21-р хичээл
Хүүхдүүдээ хайр энэрэл, зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлэх нь
Оршил
“Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Эцэг эхчүүд хайр, гэрчлэлээ үг, үйлдлээрээ илэрхийлж, гэр бүлийн үдшийг байнга хийдэг дадалтай болж, гэр бүлээрээ хамтдаа залбиран, хамт судраас суралцсанаараа энэхүү үүрэг хариуцлагаа хэрэгжүүлдэг.
Уг сэдвийн талаар унших үндсэн материал
-
Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign, эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105–109.
-
Жэффри Р.Холланд, “A Prayer for the Children,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 85-87.
Заах зөвлөмж
Лук 15:11-20; Ефес 6:4
Эцэг эхчүүдийн үр хүүхдээ хайрлаж, асран халамжлах үүрэг хариуцлага
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараах үгийг хуваалц:
“Би хамгийн бага охиноо дөрвөн настай байхад, нэгэн үдэш эмнэлгийнхээ үүрэгт ажлаас нэлээд орой тарж гэртээ ирсэн юм. Би хайртай эхнэрээ ихэд ядарсан байгааг харав. … Тиймээс, би дөрвөн настай охиноо оронд нь оруулахаар боллоо. Би тушааж эхлэв. ‘Хувцсаа тайл, тэнд өлгө, унтлагын хувцсаа өмс, шүдээ угаа, залбир’ гэх мэтээр цэргийн ширүүн түрүүч аятай л захирч, тушааж байв. Гэтэл гэнэт охин маань толгойгоо хажуу тийш болгон над руу бодлогоширсон нүдээр хараад, ‘Аав аа, би таны өмч үү?’ гэж асууж билээ.
Охин минь надад чухал хичээл заасан юм. … Үгүй ээ, бид хүүхдүүдээ өмчилдөггүй. Эцэг эх болохын хувьд эдлэх бидний онцгой эрх бол тэднийг хайрлаж, удирдан чиглүүлж, мөн тэднийг жигүүрээ дэлгэн нисэхийг зөвшөөрөх явдал юм” (“Listen to Learn,” Ensign, 1991 оны 5-р сар, 22).
-
Ахлагч Нэлсон энэ туршлагаараа ямар зарчим заасан бэ? (Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлаж, удирдах онцгой эрхтэй.)
Гэр бүлийн тунхгаас дараах зүйлийг унших юмуу үзүүлж, гол түлхүүр үг, өгүүлбэрүүдийг тодорхойлохыг суралцагчдаас хүс. “Эхнэр, нөхөр хоёр нь бие биенээ болон үр хүүхдээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ. … Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Суралцагчдад аль түлхүүр үгс хамгийн их сэтгэгдэл төрүүлж байгааг, мөн яагаад гэдгийг асуу. Шаардлагатай бол дараах зүйлийг асуу:
-
Эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг дүрслэхдээ, яагаад “ариун”, “нандин” гэсэн үгсийг хэрэглэсэн гэж та нар бодож байна вэ?
Хайран дунд өссөн хүүхэд өөрийнхөө гэр бүлийн харилцаанд итгэж, цааш үргэлжлүүлж чаддаг гэж Аврагч сургаалт зүйрлэлээр бидэнд заасан тухай суралцагчдад ярьж өг. Суралцагчдыг Лук 15:11-20-ийг дор бүрнээ уншихдаа аав нь түүнд хайртай гэдгийг үрэлгэн хүү мэдэж байсан тухай нотолгоо олохыг хүс. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Суралцагчдад энэхүү сургаалт зүйрлэл дэх эцгийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Бид үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэлээс гэр бүлүүдэд, мөн нэн ялангуяа эцэг эхчүүдэд зориулсан чухал сургамжийг олж мэддэг юм. Бага хүү нь ‘ухаарсны’ [Лук 15:17] дараа, гэртээ харихаар шийддэг.
Эцэг нь түүнээс татгалзахгүй гэдгийг тэр яаж мэдэж байсан бэ? Яагаад гэвэл, тэр аавыгаа мэддэг байсан юм. Тэр хүүгийн залуу насных нь тойрч гарахын аргагүй үл ойлголцол, сөргөлдөөн, мунхаг явдлын дунд хүүгээ ойлгох чадвартай, нигүүлсэнгүй зүрх сэтгэл, зөөлөн хариулт, сонсох чих бүхий мөн тэвэрч аваад уучлах чадвартай аав нь байсныг би төсөөлөн харж байна. Мөн түүнийг ямар гэр орон хүлээж байгааг тэр мэдэж байсан тул гэртээ харьж чадна гэдгээ бас мэдэж байсан гэж би төсөөлж байна” (“With All the Feeling of a Tender Parent: A Message of Hope to Families,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 90).
-
Ахлагч Хэйлс аав хүний хайрын ямар ямар шинж чанарыг энд тодорхойлсон бэ? Эцэг эхчүүдийн өөр ямар үйлдлүүд хайр, халамж бүхий гэр орны орчинг бүрдүүлж чадах вэ? (Энэ асуултад хариулж, ярилцахын тулд ангийнханд Ефес 6:4-ийг уншуулах талаар бод.
-
Хүүхдүүддээ хайртай гэдгээ харуулдаг эцэг эхчүүдийн өөр ямар жишээг та нар харж байсан бэ?
-
Та хэзээ нэг өдөр өөрийн хүүхдүүдийг хайрлаж, асран хамгаалахад бэлтгэхийн тулд одооноос юу хийж байгаа вэ?.
Сургаал ба Гэрээ 68:25–28; 93:36–40
Хүүхдүүдийг зөв шударга байдалд өсгөх нь
Суралцагчдад бага балчир хүүхдийн зургийг үзүүл, магадгүй энэ нь таны хүүхдийн зураг байж болно.
-
Хүүхэд сүнслэгээр өсөж бойжихын тулд ямар амин чухал сургаалууд түүнд хэрэг болох вэ?
Сургаал ба Гэрээ 93:36-40 болон 68:25-28-д заасан зүйлийг судалж, хооронд нь харьцуулахдаа дээрх асуултын талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. (Анхааруулга: “Судар, сургаал, зарчмуудын хэсгийг бусад зүйлтэй харьцуулан жишвэл илүү ойлгомжтой байдаг” [Gospel Teaching and Learning (2012), 22].)
-
Бид эдгээр шүлгээс эцэг эхчүүдийн хариуцлагын талаар ямар зарчим сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмыг ойлгох ёстой: Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийг гэрэл ба үнэнд өсгөхдөө Их Эзэний зарлигийг дуулгавартай дагаж байдаг.) Эдгээр шүлгийн хүрээнд “гэрэл” гэдэг нь сүнслэг мэдлэг ба зөв шударга байдлын зарчмуудыг ойлгохыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж өг.)
-
Эцэг эхчүүдэд Есүс Христийн сайн мэдээний зарчим ба ёслолуудын талаар хүүхдүүддээ зааж өгөх нь яагаад амин чухал байдаг вэ?
Энэ асуултанд хариулахад туслахын тулд Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалц:
“Судруудад ‘итгэлийн тэрхүү бамбайг гартаа аван’ гэсэн байдаг ба Их Эзэн ‘Ёсон бусчуудын бүхий л галт сумнуудыг та нар унтраах боломжтой байх’ (С ба Г 27:17) болно гэж хэлсэн байдаг.
Итгэлийн бамбайг [гэр бүл дэх] өрхийн аж ахуйд хамгийн сайн үйлдвэрлэдэг юм. Хэдийгээр тэрхүү бамбайг Сүмийн хичээл, үйл ажиллагаанууд дээр өнгөлж болох боловч үүнийг гэр орондоо гараар урлаж, хүн нэг бүрд тохируулсан байх ёстой билээ” (“Do Not Fear,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 79).
-
Эцэг эхчүүд гэрэл ба үнэнд хүргэх зөв шударга зарчмуудыг хүүхдүүддээ хэрхэн үр ашигтай зааж байхыг та нар харж байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 68:25-д Есүс Христийн сайн мэдээг мэддэг боловч үр хүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг зааж өгч чадаагүй эцэг эхчүүдэд ирэх ямар үр дагаврыг дурдсан байна вэ? (Дараах зарчмыг ойлгоход суралцагчдад тусал: Есүс Христийн сайн мэдээг мэддэг эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг зааж өгөөгүй бол Бурханы өмнө хариуцлага хүлээх болно.)
Сүмийн удирдагчид маань эцэг эхчүүдийг гэр орондоо хүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг заахдаа хэрэгжүүлбэл зохих зөв шударга арга барилуудыг давтан тодорхойлж өгч байсныг тайлбарла.
Хичээлийн төгсгөлд байгаа тарааж өгөх материалаас суралцагч бүрд өгөөд, дээр нь байгаа зааварчилгааг уншиж өг. Хангалттай хугацаа өгсний дараа Ариун Сүнсний өдөөлтийн дагуу дараахтай адил асуултуудыг тавь:
-
Та нар гэр бүлийн эдгээр гурван дадлаас ямар ашиг тус олсон бэ?
-
Яагаад та нар гэр бүл, үр хүүхдүүдтэй болохоосоо өмнө байнга залбирч, судруудаас судлан, гэр бүлийн үдшээ зохион байгуулдаг зуршилтай болох нь чухал гэж бодож байна вэ?
Суралцагчдад эцэг эхчүүдийн хүүхдүүддээ сайн мэдээний зарчмуудыг зааж өгч болох өөр өөр нөхцөл байдал байж болох талаар ойлгоход туслахын тулд ахлагч Дэвид А.Бэднар, Жэффри Р.Холланд нарын дараах мэдэгдлүүдийг хуваалц:
“Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гэрчлэлээ хуваалцах боломж гарах бүрд ажигч гярхай, сүнслэг байдлын хувьд сонор соргог байх хэрэгтэй. Тиймэрхүү тохиолдол нь төлөвлөгдсөн, хуваарьтай эсвэл бичигдсэн байх хэрэггүй. Үнэндээ, тиймэрхүү гэрчлэл хуваалцах нь төлөвлөгдөөгүй байх тусам сургах хүч, нөлөө нь шавхагдашгүй их байх болно. …
“Жишээлбэл, оройн хоолны үеэр аяндаа үүсэх гэр бүлийн яриа хөөрөө нь эцэг эхийн хувьд тэр өдрийнхөө энгийн үйл ажиллагааны явцад хүлээн авсан тодорхой адислалаа хүүхдүүддээ хэлж, гэрчлэхэд хамгийн тохиромжтой үе байж болно” (Дэвид А.Бэднар, “Цөхрөлтгүй сэргэг бай,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42).
“Чадах чинээгээрээ сайн мэдээг дагахыг хичээ. Таны хийсэн гэдгийг хүүхдүүд тань мэдэх тэр гэрээнүүдээ сахь. Санваарын адислал өг. Тэгээд та гэрчлэлээ хуваалц! Танай хүүхдүүд өөрсдөө яаж ийгээд таны итгэлийг ойлгоно гэж бүү төсөөлөөрэй. …
… Манай хүүхдүүд биднийг судруудад хайртай гэдгийг мэдэх үү? Тэд биднийг судруудаас уншиж, тэмдэглэж, мөн өдөр тутмын амьдралаа үүн дээр түшиглэж байгааг хардаг уу? Хүүхдүүд маань санамсаргүй хаалга онгойлгоод биднийг сөгдөн залбирч байгааг харж байсан уу? Бид гагцхүү эцэг эхийн хайрын улмаас л тэдэнтэй хамт залбирах бус, бас тэдний төлөө залбирч байхыг маань тэд сонсож байсан уу? Хүүхдүүд маань биднийг мацаг барилтад итгэдэг гэдгийг мэдэх үү? Тэд биднийг ариун сүмд орох дуртай гэдгийг мэдэх үү? Биднийг орон нутгийн болон ерөнхий удирдагчдаа төгс бус ч гэсэн дэмжиж, хайрладаг гэдгийг хүүхдүүд маань мэдэх үү? Хүүхдүүд маань биднийг Бурханд бүх зүрх сэтгэлээрээ маш их хайртай гэдгийг, мөн Түүний царайг харж, Түүний Цорын Ганц Хүүгийн хөлд сөхрөн унахыг хүсдэг гэдгийг мэдэх үү? Тэд үүнийг мэдэж болохын төлөө би залбирч байна” (Жэффри Р.Холланд, “A Prayer for the Children,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 86–87).
-
Таны өөрийн эцэг эх эсвэл таны харсан эцэг эхчүүд сайн мэдээний зарчмуудыг заах гэнэтийн боломжуудыг хэрхэн чадамгай ашиглаж байхыг та нар олж харж байсан бэ?
-
Яагаад эцэг эхчүүдийн хувьд сайн мэдээний дагуу чадах чинээгээрээ амьдрах нь чухал вэ?
-
Та нар хүүхдүүддээ гэрэл ба үнэний талаар заахын тулд өөрсдийн сайн мэдээний талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх юуг одоо хийж байгаа вэ?
Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайрлаж, тэдэнд сайн мэдээний зарчмуудыг зааж, сайн жишээ үзүүлснээр Тэнгэрлэг Эцэг рүүгээ буцаж очиход тэднийг удирдаж, “хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж” чадах тухай гэрчил.
Суралцагчийн унших материал
-
Лук 15:11–20; Ефес 6:4; 2 Тимот 3:15; 3 Нифай 18:21; Сургаал ба Гэрээ 68:25–28; 93:36–40.
-
Жэффри Р.Холланд, “A Prayer for the Children,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 85-87.