аваагүй болохыг тайлбарла. Түүнчлэн суралцагчдад нэгдэн нийлэх гэдэг үгийн “ойр дотно, үүрдийн, гуйвшгүй холбоо” гэсэн тодорхойлолтыг судрын зайд бичихийг зөвлөж болно.)
-
Евагийн бие махбод хэрхэн бүтээгдсэн болохыг ийм маягаар дүрсэлснээрээ Бурхан бидэнд ямар зүйл заахыг хүссэн гэж та нар бодож байна вэ? (Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон “Хажуу талаас авсан хавирга нь хамтрагчид болохыг нотолж байгаа бололтой. Хавирга гэдэг нь эрхшээлд оруулах эсвэл захирах гэсэн үгийн аль алиныг нь төлөөлдөггүй, харин амьдрал, ажил үйлсдээ мөр зэрэгцэн явах, хамтрагчдын хоёр талт харилцааг илэрхийлж байгаа юм” [“Lessons from Eve,” Ensign, 1987 оны 11-р сар, 87] гэж заасан.)
-
Бид Мосе 3:24-өөс юу ойлгож авч болох вэ? (Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон, Бурхан “[Адам, Ева хоёрыг] эхнэр нөхөр болгон нийлүүлсэн. … Бид эсвэл өөр ямар ч мөнх бус хүн гэрлэлтийн энэхүү тэнгэрлэг жаягийг өөрчилж болохгүй. Энэ бол хүмүүний зохион бүтээсэн хэрэг биш юм” гэжээ (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” Ensign, 2015 оны 5-р сар, 52 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс. Ангийнхнаас Бурхан яагаад гэрлэлтийг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд байхаар томилсон талаарх мэдээллийг олж мэдэхийг хүс.
“Дэлхий бүтээгдсэний дараа Адамыг Едений цэцэрлэгт байрлуулсан. Гэсэн хэдий ч Бурханы “хүн ганцаар байх нь сайн биш” (Мосе 3:18; Эхлэл 2:18-ыг үзнэ үү) хэмээн хэлсэн нь чухал бөгөөд Ева Адамын эхнэр бөгөөд туслагч нь болжээ. Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний болон бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны өвөрмөц нэгдэл нь аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байсан. ‘Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм’ (1 Коринт 11:11). Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцах, хүчирхэгжүүлэх, адислах, тусалж дэмжих мөн нэг нэгнээ төгс болгохын тулд бүтээгджээ” (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган,50).
-
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний талаарх таны ойлголт дээр үндэслэвэл, Тэр яагаад эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын гэрлэлтийг томилсон бэ?
Мосе 3:18; 5:1–5, 12, 16
Эхнэр, нөхөр хоёр адил тэгш эрхтэй хамтрагчид юм.
-
Жишээлбэл, хувцас хийхэд загварыг дагах нь яагаад чухал вэ?
-
Гэрлэлтийн төгс загварыг судлах нь яагаад чухал вэ?
Адам, Ева хоёрын гэрлэлт нь гэрлэлт ямар байх ёстойг харуулсан Их Эзэний загвар гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Мосе 3:18-ыг чанга уншихыг хүс.
-
“Help meet” буюу “туслагч” гэсэн үг хэллэгийг та юу гэж ойлгодог вэ? (“Help” гэдэг үг суллах буюу аврах, нөгөө нь хүчтэй байх гэсэн хоёр еврей үгийн нийлбэрээс орчуулагдсан болно. “Meet” гэдэг үгийг тохирсон, эрх тэгш гэсэн утгатай еврей үгнээс орчуулсан байна. Иймээс “help meet” буюу “туслах” гэсэн үг нь аврах хүч бүхий эрх тэгш хамтрагчид гэсэн үг юм. Суралцагчдад энэ тодорхойлолтыг Мосе 3:18-ын хажууд судар дээрээ бичихийг зөвлө. Түүнчлэн Ховард В.Хантэр, “Being a Righteous Husband and Father,” Ensign, 1994 оны 11-р сар, 51-ийг үзнэ үү.)
-
Энэ үг хэллэг эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа ямар байх ёстой гэж хэлж байна вэ? (Суралцагчдын хариултыг хураангуйлан дараах зарчмыг самбар дээр бич: Тэнгэрлэг Эцэг эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцааг эрх тэгш байхаар томилсон.)
-
Эхнэр, нөхөр хоёрын хоорондын харилцаа эрх тэгш байна гэдэг нь ямар утгатай гэж та боддог вэ?
Ангийнхныг гурав юм уу дөрвөн суралцагчаас бүрдсэн жижиг бүлэгт хуваа. Суралцагчдаас Мосе 5:1-5, 12, 16-г уншаад, Адам, Ева хоёр ямар арга замаар эрх тэгш хамтрагчдын хувьд хөдөлмөрлөж байсан болохыг олж мэдэн, олж мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ ярилцахыг хүс.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) болон Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Шэри Л.Дью нарын хэлсэн дараах үгийг үзүүл. Нэг суралцагчаас тэдгээрийг чанга уншихыг хүс:
“Энэхүү сүнсээр өдөөгдсөн цэдгээс бид [Мосе 5:1–2, 4, 12, 16] Адам, Ева хоёрын гэрээт гэрлэлтийн харилцааны төгс жишээг харж болох юм. Тэд хамтдаа хөдөлмөрлөсөн. Тэд хамтдаа үр хүүхэдтэй болсон. Тэд хамтдаа залбирч, үр хүүхдүүддээ сайн мэдээг зааж өгсөн билээ. Энэ бол бүх зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүн дагаасай хэмээн Бурхны хүсэж буй загвар юм” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 183).
“Адам, Ева хоёрын талаарх сударт цэдэглэгдсэн зүйлийг тунгаан бодож, гэрлэлт ба гэр бүлийг тань хүчирхэгжүүлэх ямар зүйлийг Их Эзэн та нарт заасан болохыг олж мэд. … Эцэгийн маань өгсөн загварууд хууран мэхлэлтээс зайлсхийхэд бидэнд тусална. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тухай үзэл санаа болон төгс төгөлдөрийг эрэлхийлэхдээ дэлхий рүү биш, харин Их Эзэн рүү хандацгаая” (Шэри Л.Дью, “It Is Not Good for Man or Woman to Be Alone,” Ensign, 2001 оны 11-р сар, 14).
-
Та нар нөхөр, эхнэр хоёр нь эрх тэгш хамтрагчдын хувьд хамтдаа хөдөлмөрлөж байхыг хэзээ харсан бэ?
-
Гэрлэлтийн тэнгэрлэг загварыг ойлгох нь та нарын ирээдүйд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?
Суралцагчдад хоёр жагсаалт гаргах цөөн хэдэн минут өг: 1) Бурханаас томилогдсон гэрлэлт рүү хөтлөх хүмүүст яг одоо байгаа хандлагууд; 2) Дээрх зорилгодоо хүрэх замдаа урагшлахын тулд өөрчлөх ёстой хандлагууд. Их Эзэн тэдний хичээл зүтгэлийг үнэлэн адисална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.
Мормон 9:9
Ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийн талаарх Их Эзэний сургаал
(Анхааруулга: Энэ асуудлаар өөр өөр үзэл бодолтойгоо илэрхийлж буй суралцагчдыг эвгүй байдалд оруулахаас болгоомжил. Ангийн ярилцлагыг Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүдийн мэдэгдэл дээр төвлөрүүл.
-
Бурханаас томилсон гэрлэлтийн загварын эсрэг үйлдлийг хуульчилсан заалтыг засгийн газраас батлах нь энэ загварт хэрхэн нөлөөлсөн бэ? (Суралцагчдыг хариулах хооронд Мормон 9:9-ийг ашиглан Бурхан ба Түүний хууль өөрчлөгддөггүй болохыг харуул. Бурханы өөрчлөгдөшгүй байдал нь Түүнд найдан, итгэлтэй байхад бидэнд тусалдаг.)
Суралцагчдад Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас гаргасан дараах мэдэгдлийн хувийг тарааж өгөөд, яагаад Сүмийн удирдагчид ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийн сэдвээр үг хэлэх болсон шалтгааныг олоход тэднийг урь:
“Хэд хэдэн улсын шүүхийн ажиллагаа, хууль тогтоомж ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийн харилцааг иргэний хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцсэн хэвээр байгаа билээ. Бид энэ болон өөр бусад асуудалтай тулгарах үедээ бидний мөнх бус төрөлт, Түүний хүүхдүүдийн хувьд туршлага хуримтлуулахад зориулан дэлхийг бүтээсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ зорилгыг бүгдээрээ оюун ухаандаа хадгалан, мартахгүй байхад урамшуулан дэмжиж байна [Эхлэл 1:27–28; 2:24-ийг үзнэ үү]. … Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяагдсан бөгөөд Өөрийн хүүхдүүдийн болон нийгмийн сайн сайхны төлөөх Түүний төлөвлөгөөний төвд байдаг. Хайраар дүүрэн эцэг, эхээр удирдуулсан хүчирхэг гэр бүлүүд хүүхдүүдээ хүмүүжүүлж, итгэлийг нэмэгдүүлэх, ёс суртахууны хүч болон соёл иргэншил, мөнхийн авралд чухал ач холбогдолтой үнэт зүйлсийг ирээдүйн үеийнхэндээ дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Иргэний хуулинд орсон өөрчлөлт Бурханы тогтоосон ёс суртахууны хуулийг өөрчлөхгүй. Нийгмийн хандлагаас эсвэл үзэл бодлын ялгаанаас үл хамааран Бурханы зарлигуудыг сахиж, тууштай байхыг Бурхан биднээс хүсдэг. Түүний ариун явдлын хуулинд зөвхөн хуулийн дагуу албан ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох бэлгийн харилцаа нь зөв зохистой хэмээн тодорхойлжээ“ (Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics дээрээс эш татав).
-
Бурханы төлөвлөгөө ба сургаалыг ойлгох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрөхөд бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Түүнчлэн суралцагч бүрд Сүмээс хэвлэн гаргасан “Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо” баримтаас авсан дараах мэдэгдлийн хувийг тарааж өг. Суралцагчдаас яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийн талаарх тодорхойлолтыг хууль, бодлогод хадгалан үлдээх ёстой шалтгааныг олж мэдэхийг хүс.
“Гэрлэлт нь хүмүүст өөрсдийн хайр дурлал, хоёр талын үүрэг хариуцлагыг баталгаажуулах боломж олгодог гэрээнээс хавьгүй илүү чухал зүйл юм. Чухамдаа гэрлэлт нь үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, хариуцлагатай хувь хүн болохыг зааж сургадаг нэн чухал газар юм. Түүхэнд бүх төрлийн засгийн газар гэрлэлтийг нийгмийн тогтвортой байдлыг ханган, амьдралыг хадгалан авч үлдээхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн билээ. Гэрлэлтийг шашны эсвэл иргэний зан үйлийн дагуу хийснээс үл хамааран бараг бүх соёл иргэншилд засгийн газрууд гэрлэлтийг гол төлөв үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэн, соёл иргэншлийг дэмждэг ёс суртахууны үнэт зүйлсийг зааж сургах цөм нь болсон газрын хувьд хадгалж, хөгжүүлэхээр хамгаалан, дэмжиж ирсэн. …
Гэрлэлт, үр удмаа үлдээх, хүйс, эцэг эх байх хоорондын урт удаан хугацаанд оршин тогтнож байсан нягт холбоосыг авч үзсэн ч бид ижил хүйсийн гэрлэлтэд зүгээр шинэ “эрх” олгож байна гэдэг талаас нь хандаж болохгүй билээ. Энэ нь гэрлэлтийн үндсэн шинж чанарыг орвонгоор нь өөрчлөн тодорхойлж буй хэрэг юм. Энэ нь гэрлэлтийн үндэс суурийг хүүхдүүддээ зориулсан Бурханы зорилгын эсрэг, нийгмийн хэтийн ашиг сонирхолд хохирол учруулахуйц арга замаар өөрчилж байгааг тэмдэглэж байгаа юм” (“The Divine Institution of Marriage,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage).
-
Ямар шалтгаанаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг нийгмийн тогтолцоонд уламжлал ёсоор дэмжин, хамгаалсаар ирсэн бэ?
-
Хувь хүн энэ чухал асуудлын талаарх Сүмийн байр суурь үнэн зөв болохыг хэрхэн мэдэж болох вэ?
Суралцагчдыг энэ сэдвийн талаарх тэдний үзэл бодол Сүмийн удирдагчдын заасан гэрлэлтийн тухай Бурханы сургаалтай хэрхэн нийцэж байгаа талаар бодож үзэхэд урамшуулан дэмж. Гэрлэлтэд зориулсан Бурханы загварт итгэж, үүнийг дэмжих нь мөнхийн адислалыг авчирна гэсэн өөрийн гэрчлэлийг хуваалц.
Суралцагчийн унших материал
-
Мормон 9:9; Сургаал ба Гэрээ 49:15–17; Мосе 3:18–25; 5:1–16.
-
“Гэрлэлтийн тэнгэрлэг тогтолцоо,” mormonnewsroom.org/article/the-divine-institution-of-marriage.