Институт ба семинар
18-р хичээл: Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх нь


18-р хичээл

Гэр бүлийн харилцаагаа хөгжүүлэх нь

Оршил

“Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Эхнэр, нөхрүүд хоорондын харилцаандаа Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийг оролцуулж, Есүс Христийн сайн мэдээний зарчмуудын дагуу нэгдэн амьдарснаар Бурханы төлөвлөгөөний гол зорилго болох туйлын аз жаргалыг олж чадна.

Уг сэдвийн талаар унших үндсэн материал

  • Рассэлл М.Нэлсон, “Nurturing Marriage,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 36-38.

  • Дэвид А.Бэднар, “Marriage is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 82–87

  • Л.Витни Клэйтон, “Гэрлэлт: Ажиглаад, суралц,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96–98.

Заах зөвлөмж

Матай 19:3–8; Ефес 5:25, 28–31; Сургаал ба Гэрээ 25:5, 13–15; 42:22

Аз жаргалтай гэрлэлтийг бий болгох нь

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоний хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь:

Ахлагч Рассэлл М.Нэлсон

“Гэрлэлт нь хүмүүний аль ч бусад харилцаанаас илүүгээр аз жаргалтай байх боломжуудыг нээж өгдөг. Гэтэл гэрлэсэн хосууд өөрсдийнхөө бүрэн чадавхад хүрч чаддаггүй. Тэд хайр дурлалаа зэвэнд идүүлж, бие биенээ ингээд заяагдчихсан мэт үзэн, гэрлэлт үнэхээр ямар байх талаарх алсын харааг бүрхэгдүүлэх боломжийг бусад ашиг сонирхолд юм уу хайхрамжгүй байдлын халхавчинд олгодог. Гэрлэлтийг илүү анхааралтай арчилж тордох аваас илүү аз жаргалтай байх болно” (“Nurturing Marriage,” Ensign эсвэл Liahona, May 2006, 36).

  • Ямар дадал хэвшил эсвэл хандлага гэрлэлтийг “зэвэнд идүүлэх”-д хүргэж болно гэж та нар бодож байна вэ?

Гэрлэлтэндээ зэврэх боломж олгодог гэр бүлийн хосууд заримдаа гэрлэлтээ салалтаар төгсөхөд хүргэхийг сонгодог. Аврагчийн мөнх бус тохинууллын үеэр зарим фарисай хүн салалтыг энгийн шалтгаанаар зөвтгөж болно хэмээн маргалдаж байсан бөгөөд тэд Есүсээс салалтын талаарх түүний санал бодлыг асууж, маргаанд түүнийг оролцуулахыг хичээж байсан гэдгийг суралцагчдад хэл. Нэг суралцагчаас Матай 19:3-8-ыг чанга уншихыг хүсээд, суралцагчдыг гэрлэлтийн талаарх Аврагчийн болон фарисайчуудын хандлагын эсрэг тэсрэг байдлыг олж мэдэхэд урь. Шаардлагатай бол салалтыг гэрчилсэн бичиг гэдэг нь эр хүн эхнэрээ явуулахаас өмнө өгөх ёстой хуулийн бичиг баримт гэдгийг тайлбарла.

  • 3-р шүлгэн дэх ямар үгс гэрлэлт, салалтын талаарх фарисайчуудын хандлагыг харуулдаг вэ? (“Ямар нэгэн шалтгаанаар” “эхнэрээсээ салах” эсвэл салалт нь зөвшөөрч болохуйц байсан.)

  • Есүс 8-р шүлэгт энэ ойлголтын эсрэг, гэрлэлтийн чухал мөн чанарыг баталж нотолсон юуг заасан бэ? (Адам, Евагийн үеэс эхлэн Бурхан гэрлэлтийг мөнхөд үргэлжилж байхаар төлөвлөсөн. Энэ сургаалыг бататгахын тулд суралцагчдаас 8-р шүлгийг Номлогчийн үгс 3:14, Moсе 4:18-тай солбицсон эшлэл болгохыг асуух талаар бодож үз.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг хуваалц:

Ахлагч Даллин Х.Өүкс

“Өргөмжлөлд шаардлагатай бөгөөд үргэлжлэх хугацааны хувьд мөнхийн, чанарын хувьд бурханлаг гэрлэлт нь салалтыг төлөвлөдөггүй. Их Эзэний ариун сүмүүдэд хосууд мөнхөд гэрлэдэг. Гэхдээ зарим гэрлэлт энэ загвараар өсөж хөгждөггүй. ‘[Бидний] зүрх хатуу’ [Maтай 19:8] тул Их Эзэн одоогоор селестиел жишгийн үр дагавруудыг хүчинтэй болгоогүй байна. Тэрээр илүү дээд хуульд тусгасны дагуу, гэр бүл нь салсан хүмүүсийг ёс суртахуунгүй явдлын аливаа толбогүйгээр дахин гэрлэж болохыг зөвшөөрдөг” (“Divorce,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 70).

Өргөмжлөлд шаардлагатай гэрлэлтийн ийм хэлбэрт хүрэхийн тулд эхнэр, нөхрүүд юу хийж болох талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд гэр бүлийн тунхгийн 6-р догол мөрийн эхний өгүүлбэрийг уншихыг тэднээс хүс.

  • Эхнэр, нөхрүүд бие биенийхээ өмнө ямар үүрэг хүлээдэг вэ? (Суралцагчдыг хариулж байхад гэр бүлийн тунхгаас дараах өгүүлбэрийг самбар дээр бич: “Эхнэр, нөхөр хоёр нь бие биенээ хайрлан халамжлах хариуцлага хүлээнэ.”)

  • Гэрлэсэн хосууд “бие биенээ хайрлан халамжлах үүрэг”-тэй гэдэг нь та нарын хувьд ямар утгатай вэ?

Суралцагчдад энэ үүргийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд тэднийг хоёр бүлэгт хуваарилж, нэг хэсгийг Сургаал ба Гэрээ 25:5, 13-15-ыг, нөгөө хэсгийг Сургаал ба Гэрээ 42:22, Ефес 5:25, 28-31-ийг уншихад урь. Суралцагчдаас гэрлэлтийг арчилж тордох талаар зааж буй зарчмуудыг олж мэдэхийг болон олж мэдсэнээ самбар дээр бичихийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас самбар дээр бичсэн зүйлсээс нэгийг сонгоод, энэ нь тэдний хувьд ямар утгатай болохыг тайлбарлахыг хүс.

Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Л.Витни Клэйтоний хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаад, ангийнхнаас нэгдэн нийлэх болон салах гэсэн хоёр үгсэд агуулагдаж буй онцгой санааг олж сонсохыг хүс:

Ахлагч Л.Витни Клэйтон

“Миний харсан хамгийн аз жаргалтай гэрлэлтүүд хамгийн аз жаргалтай зарлиг тушаалуудын нэг болох ‘хайранд хамтдаа амьдрах’-д дуулгавартай байдгаа харуулдаг [С ба Г 42:45]. Их Эзэн нөхрүүдэд хандан ‘Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнтэй ч биш харин түүнтэй нэгдэн нийлэх ёстой’ хэмээн зарлигласан С ба Г 42:22]. Сүмийн гарын авлага дээр: ‘Нэгдэн нийлэх гэдэг үг нь хэн нэгэнд бүхнээ зориулж, чин үнэнч байх гэсэн утгатай юм. Гэрлэсэн хосууд бие биенээ хайрлан, үйлчилж, бие биедээ болон Бурханд чин үнэнч байж, гэрээнүүдээ сахиснаараа Бурхантай мөн бие биетэйгээ нэгдэн нийлдэг.’ Нөхөр, эхнэрүүд ‘ганц бие амьдралаа орхиж, гэр бүлээ амьдралын[хаа] эн тэргүүний эрхэмлэх зүйл болгон авч явдаг. … Бурхантай болон бие биетэйгээ хийсэн гэрээнүүдээ сахихаас илүү хэн нэгнийг эсвэл аливаа зүйлийг дээгүүр тавих ашиг сонирхол тэдний амьдралд байх ёсгүй’ хэмээн заадаг [Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 1.3.1]. Ажиглаад суралц: Амжилттай хосууд бүхнээ зориулан, бие биенээ хайрладаг” (“Гэрлэлт: Ажиглаад суралц,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96].)

  • Эхнэр, нөхрүүд нэг нэгэнтэйгээ “нэгдэн нийлэх”-ийн тулд юуг “ардаа орхиж үлдээх” хэрэгтэй болох вэ?

  • Таны мэддэг гэрлэсэн хосууд нэг нэгэндээ хайртайгаа, мөн нэг нэгнээ халамжилдгаа хэрхэн харуулдаг вэ?

  • Та нар ирээдүйн эхнэр, нөхрөө хайрлахдаа амин хувиа хичээхгүй байхад бэлтгэхэд туслах юуг одоо хийж байна вэ?

Абрахам 5:15-18

Гэрлэлтэд нэг болох нь

Нэг суралцагчийг Абрахам 5:15-18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт дагаж уншаад, эдгээр шүлэг эхнэр, нөхрийн харилцааны талаар юу гэж заадгийг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр эхнэр, нөхөр хоёр ямар зорилгын төлөө тэмүүлж байх ёстой вэ? (“Нэгэн бие” болохын тулд.)

Дараах бүдүүвч зургийг самбар дээр зур:

гэрлэлтийн гурвалжин

Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийн хуулбарыг өгч, нэг суралцагчийг эхний догол мөрийг уншиж байх зуур, ангийнхныг бүдүүвч зураг юуг төлөөлж буйг олж мэдэхийг хүс:

Ахлагч Дэвид А.Бэднар

“Их Эзэн Есүс Христ бол гэрээний гэрлэлтийн харилцаан дахь гол цэг юм. Энэ гурвалжингийн оройд Аврагч, суурийн нэг буланд эмэгтэй хүн, нөгөө буланд эрэгтэй хүн байрласан байгааг анхаар. Эрэгтэй, эмэгтэй хүн хувь хувьдаа, тууштайгаар ‘Христэд ирэн, ‘Түүгээр төгөлдөржих’-өөр чармайх үед тэдний харилцаа ямар болох талаар бодож үз (Моронай 10:32). Гэтэлгэгчийн ачаар мөн Түүгээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамтдаа илүү ойр болж чадна.

“Эхнэр, нөхөр хоёул Их Эзэнд ойртохдоо (3 Нифай 27:14-ийг үзнэ үү) болон нэг нэгэндээ үйлчилж, бие биенээ халамжилж сурахдаа, мөн амьдралын туршлагаа хуваалцаж, хамтдаа өсөж хөгжин, нэг болохдоо, өөрсдийн гэсэн онцлог чанараа нэгтгэснээр адислагдах үедээ Тэнгэрлэг Эцэгийнхээ Өөрийн хүүхдүүдийн төлөөх хүсэл биелэгдэж буйг ухаарч эхэлдэг. Эцэгийн төлөвлөгөөний туйлын зорилго болох эрхэм дээд аз жаргалыг мөнхийн гэрлэлтийн гэрээг байгуулж, түүнийг эрхэмлэн хүндэлснээр хүлээн авдаг” (“Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 86).

  • Ахлагч Бэднарын хэлснээр чухам юу эхнэр, нөхрийг хооронд нь илүү ойртуулдаг вэ? (Суралцагчдыг хариулах үед дараах зарчмыг онцлон тэмдэглэ: Эхнэр, нөхөр хоёр Христэд ирэхээр чармайх үедээ гэрлэлтэндээ нэг болж чадна.)

  • Эхнэр, нөхөр хоёр Христэд ирснээр тэднийг илүү ойр болж өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчаас ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийн хоёрдугаар догол мөрийг чанга уншихыг хүс. Дараа нь асуу:

  • Ахлагч Бэднарын хэлснээр, гэр бүлийн хосууд өөрсдийнх нь хувьд Бурханы хүссэн “туйлын аз жаргал”-ыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

  • Гэр бүлийн хосууд гэрлэлтээ эв нэгдэл, баяр баясгалантай байлгахын тулд ямархуу төрлийн зүйл хийж байхыг та нар харсан бэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны (1899–1994) хэлсэн дараах үгийг уншаад, үнэн болохыг гэрчил:

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Гэрлэлтийг Бурханы өмнө хийсэн ариун нандин гэрээ хэмээн авч үзэх ёстой. Гэрлэсэн хосууд зөвхөн нэг нэгнийхээ өмнө төдийгүй Бурханы өмнө үүрэг хүлээдэг. Тэрээр тэрхүү гэрээг эрхэмлэн дээдэлдэг гэр бүлийн хосуудад адислал амладаг” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 183).

  • Гэр бүлийн хосууд гэрлэлтээ зөвхөн бие биентэйгээ төдий бус, Бурхантай хийсэн ариун нандин гэрээ хэмээн авч үзсэн тохиолдолд гэрлэлтэндээ хэрхэн өөрөөр хандаж болох вэ?

  • Та нар ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэхийн тулд одоо юу хийж чадах вэ?

Суралцагчдад тэд мөнхийн гэрлэлтэд бэлтгэхийн тулд одоо юу хийж байгаа болон ирээдүйд юу хийж болох талаараа хувийн тэмдэглэлийн дэвтэртээ бичихийг даалга.

Суралцагчийн унших материал