13-р хичээл
Ариун сүм дэх шүтлэг бишрэлээ сайжруулах нь
Оршил
Ариун сүмд шүтэн бишрэх нь биднийг Есүс Христийн илүү сайн шавь болоход бэлтгэдэг бөгөөд “[Ариун сүмийн] ёслол ба гэрээнүүд нь хувь хүн Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжийг олгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–95) Сүмийн гишүүдэд ариун сүмийг “гишүүнчлэлийнхээ агуу бэлгэ тэмдэг” (“The Great Symbol of Our Membership,” Ensign, 1994 оны 10-р сар, 2) болгохыг уриалсан. Энэ хичээлээр суралцагчид ариун сүм дэх шүтлэг бишрэлээ сайжруулан, улмаар гэр бүлийнхээ амьдралд илүү агуу адислалуудыг авчрах арга замын талаар суралцана.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
Ричард Г.Скотт “Ариун сүмийн шүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамир тэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” Ensign, эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–50.
-
Л.Лионел Кендрик, “Enhancing Our Temple Experience,” Ensign, 2001 оны 5-р сар, 78-79.
-
Ариун сүмд ороход бэлтгэх нь (товхимол 2002 он).
Заах зөвлөмж
Дуулал 24:3-5; Иохан 2:13-16; Сургаал ба Гэрээ 109:10-13; 20:-22
Ариун сүмд орох зохистой байдал
Танайд хамгийн ойр байрладаг ариун сүмийн зургийг үзүүл. Эзэнд ариун гэсэн үгийг ариун сүм болгоны гадна талд сийлсэн байдгийг онцолж хэл. Суралцагчдыг Иохан 2:13–16-г уншаад, энд ариун сүмийн ариун шинж чанарыг хэрхэн дүрсэлсэн талаар бодоход урь.
-
Энд өгүүлснээр бид ариун сүмд хэрхэн хандах ёстой вэ?
-
Өнөө үед хүмүүс ямар байдлаар ариун сүмийг хүндлэхгүй байгаагаа үзүүлж байна вэ?
Нэг суралцагчаас Көртландын ариун сүмийг онцгойлон адисалсан залбирлын нэг хэсэг болох Сургаал ба Гэрээ 109:20-ийг чанга уншихыг хүс.
-
Бид энэ шүлгээс ямар зарчмыг суралцаж болох вэ? (Суралцагчдын хариултад дараах зарчим орсон байх ёстой: Бурхан ариун сүмд цэвэр ариун биш зүйл орохыг зөвшөөрөхгүй гэсэн зарлиг өгсөн. Сударт ариун сүмийг үргэлж цэвэр, ариун, нандин, зохистой байдлын газар хэмээн дүрсэлдэг гэдгийг онцол. Та суралцагчдыг ариун сүмийн талаар унших үедээ энэ хэлхээ холбоог харж байхад урамшуулан дэмжиж болно.
-
Ариун сүмд орохын өмнө хувь хүн зохистой байдлын ямар жишгийг хангасан байх ёстой вэ?
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 109:10–13, 21-22 мөн Дуулал 24:3-5-ыг хэдэн минут судлаад, ариун сүмд шүтэн бишрэхдээ зохистой байснаар ирдэг адислалуудыг олж тогтоох цөөн хэдэн минут өг. Та тэдэнд олж мэдсэн зүйлүүдээ тэмдэглэхийг санал болгож болно.
-
Эдгээр шүлэгт ариун сүмд зохистойгоор орсон хүмүүст ямар ямар амлалт өгөгдсөн байна вэ? (Их Эзэний алдар суу Түүний хүмүүс дээр байх болно. Их Эзэний хүчийг мэдэрч мөн энэ нь ариусгагдсан, цэвэр ариун газар гэдгийг хүлээн зөвшөөрнө. Ариун сүмд Их Эзэн Өөрийн нэрийг бидэнд дээр байлган, биднийг Өөрийн хүчээр хуяглана. Түүнчлэн, ариун сүмд бид Их Эзэнээс адислалууд хийгээд зөвт байдлыг хүлээн авах боломжтой.)
-
Яагаад эдгээр амлалт бидний зохистой байдлаас хамаарна гэж та нар бодож байна вэ?
-
Ариун сүмийн эрхийн бичгийн шаардлагыг хангахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй эсэхэд эргэлзэж байгаа хүнд та нар юу гэж хэлэх вэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
“Ариун сүмд өгдөг мөнхийн адислалуудыг ойлгодог хүмүүс эдгээр адислалыг хүлээн авахын тулд ямар ч золиослол агуу бус, ямар ч төлбөр их бус, ямар ч тэмцэл хэцүү биш гэдгийг мэднэ. … Ариун сүмд хүлээн авсан авралын ёслолууд буюу хэзээ нэгэн өдөр биднийг Тэнгэрлэг Эцэгтээ мөнхийн гэр бүлдээ буцаж очих зөвшөөрөл, дээд тэнгэр дэх адислал ба хүчээр хангагдсан байхын тулд гаргах золиослол, хүч чармайлт бүр үнэ цэнэтэй.” (“Ариун Сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” Ensign, эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4).
-
Та ариун сүмийн ёслолуудад оролцсоноороо ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Суралцагчдыг бүх амьдралынхаа турш үргэлж хүчинтэй ариун сүмийн эрхийн бичигтэй байхад урамшуулан дэмж. Тэд Их Эзэний ариун сүмд Түүнийг эгэл даруухнаар шүтэн биширснээрээ зөвхөн Түүний ариун өргөөнд итгэлтэй хүмүүс л авах боломжтой адислалуудыг хүлээн авна гэдгийг онцол.
3 Нифай 17:1-3
Ариун сүм дэх шүтлэг бишрэлээ сайжруулах нь
Дараах өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичихийг асуу:
Хэдэн хариулт сонссоны дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрийн хэлсэн дараах үгийг үзүүл:
“Ариун сүмээс хүлээн авах зүйл маань даруу байдал, хүндэтгэл бишрэл, сурч мэдэх хүсэл зэрэг ариун сүмд бидний юу авчрахаас ихээхэн шалтгаална. Хэрэв бид сурч мэдэхэд бэлэн байвал ариун сүмд Ариун Сүнс бидэнд заах болно” (The Holy Temple [1980], 42).
-
Даруу байдал, хүндэтгэл бишрэл, сурч мэдэх хүсэлтэй очих нь ариун сүмээс олж болох туршлагад тань хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид ариун сүмд даруу байдал, хүндэтгэл бишрэл, сурч мэдэх хүсэлтэй очвол бидэнд Ариун Сүнс заах болно.)
Аврагч нифайчууд дээр ирэхдээ зааж өгсөн ариун нандин зүйлсийг хэрхэн ойлгох загварыг ариун сүмд очихдоо дагаж болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 17:1-3-ыг чанга уншихад урь.
-
Аврагч сонсогчдодоо ариун зүйлийг ойлгоход бэлдэхэд нь туслах ямар зүйлийг зааж өгсөн бэ?
-
Бид ариун сүмд олж авах туршлагаа сайжруулахын тулд энэ загварыг хэрхэн дагаж болох вэ? (Бид ариун сүмд олж авсан туршлагынхаа талаар тунгаан бодон, ойлгохын тулд залбирч, дараа дахин очихдоо өөрийгөө бэлдэж, боломжийнхоо хэрээр ойр ойрхон эргэн очиж байх хэрэгтэй.)
Далын ахлагч Л.Лионел Кендрикийн хэлсэн дараах үгийг чанга уншаад, ариун сүм дэх шүтэн бишрэх байдлаа хэрхэн сайжруулж болох талаар бидэнд санал болгож буй үг хэллэгийг олж сонсохыг суралцагчдаас хүс.
“Ариун сүмд зүгээр очих, сүнсээр баялаг туршлага олж авахаар очих хоёр хоорондоо ялгаатай. Бид ариун сүмээс олж авах туршлагаа сайжруулах үед жинхэнэ адислалууд бидэн дээр ирэх болно. Үүний тулд бид ариун сүмд хүндэтгэл бишрэлийн болоод шүтлэг бишрэлийн сүнсийг мэдрэх ёстой. …
Хүндэтгэл бишрэлтэй байх гэдэг нь зүгээр чимээгүй байхын нэр биш. Үүнд эргэн тойронд тань болж буй үйл явдлаа мэдрэх мөн орно. Үүнд сурч мэдэх гэсэн тэнгэрлэг хүсэл эрмэлзэл, Сүнсний нөлөөллийг хүлээн авах чадвар орно. Түүнчлэн илүү их гэрэл гэгээ, мэдлэгийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэл ордог. Хүндлэхгүй байна гэдэг нь зөвхөн Бурханыг хүндлэхгүй байгаа үйлдэл байхаас гадна энэ нь биднийг сурч мэдэх ёстой зүйлээ Сүнсээр заалгах боломжгүй болгодог юм” (“Enhancing Our Temple Experience,” Ensign, 2001 оны 5-р сар, 78).
-
Энэ хэлсэн үгийн ямар үг хэллэг танд онцгой чухал санагдаж байна вэ? Яагаад?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын өгсөн дараах зөвлөгөөг уншаад, ариун сүмд очихдоо хэрэгжүүлж болох санааг олж сонсохыг суралцагчдаас хүс.
“Ариун сүмтэй холбоотой, ялангуяа Есүс Христийн Цагаатгалын тухай сургаалыг ойлго.
• Ариун сүмийн ёслолд оролцохдоо таны ба Есүс Христийн мөн Есүс Христ ба Их Эзэний хоорондох холбооны талаар тунгаан бод. Та энгийн боловч ариун сүмийн бурханлаг шинж чанарыг илүү сайн ойлгох болно.
• Ариун сүмийн ёслолуудаас ирдэг юутай ч зүйрлэшгүй адислалуудад үргэлж талархан, залбир. Эдгээр адислал та нарт ямар их үнэтэй болохыг өдөр бүр Тэнгэр дэх Эцэг, Түүний Хайрт Хүүд батлан харуулахаар амьдар.
• Ариун сүмд тогтмол орох хуваарь гарга.
• Ариун сүмд байх цагийг хангалттай төлөвлө.
• Ариун сүмийн бүх ёслолд оролцохын тулд очих бүрдээ өөр өөр ёслолд оролц.
• Их Эзэний өргөөнд ороод, бугуйн цагаа тайл.
• Ёслолын мөч бүрийг зүрх сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлэн, анхааралтай сонс.
• Ёслолыг төлөөлөн гүйцэтгэж байгаа хүндээ санаа тавь. Залбирлын үед тэр хүн зохистой байдлын бэлтгэлтэй байснаар ёслолуудын амин чухлыг ойлгох болно” (“Ариун сүмийн шүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамир тэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–49).
-
Эдгээр санааны аль нь танд хэрэгжүүлэхэд илүү ашиг тусаа өгөх вэ?
-
Та эсвэл өөр хэн нэгэн Их Эзэний өргөөн дэх шүтлэг бишрэлээ илүү утга учиртай болгох үүднээс юу хийж байсан бэ? Тэдгээр зүйлийг хийхэд шүтлэг бишрэл тань ямар өөрчлөлт авчрах вэ? (Ярилцлагын нэгэн хэсэг болгон Тэргүүн Зөвлөлийн дараах мэдэгдлийг ярилц: “Сүмийн гишүүд өвөг дээдсийнхээ нэрийг эрж олоод, тэдгээр нэрээ ёслолын ажлуудад зориулан ариун сүм рүү аваачвал тэдний ариун сүмийн туршлага ихээхэн арвижих болно” [Тэргүүн зөвлөлийн захиас бичиг, 2012 оны 10-р сарын 8].)
Суралцагчдыг ариун сүм дэх туршлагаа сайжруулахын тулд хийх ёстой гэж бодогдсон зүйлээ бичихэд урамшуулан дэмж. Тэднийг бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.
Сургаал ба Гэрээ 109:8
Илчлэлтийн газар
Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралд бошиглогч Иосеф Смит ариун сүмийн зарим нэгэн зорилгыг дурдсан байдаг. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 109:8-ыг уншихад урь. Тэдгээр зорилгын нэг нь “суралцахын өргөө” гэдгийг онцолж хэл.
-
Бид ариун сүмд юу суралцаж болох вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:
“Энэ ариун өргөө нь Бурханы ариун нандин, сайн сайхан зүйлсийг зааварчлах сургууль болдог. Ариун сүмд бид бүх үеийн охид хөвгүүддээ зориулсан хайрт Эцэгийн төлөвлөгөөг тоймлон үзүүлдэг. Энд мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас энэ дэлхийн амьдралаар дамжин дараах амьдралд хүрэх хүмүүний мөнхийн аяныг дүрслэн харуулдаг. Агуу болоод энгийн үндсэн үнэнийг сонссон хэн боловч ойлгохоор энгийн, тодорхой заадаг” (“The Salt Lake Temple,” Ensign, Mar. 1993, 5–6).
-
Ариун сүмийн ёслолуудад оролцох нь хэрхэн бидэнд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний агуу үндсэн зарчмуудаас суралцахад тусалдаг вэ?
-
3 Нифай 17:1–3 дээр цэдэглэгдсэн загварыг дагах нь хэрхэн бидэнд ариун сүмд байхдаа илүү ихийг суралцахад туслах вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг үзүүл:
“Лигеон гэдэг нь сэтгэлийн хямралд орсон, хэцүү шийдвэр гаргах шаардлагатай, түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй гэсэн үедээ мацаг барин, залбирлын сүнстэйгээр, бурханлаг удирдамжийг эрэлхийлэхээр ариун сүмд ирдэг хүмүүсийг хэлнэ. Олон хүн илчлэлтийн дуу хоолойг сонсоогүй ч аль замыг сонгох тухай залбирлынх нь хариу болж чадсан мэдрэмжийг яг тэр үедээ эсвэл дараа нь хүлээн авснаа гэрчилдэг” (“The Salt Lake Temple,” Ensign, 1993 оны 3-р сар, 6).
Суралцагчдаас ариун сүмийн талаарх гэрчлэлээ хуваалцах хүн байгаа эсэхийг асуугаад, хичээлээ дуусга. Суралцагчдад тэд олон маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй амьдралынхаа чухал үедээ байгааг онцолж хэл. Суралцагчид Их Эзэний өргөөнд Бурханы Сүнс, амар амгалан, удирдамжийг мэдрэх боломжтой гэдгийг гэрчил.
Суралцагчийн унших материал
-
Дуулал 24:3–5; Иохан 2:13–16; 3 Нифай 17:1–3; Сургаал ба Гэрээ 109:8–22
-
Ричард Г.Скотт, “Ариун сүмийн шүтлэг нь тусламж хэрэгтэй үед тамир тэнхээ, хүч боломжийг олох эх сурвалж мөн,” Ensign, эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48–50.