“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материалын оршил (Шашин судлал 200),” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“Оршил,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материалын оршил (Шашин судлал 200)
Мөнхийн гэр бүл ангид тавтай морилно уу! Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх гэр бүлийн сургаалыг судлах замаар залуучуудыг Христэд ирэхэд нь туслах боломжийг хүлээн авсан танд баярлалаа. Энэхүү сургалтын хөтөлбөр нь Аврагчид илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд нь суралцагчдыг чиглүүлэх, Христ төвтэй, суралцагчдад төвлөрсөн туршлагыг нэмэгдүүлэхэд тань туслах зорилготой юм.
Энэ цуврал хичээлээр ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?
Шашны институт, семинарын зорилго
Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгон, тэдгээрт найдаж, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм. (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 1).
Шашны институт, семинарын зорилгыг биелүүлэхийн тулд энэхүү цуврал хичээл нь суралцагчдад:
-
Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх гэр бүлийн үндсэн үүргийг тайлбарлах,
-
гэр бүлтэй холбоотой асуулт, асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлах,
-
өөрт болон гэр бүлдээ тулгарсан сорилт бэрхшээл, нийгмийн зүгээс ирэх дарамт шахалтыг шийдвэрлэхдээ Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх,
-
ариун нандин гэрээ байгуулж, сахих, гэр бүлийн харилцаагаа бэхжүүлэхээр хичээх явцдаа Есүс Христийн сургаалыг хэрэгжүүлэх,
-
гэр бүлийн амьдрал дахь ариун нандин үүрэг хариуцлагаа биелүүлэх чадавхыг нэмэгдүүлж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход туслахын тулд бүтээгдсэн.
Энэ гарын авлага ямар бүтэцтэй вэ?
Энэ гарын авлагын агуулга нь суралцагчдад ангид болон ангиас гадуур ач холбогдолтой, урам зориг өгөх туршлага олж авахад туслах зорилготой. Хичээл бүр хичээлд бэлтгэх материал болон багшийн материалаас бүрдэнэ. Эдгээр материал нь суралцагчдыг хичээлд сайтар бэлтгэж, гүн гүнзгий судалж, тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход туслах арга замуудын дагуу үйлдэхэд нь туслахаар бэлтгэгдсэн.
Далын ахлагч асан Ким Б.Кларк суралцагч (мөн багш) гүн гүнзгий судлахын тулд юу хийх ёстой талаар ийн заасан.
Хэрэв та гүн гүнзгий судлахыг хүсэж, зүрх сэтгэл, оюун ухаанаа сурч мэдэхэд нээлттэй байлгаж мөн тэрхүү хүслийнхээ дагуу үйлдэх юм бол Их Эзэн таныг адислах болно. Та итгэлээр залбиран, бэлдэж, суралцаж, идэвхтэй оролцож, хамгийн сайнаараа үйлдэхийг хичээвэл Ариун Сүнс танд зааж сурган, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэх чадавхыг тань сайжруулж, Их Эзэний хүсдэг тийм хүн болоход туслах болно. (“Learning for the Whole Soul,” Ensign, 2017 оны 8-р сар, 27)
Хичээлд бэлтгэх материал
Бэлтгэх материалыг танд болон таны суралцагчдад хичээлд бэлдэх явцдаа судлахад зориулсан болно. Энэ нь судрын болон Сүмийн удирдагчдын сургаал, хичээлийн сэдэвтэй холбоотой нэмэлт эх сурвалжуудыг агуулсан “Илүү ихийг мэдэхийг хүсэж байна уу?” гэх хэсгээс бүрддэг.
Мөн хичээлд бэлтгэх материалд суралцагчдыг сурч мэдсэн зүйлсээ гүнзгийрүүлэх, хичээлд оролцох бэлтгэлээ хангахад чиглэсэн асуулт, үйл ажиллагаанууд орсон. Жишээ нь, “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ” гэсэн 10-р хичээлд бэлтгэх материал нь мөнхийн гэрлэлтийн гэрээ ба лацдан холболтын ёслолын тухай судрын болон Сүмийн удирдагчдын сургаалыг судлах боломжийг суралцагчдад олгодог. Дараа нь тэднийг дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урьсан. Үүнд:
Багшийн материал
Хичээл бүрийг ангид 50 минут суралцахаар төлөвлөсөн. Танай анги 90 болон түүнээс дээш минутаар долоо хоногт нэг удаа хичээллэдэг бол хоёр хичээлийг нэгтгэхийг уриалж байна.
Хичээл бүрийн багшийн материалын оршил хэсэгт хичээлийн үр дүнг тайлбарласан байдаг. Уг оршлын дараа хичээлийн бүтэц, агуулга, хэлэлцүүлэгт туслах материал, амьдралд хэрэгжүүлэх санаа гэх мэт санал болгож буй заах санаануудыг оруулсан.
Та багшийн материалыг судалж байхдаа, энэ нь суралцагчдын бэлтгэлд хэрхэн тулгуурладаг болохыг анхаараарай. 10-р хичээлээс авсан дараах зааварчилгааг жишээ болгон авч үзье.
Суралцагчдын бэлтгэлд тогтмол тулгуурласнаар, тэдэнд хичээл бүрд бэлдэхийн ач холбогдлыг мэдэрч, гүн гүнзгий суралцахад нь тусална.
Тайлбар: Суралцагчид хичээлийн хэлэлцүүлэгт бэлдсэн үед мөнхийн гэр бүлтэй холбоотой сургаал, зарчмуудын талаар гүн гүнзгий, ач холбогдол бүхий хэлэлцүүлэг рүү хялбархан шилжих боломжтойг та анзаарах болно. Энэ нь танд болон суралцагчдад хичээлээс олж мэдсэн үнэнүүдээ хэрхэн хэрэгжүүлж болох талаар судлахад илүү их цагийг ангид зарцуулах боломжийг олгоно.
Би заахад хэрхэн үр дүнтэй бэлдэх вэ?
Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө хүүхдүүдэд заахад бэлтгэж, зааж сургахад тань туслах болно. Судруудыг хичээнгүйлэн судалж, сайн мэдээний дагуу амьдрахаар чармайх юм бол та хичээлээ бэлтгэхдээ Сүнсний удирдамжийг хүлээн авахуйц байх болно.
Та хичээл бүрийн бэлтгэх материал, багшийн материалыг судлахдаа суралцагчдынхаа хэрэгцээг ойлгохын төлөө Их Эзэнээс тусламж гуйн залбираарай. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Нээлттэй бай, ялангуяа Сүнсэнд нээлттэй бай. Хичээлийн төлөвлөгөөндөө бага ч гэсэн зай үлдээ. Хэрэв та гэрчлэлээ хуваалцах, орчин үеийн асуудлын талаар хэлэлцэх зэрэгт хичээлийн цагаас зарцуулах хэрэгтэй бол үүнийг Сүнсний удирдамжаар, зохимжтой гэсэн үед нь хийгээрэй. …
… Суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг сана. (“Angels and Astonishment” [Church Educational System training broadcast, June 12, 2019], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Ялангуяа та нэг хичээлийн цаг дээр хоёр хичээл нэгтгэж байгаа бол суралцагчдынхаа хэрэгцээг анхаарч, Сүнснээс удирдамж эрэлхийл. Ийн үйлдсэнээр танд багшийн материалын аль хэсгийг бичсэнийх нь дагуу ашиглах, аль хэсгийг нь суралцагчдадаа илүү ач холбогдолтой суралцах туршлага болгохын тулд тохируулахыг тодорхойлоход тусална. Үүнд багшийн материалын аль хэсгийг онцолж, аль хэсгийг нь нэгтгэн дүгнэхийг тодорхойлох зэрэг нь багтаж болно.
Хичээл бүрийг заах бэлтгэлийнхээ нэг хэсэг болгон өөрөөсөө дараах асуултуудын заримыг асуух нь танд тустай байж магадгүй.
-
Би Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч, суралцагчдынхаа хэрэгцээг ойлгохын тулд залбирсан уу? Тэдэнд хичээлийн ямар агуулга хамгийн их хамаатай болохыг би яаж тодорхойлох вэ? Би тэдэнд хайртайгаа хэрхэн илэрхийлэх вэ?
-
Би хичээлд бэлтгэх материал, тэр дундаа судрууд болон багшийн материалд хангалттай суурилсан уу? Суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагыг хангахын тулд тааруулж тохируулах зүйл байна уу?
-
Би энэ хичээл дээр Аврагчид анхаарлаа төвлөрүүлж, Ариун Сүнснээс суралцахад нь суралцагчдадаа хэрхэн тусалж болох вэ?
-
Би суралцагчдыг хичээл бүрд бүрэн оролцож, хичээнгүйлэн суралцахад нь хэрхэн тусалж чадах вэ? Тэдэнд сурч буй зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх хувийн төлөвлөгөө гаргахад шаардлагатай орон зайг гаргаж өгөхөд би хэрхэн анхаарч болох вэ?
-
Суралцагчдын хувьд хамааралтай гэдгээ мэдэрдэг сургалтын орчныг би хэрхэн бүрдүүлэх вэ? Би суралцагчдыг үнэ цэнтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, бие биетэйгээ хуваалцаж, харилцан суралцахад аюулгүй гэж мэдрэхэд нь хэрхэн туслах вэ? (Сургаал ба Гэрээ 88:78, 122-ыг үзнэ үү.)
Би хичээлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст заахад зориулан хэрхэн зохицуулах вэ?
Та заахаар бэлтгэж байхдаа онцгой халамж шаардлагатай суралцагчдад анхаарлаа хандуул. Тэднийг оролцуулж, мөн амжилт гаргахад нь туслахын тулд үйл ажиллагаа болон хүлээлтийг тохируулан өөрчил. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл disabilities.ChurchofJesusChrist.org-ын Disabilities page дээрх эх сурвалжтай танилцана уу.
Суралцагчид энэ хичээлийн кредитийг хэрхэн авах вэ?
Институт төгсөх кредит авахын тулд суралцагчид дараах зүйлсийг хийх ёстой. Тухайлбал:
-
хичээлд бэлтгэх материалын 75-аас доошгүй хувийг судалсан байх,
-
хичээлийн 75 хувьд хамрагдсан байх,
-
дараах дөрвөн үйл ажиллагаанаас нэгийг нь хийж гүйцэтгэсэн байх. Үүнд:
-
Хувийн тэмдэглэл хөтөлнө.
-
Хичээлд бэлтгэх материалын бүх асуулт, үйл ажиллагааны хариултыг тэмдэглэнэ (суралцагчид судлах тэмдэглэл эсвэл хариултаа танд өгөх шаардлагагүй; улирлын төгсгөлд тэд юу хийж гүйцэтгэснээ харуулахад л хангалттай).
-
Гурван эсээний асуултад хариулж бичнэ.
-
Цуврал хичээлийн агуулгатай холбоотой суралцах төслийг (багшийн зөвшөөрснөөр) өөрөө боловсруулж, гүйцэтгэнэ. (ChurchofJesusChrist.org вэбсайт дээрх Институт суралцах туршлагыг нэмэгдүүлдэг хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.)
-