4-р хичээл
Гэр бүл ба аз жаргалын агуу төлөвлөгөө
Оршил
Адам, Ева хоёрыг бүтээгдсэнээс хойш дэлхий дээр хүмүүний гэр бүл бий болсон юм. Адам, Ева хоёрын уналт дэлхий дээр үр хүүхдүүдийг авчрах боломжийг, харин Цагаатгал бидэнд Уналтын сөрөг нөлөөг даван туулах боломжийг тус тус олгодог. Энэ хичээл нь хэрхэн Бүтээлт, Уналт болон Цагаатгал хамтдаа хүмүүний гэр бүлийг аврахаар ажилладаг болохыг ойлгоход суралцагчдад туслах болно.
Нөхцөл байдлын тухай унших материал
-
М.Рассэлл Баллард, “The Atonement and the Value of One Soul,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 84-87.
-
Жюли Б.Бэк, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-р сар, 12–17.
Заах зөвлөмж
Moсе 1:27-39; Сургаал ба Гэрээ 49:15–17
Мосе дэлхийн бүтээлтийн зорилгын талаар олж мэдсэн
Ангид элстэй жижиг сав, устай шилэн аяга авч ир. Нэг суралцагчийг гараа эхлээд усанд, дараа нь элсэнд дүрэхэд урь. Дараа нь суралцагчдаас түүний хуруунд хэдэн элсний ширхэг наалдсан гэж бодож байгаагаа хэлэхийг хүс.
-
Та элстэй саванд хэдэн ширхэг элс байгаа гэж бодож байна вэ? Харин далайн эрэг дээр хэд байгаа бол?
Суралцагчдыг Мосегийн харсан хэд хэдэн үзэгдэл цэдэглэгдсэн Мосе 1-ийг нээхийг хүс. Нэг суралцагчаас Мосе 1:27-29-ийг чанга уншихыг хүсээд, суралцагчдыг Их Эзэн Мосед юу үзүүлсэн болохыг олж мэдэхэд урь.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр Мосе үзэгдэлдээ юу харсан бэ?
-
Хэрэв та энэ үзэгдлийг харсан бол танд ямар бодол төрөх байсан бэ?
Суралцагчдаас Мосе 1:30-ийг уншаад, Мосегийн Их Эзэнээс асуусан хоёр асуултыг тэмдэглэхийг хүс (яагаад, мөн хэрхэн дэлхийг болон дэлхийн оршин суугчдыг бүтээсэн тухай). Суралцагчдын хувиараа судар судлах чадварыг хөгжүүлэхэд нь туслахын тулд судалж байхдаа асуулт болон асуултынхаа хариултыг хайж олоход урамшуулан дэмж.
Суралцагчдыг Мосе 1:31-33-ыг уншаад, Их Эзэн Мосегийн хоёр асуултад юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.
-
31-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Бурхан дэлхийг бүтээсэн бэ?
-
32-33-р шүлэг Тэнгэрлэг Эцэг хэрхэн дэлхий ертөнцүүдийг бүтээсэн талаар ямар сургаал зааж байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоосон байх ёстой: Эцэгийн удирдлаган дор Есүс Христ тоо тоймгүй олон дэлхий ертөнцийг бүтээсэн.
Суралцагчдыг Мосе 1:36–39-ийг уншаад, Мосегийн нэмж асуусан зүйлийг мөн Их Эзэний хариуг олж тогтооход урь.
-
Тэнгэрлэг Эцэгийн дэлхийг болон түүн дээрх оршин суугчдыг бүтээх болсон зорилго юу байсан бэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоосон байх ёстой: Хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрахын тулд дэлхийг бүтээсэн.) Үхэшгүй байдал гэдэг нь амилсан байдалд мөнхөд амьдрахыг хэлнэ, харин мөнх амьдрал гэдэг нь Бурхантай адил, мөнхийн гэр бүлийн нэгэн хэсэг болж амьдрахыг хэлнэ.)
-
Дэлхийн бүтээлт нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн ажил хийгээд алдар сууг гүйцэлдүүлэхэд тусалсан бэ? (Мөнх бус байдалд гэр бүлүүдийг оршин суулгахаар дэлхийг бүтээсэн болохыг үзүүлэх зорилгоор Сургаал ба Гэрээ 49:15–17-г ашигла.)
Бурханы хүүхдүүдийн үхэшгүй байдлыг хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрахад туслах зорилгоор дэлхийг бүтээсэн гэдгийг гэрчил. Гэр бүл гэх нэгж нь бидэнд мөнх амьдралыг олж авахад туслах зорилгоор бүтээгдсэн бөгөөд бид мөнхийн гэр бүлийн хэсэг болж, үүрд Бурханы амьдралаар амьдарна гэсэн үг.
2 Нифай 2:19-25; Мосе 3:16-17; 5:9-11
Адам, Ева хоёрын уналт Бурханы төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг байсан
Бурхан Едений цэцэрлэгт Адам, Ева хоёрт тодорхой заавар өгсөн. Суралцагчдаас Мосе 3:16–17-г чимээгүй уншихыг хүсээд, дараа нь асуу:
-
Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртвэл юу тохиолдоно гэж Их Эзэн хэлсэн бэ?
Адам, Ева хоёр хориглогдсон жимснээс хүртэхдээ хүн төрөлхтөнд хоёр төрлийн үхлийг авчирсан гэдгийг тайлбарла.
Дараах өгүүлбэрүүдийг самбар дээр бич:
Суралцагчдыг 2 Нифай 2:19–25-ыг судлаад, Уналтын өөр үр дагавруудын жагсаалтыг хийхэд урь.
-
Хориглогдсон жимснээс хүртсэн нь хэрхэн Адам, Ева хоёрт болон бүх хүн төрөлхтөнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох боломжийг олгосон бэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг үзүүл:
“Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Үүнгүйгээр Адам, Ева хоёрт ямар ч мөнх бус хүүхэд төрөхгүй байх байсан ба хүмүүний гэр бүлд эсрэг тал, өсөлт хөгжил, ёс суртахууны сонгох эрх, амилуулалтын баяр баясал, гэтэлгэл, мөнх амьдрал гэж байхгүй байх байсан” (“The Atonement of Jesus Christ,” Ensign, 2008 оны 3-р сар, 35).
Мосе 5:9–11-ийг суралцагчидтай унш. Эдгээр шүлэгт цэдэглэгдсэн үнэнийг өөрийн үгээр хэлэхэд нь туслах үүднээс дараах асуултыг тавь:
-
Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс хөөгдсөнийхөө дараа ямар үнэнийг олж мэдсэн бэ? (Суралцагчид дараах үнэнийг ойлгосон байх ёстой: Адам, Ева хоёр унасан учраас хүүхэдтэй болж, тэдний үр удам мөнх амьдрал руу хөгжих боломжтой болсон.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчдаас бид яагаад дэлхийд ирэхдээ баяртай байсан шалтгааныг олж мэдэхийг хүс:
“Харамсалтай нь амьдралынхаа хамгийн сэтгэл сэргээм мөч болох хүлээлт, сэтгэл хөдлөл, баяр талархлаар дүүрсэн тэрхүү үеэ та санах боломжгүй. Энэ нь мөнх бус байдлын өмнөх амьдралд болж өнгөрсөн бөгөөд тэр үед та нар сүнсний дэлхийг орхин, мөнх бус бие махбодтой дэлхий дээр амьдрах цаг болсныг мэдэгдсэн юм. Та дэлхий дээр аз жаргал авчрах сургамжууд мөн эцэстээ таныг Ариун Эцэг болон Түүний Хайртай Хүүгийн оршихуй дахь алдар суут, селестиел хүн болгож, өргөмжлөл хийгээд мөнх амьдрал руу хөтлөх сургамжуудыг хувийн туршлагаараа олж авах болно гэдгээ мэдэж байсан” “First Things First,” Ensign, 2001 оны 5-р сар, 6).
-
Уналт ба мөнх бус байдлын зорилгыг ойлгох нь энэ амьдралдаа хийх сонголтуудад тань хэрхэн нөлөөлөх вэ?
2 Нифай 9:6-12
Цагаатгал нь Уналтын үр дагаврыг ялан дийлдэг
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга унш:
“Өнгөрсөн нэгдүгээр сард манай гэр бүлд ач хүү Нэйтаныгаа нисэх онгоцны ослоор алдсан эмгэнэлт явдал тохиолдсон юм. Нэйтан маань орос хэлээр Балтийн Номлолд үйлчилсэн байсан юм. Тэрээр хүмүүст хайртай байсан бөгөөд Их Эзэнд үйлчлэх нь нэр төрийн хэрэг гэдгийг мэддэг байв. Хайрт Женнифэртэйгээ мөнхийн гэрлэлтийн ёслолоо хийж гүйцэтгэснээс хойш гуравхан сарын дараа тэрээр ослоор амь үрэгдсэн билээ” (“The Atonement and the Value of One Soul,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 5-р сар, 84).
Адам, Ева хоёрын уналтаас болж бид бүхэнд ахлагч Баллардын гэр бүлд учирсан харамсалтай бөгөөд эмгэнэлт үйл явдалтай адил зүйлс тохиолдож болно. Аз болоход Тэнгэрлэг Эцэг бидэнд Уналтын үр дагаврыг ялан дийлэх арга замыг хангаж өгсөн.
Суралцагчдыг 2 Нифай 9:6–12-ыг судлахдаа хэрхэн Есүс Христийн Цагаатгал бие махбодын болон сүнсний үхлийг ялан дийлэхэд маань туслах тухай олж мэдэхэд урь. Түүнчлэн та суралцагчдыг уншиж байхдаа түлхүүр үг, хэллэгүүдийг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно. Дараа нь суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь.
-
Эдгээр шүлэг Адамын уналт, Есүс Христийн Цагаатгал хоёрын хоорондын хамаарлын талаар ямар сургаал зааж байна вэ? (Суралцагчид дараах зарчмыг ойлгосон байх ёстой: Есүс Христийн Цагаатгал нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд бие махбодын болон сүнсний үхлийг ялан дийлэх арга замыг олгодог. Та Уналт, Цагаатгал хоёрын хоорондын уялдаа холбоо сударт олон удаа давтагдаж байгаад анхаарал хандуулахад суралцагчдыг урамшуулан дэмжиж болно. Дараах эшлэлийг хуваалцах талаар бодож үз: “Уялдаа холбоо гэж үзэл санаа, хүн, эд зүйлс эсвэл үйл явдлуудын хоорондын харилцаа холбоо буюу холбоосыг хэлнэ. … Эдгээр уялдаа холбоог залбирч тодорхойлон, тэдгээрийг судалж, тэдний талаар тунгаан бодох нь … сүнсээр өдөөгдсөн ойлголт, далд мэдлэгийн эрдэнийн санг хураах болно” [Ахлагч Дэвид А.Бэднар, “A Reservoir of Living Water” (Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага, 2007 оны 2-р сарын 4), 4; lds.org/media-library].)
Нэг суралцагчаас ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийн үргэлжлэлийг чанга уншихыг хүс:
“Нэйтан бидний мөнх бус оршихуйгаас гэнэт хальж одсон нь бидний хүн нэг бүрийн сэтгэл зүрх, оюун ухааныг Их Эзэн, Есүс Христийн Цагаатгал руу хандуулахад хүргэсэн юм. …
Аврагчийн ариун нандин төрөлт, амьдрал, Гетсеманий цэцэрлэг дэх Цагаатгал, загалмай дээрх зовлон шаналал, Иосефын булшинд оршуулсан явдал мөн алдар суут Амилалт зэрэг нь бүгд бидэнд шинэчлэгдсэн, бодит зүйл болон хувирсан билээ. Аврагчийн амилалт бид бүхэнд хэзээ нэгэн цагт бид ч гэсэн мөн адил Түүнийг даган, амилуулагдана гэдгийг баталдаг. Бүх хүн төрөлхтний Аврагч ба Гэтэлгэгч, Есүс Христийн хайрын ач ивээлээр ирдэг энэхүү агуу бэлэг нь ямар их амар амгалан, тайвшралыг бидэнд өгдөг юм бэ. Түүний ачаар бид Нэйтантайгаа дахин хамт байх боломжтой гэдгээ мэднэ” (“The Atonement and the Value of One Soul,” 84).
-
Гэр бүлийн гишүүнээ алдсандаа ахлагч Баллардын гэр бүлийнхний үзүүлсэн хариу үйлдэл Есүс Христийн Цагаатгал нь Уналтын нийтлэг үр дагаврыг гэр бүлүүд даван гарахад тусалж болохыг хэрхэн үзүүлж байна вэ?
-
Цагаатгал нь Нэйтаны болон бидний хүн нэг бүрийн гэр бүлийн хувьд мөнх амьдралд юуг боломжтой болгодог вэ?
Суралцагчдад энэ асуултын талаар бодох хугацаа өгч, дараа нь тэднийг хариулахад урь:
-
Есүс Христийн Цагаатгал таны гэр бүлд Уналтын ямар үр дагаврыг ямар арга замаар даван туулахад тусалдаг вэ? (Зөвхөн Есүс Христийн Цагаатгалын хүчээр төгс болсон хүмүүс гэрлэж, гэр бүлээрээ мөнхөд хамт амьдрах боломжтой гэдгийг ярилцлагын нэг хэсэг болгон тайлбарла.)
Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Жюли Б.Бэк эгчийн хэлсэн энэ үгийг үзүүлэн, нэг суралцагчийг уншихад урь.
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд бидэнд Бүтээлт, Уналт, Цагаатгал дээр үндэслэгдсэн гэр бүлийн талаарх сургаал байдаг. Дэлхийн бүтээлт нь гэр бүлүүдэд амьдрах газрыг өгсөн. Гэр бүлийн чухал хоёр хэсэг болох эрэгтэй, эмэгтэй хүнийг Бурхан бүтээсэн. Адам, Ева хоёр лацдан холбогдож, мөнхийн гэр бүлийг үүсгэх нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг байв.
Уналт нь гэр бүлд өсөж хөгжих замыг бий болгосон. Адам, Ева хоёр мөнх бус туршлагатай болохоор сонгосон гэр бүлийн удирдагчид байв. Уналт нь тэдэнд охид, хөвгүүдтэй болох боломж олгосон.
Цагаатгал нь гэр бүлд мөнхөд лацдан холбогдох боломжийг олгодог. Энэ нь гэр бүлүүдэд мөнхөд өсөж хөгжин, төгс төгөлдөр болох боломж өгдөг. Авралын төлөвлөгөө гэж нэрлэгддэг аз жаргалын төлөвлөгөө нь гэр бүлүүдэд зориулагдсан төлөвлөгөө байсан юм” (“Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-р сар, 12).
Суралцагчдыг Бүтээлт, Уналт, Цагаатгалын талаарх өөрсдийн гэрчлэлийн мөн Цагаатгалын хүчийг өөрсдийн болон гэр бүлүүдийнхээ амьдрал дахь хамгийн агуу хүчин зүйл болгохоор урин авчрахын тулд тэд юу хийж болох талаар тунгаан бодоход урь.
Суралцагчийн унших материал
-
Мосе 1:27–39; 3:16–17; 5:6–12; 2 Нифай 2:19–25; 9:6–12; Сургаал ба Гэрээ 49:15–17.
-
Жюли Б.Бэк, “Teaching the Doctrine of the Family,” Ensign, 2011 оны 3-р сар, 12–17.