6-р хичээл
Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг
Оршил
Орчин үеийн бошиглогчид “гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129) тунхагласан байдаг. Энэ хичээл нь суралцагчдад “гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж [байснаар]” (С ба Г 93:50) гэр бүлээ амьдралынхаа төвд байлгаж чадна гэдгийг олж харахад тусална.
Нөхцөл байдлын тухай унших материал
Заах зөвлөмж
Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг
Ангийнхандаа сүүлийн үеийн Ерөнхий чуулганд хэлсэн үгсийн дунд гэр бүл нь хамгийн олон удаа яригдсан сэдвийн нэг байсныг дурд.
-
Сүмийн удирдагчид яагаад гэр бүлийн талаар ийнхүү олон удаа ярьдаг гэж та нар бодож байна вэ?
Гэр бүлийн тунхгийн дараах үнэнийг самбар дээр бичээд, энэ нь тэдний хувьд ямар утга учиртай болох талаар хуваалцахыг суралцагчдаас хүс.
Суралцагчдад гэр бүл хэрхэн бидний мөнхийн хувь заяаны төв болохыг илүү сайн ойлгоход нь туслах үүднээс энэ хичээлийн төгсгөлд байгаа тарааж өгөх материалыг тарааж өг. Ангиа жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд тарааж өгөх материалын гурван хэсгийн нэгийг оноон, өгөгдсөн асуултуудыг ярилцах даалгавар өг. Хэсэг бүрийг оноож өгсөн байх ёстой.
Хангалттай хугацаа өгсний дараа тарааж өгөх материалын хэсгийг хуваарилж өгсөн бүлэг бүрээс нэг хүнийг урьж, бүлгээрээ ярилцсан зүйлээ хураангуйлан хуваалцахад урь. Дараах үнэнийг гэрчил: Гэр бүл нь Бурханы мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус байдал болон мөнх амьдралд зориулсан төлөвлөгөөний төвд байдаг.
-
Ямар туршлага гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдгийн ач холбогдлыг мэдрэхэд тань тусалсан бэ?
Сургаал ба Гэрээ 93:39-50
Гэр бүлийг эн тэргүүнд тавих нь
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 93-аас суралцахад бэлтгэх үүднээс энэ сударт бусад зүйлээс гадна хүүхдүүдийг “үнэн ба гэрэлд” өсгөн, гэр бүлээ эн тэргүүнд тавих тухай Их Эзэний удирдамж цэдэглэгдсэн байдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:
Суралцагчдаас хамгийн багадаа нэг судрын эшлэл уншихыг хүс (эшлэл бүрийг доод тал нь нэг суралцагч унших ёстой). Суралцагчдаас Их Эзэн хэнд хандан ярьсан мөн ямар удирдамж өгсөн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. Энд хандан хэлсэн дөрвөн хүн нь Сүмийн Тэргүүн Зөвлөлийнхөн болон Огайо дахь Сүмийн бишоп байсан гэдгийг суралцагчид мэдсэн байх ёстой. Иймээс эдгээр судар нь Сүмийн бүх гишүүнд, бүр удирдах албанд байгаа хүмүүст гэр бүлээ эн тэргүүнд тавих ёстойг сануулдаг. Та суралцагчдадаа эдгээр судар дээр давтагдсан Сүмийн гишүүд гэр бүлээ “цэгцлэх” хэрэгтэй гэсэн үгс эсвэл загварыг тэмдэглэхийг зөвлөж болно (43, 44, 50-р шүлгийг үзнэ үү).
-
42, 48, 50-р шүлэгт цэдэглэснээр бид гэр бүлээ цэгцлэхэд туслахын тулд юу хийж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлсон байх ёстой: хүүхдүүдэд гэрэл ба үнэнийг заах, нүглээ наманчлах, зөв шударга бус зүйлсийг орхих, гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавих, үргэлж залбирах.)
Дараах зарчмыг самбар дээр бич: Бид гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавибал гэр бүлээ цэгцэл гэсэн Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхэд тусална.
-
Залуучууд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавихын тулд юу хийж болох вэ?
Тэргүүн Зөвлөлийн бичсэн захианаас авсан дараах мэдэгдлийг үзүүлэн, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь бөгөөд Бурханаас өгсөн энэхүү үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх амин чухал ажлыг нь өөр ямар ч арга хэрэгслээр биелүүлэх эсвэл орлуулах боломжгүй юм.
Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон зааварлах, гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэд бид зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох ч тэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлүүдийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010 он], 1.4.1-ээс эш татав).
-
Та нарын туршлагаар, гэр бүлд хамгийн сайн хийж гүйцэтгэгдэж байдаг ямар “амин чухал ажлууд” ба “тэнгэрлэг үүргүүд” байдаг вэ?
Дараах мэдэгдлийг үзүүлээд, гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн тэнгэрлэг үүргүүдийг хийж гүйцэтгэхийг эрэлхийлэхэд ирэх адислалуудын талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
“Сүмийн гишүүд хаана ч амьдардаг байлаа гэсэн Сүнс оршдог гэр орныг бий болгох ёстой. …
Хайраар дүүрэн, чин үнэнч эцэг эхтэй гэр орон бол хүүхдийн сүнсний болон бие бялдрын хэрэгцээг хамгийн үр өгөөжтэй бүрдүүлдэг орчин юм. Христ дээр төвлөрсөн гэр орон нь насанд хүрэгчдийг болон хүүхдүүдийг нүглээс хамгаалан, дэлхийн муу нөлөөнөөс ангид байлгах, сэтгэл санааны болон бусад эмгэгээс эдгээх, жинхэнэ хайр орших газар болж чадна” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь1.4.1).
-
Та гэр бүлдээ Христ дээр төвлөрсөн гэр оронг бий болгоход нь хэрхэн тусалдаг вэ?
-
Таны тусламж гэр бүлд тань ямар өөрчлөлт авчирдаг вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Гэр бүлээс гадуур хийдэг бүх зүйлээ гэр дотор болдог зүйлсэд хамааруулан мөн дэмжихийн тулд хийдэг бол. Ерөнхийлөгч Харолд Б.Лий зөвлөхдөө ‘таны хийх хамгийн чухал ажил бол танай гэрийн хананууд дотор оршдог’, … Дэвид О.Маккэй ‘ямар ч ялалт гэр бүлийн сүйрлийг орлож чадахгүй’ гэж хэлснийг санацгаая” (“Алдагдсан нь олдож болохын тулд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).
Суралцагчдад гэр орондоо илүү хичээнгүй байж, санаа тавин мөн гэр бүлээ амьдралынхаа төвд байлгахын тулд хийж чадах хэд хэдэн зүйлийг бичих хугацаа өг. Суралцагчдыг бичсэнээсээ нэг санааг дагаж биелүүлэх зорилго тавихад урамшуулан дэмж. Суралцагчдыг зорилгодоо хүрэхээр үйлдэхэд Их Эзэн тэднийг сүнслэг байдлаар адислан, тэдний үйлдэл хэрхэн гэр бүлээ хүчирхэгжүүлж байгааг олж харахад нь тусална гэдгийг гэрчил.
Суралцагчийн унших материал
-
Робэрт Д.Хэйлс, “The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 64-67.