Институт
5-р хичээлд бэлтгэх материал: Бидний мөнх бус амьдралын туршлага ба бие махбодын бэлэг


“5-р хичээлд бэлтгэх материал: Бидний мөнх бус амьдралын туршлага ба бие махбодын бэлэг,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“5-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

Талбай дундуур алхаж буй эмэгтэй

5-р хичээлд бэлтгэх материал

Бидний мөнх бус амьдралын туршлага ба бие махбодын бэлэг

Та өмнө нь бие махбодынхоо гайхамшигт байдал, үүний хийж чадах зүйлсийг гайхаж байсан уу? Нөгөө талаараа бие махбодын бэрхшээлт байдлаасаа болоод бухимдаж байсан үе танд бий юү? Суралцаж байхдаа та бидний бие махбод Бурханы аз жаргалын төлөвлөгөөн дэх бидний мөнх бус амьдралын туршлагын зорилготой хэрхэн холбогдож байгаа талаар тунгаан бод.

1-р хэсэг

Миний бие махбод мөнхийн өсөлт хөгжилд маань хэр чухал үүрэгтэй вэ?

Бидний бие махбод Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн (Эхлэл 1:26–27-г үзнэ үү). Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Мөнх бус оршихуй дахь амьдрал, мөнх бус оршихуйн дараах өсөлт хөгжлийн зорилго бол Бурханы үр хүүхдүүдийг Түүнтэй адил болгох явдал юм” гэж тайлбарлажээ (“Агуу төлөвлөгөө,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115).

Тэгэхээр бид Бурхантай адил болохын тулд мөнх бус амьдралд юуг туулах хэрэгтэй вэ? Гэр бүлийн тунхгаас авсан дараах мэдэгдэлд хоёр чухал хэсгийг дурддаг. “Мөнх бус байдлын өмнөх амьдралд [бид] … төгс төгөлдөр болон хөгжин дэвшихийн тулд бие махбод хүлээн авч, энэ дэлхийд амьдрах тухай [Бурханы] төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org).

Инээмсэглэж буй хүүхэд

God’s Greatest Creation” (2:51) видео бичлэгийг үзээд, бие махбод тань гайхамшиг гэдгийг мөн үүний ариун зорилгын талаар тунгаан бод.

2:48

Абрахамд дэлхийн өмнөх амьдралын талаарх илчлэлд нь Тэнгэр дэх Зөвлөлийг үзүүлдэг (Абрахам 3:22–28-ыг үзнэ үү). Тэр үед тэрээр бидний мөнх бус амьдралын тухай чухал үнэнийг сурч мэдсэн.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Абрахам 3:24–26-г уншаад, бидний дэлхийд ирж, бие махбодыг хүлээж авах зорилгуудын нэг нь юу болох талаар Абрахамын сурч мэдсэн зүйлийг олж мэд. (Энэ нь бидний “анхны байдал” нь мөнх бус байдлын өмнөх амьдрал болон бидний “хоёр дахь байдал” бидний мөнх бус төрөлт, Эцсийн шүүлтийн хоорондох хугацааг хэлдэг гэдгийг ойлгоход тусалж магадгүй.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бие махбодтой байх нь мөнх бус амьдралд соригдох, шалгуулахын нэг хэсэг хэрхэн болдгийг заасан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Мөнх бус байдлын амьдралын замналд бид “Их Эзэн [бидний] Бурхан [бидэнд] зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн хий[вэл]” (Абрахам 3:25) “хоёр дахь байдлыг” [Абрахам 3:26] хадгалсанд тооцогдох байв. Энэ нь бид сонголтоороо дамжуулан Түүний оршихуйгаас тусдаа, бие махбодыг бүх хүч чадал, дур хүсэл, хэрэгцээтэй нь эзэмшиж, Түүний селестиел хуулийн дагуу амьдрах амлалт болон чадвараа Бурханд (мөн өөрсдөдөө) харуулна гэсэн үг юм. Бид бие махбодоо хазаарлаж мөн үүнийг сүнснийхээ эзэн нь бус зэмсэг нь болгож чадах уу? Бидэнд амьдрал бүтээх хүчийг багтаасан бурханлаг хүчүүдийг мөнх бус амьдралд болон үүрд мөнхөд ашиглах итгэл хүлээлгэж болох уу? Бид тус бүрдээ хилэнцийг даван туулах болов уу? Харин ийн үйлдсэн хүмүүст “алдар суу үүрд мөн мөнхөд нэмэгдэх” [Aбрахам 3:26] бөгөөд энэ нь амилуулагдсан, үхэшгүй, мөн алдар суутай болсон бие махбодын тэрхүү алдар суугийн нэн чухал хэсэг юм.” Бид эдгээр гайхалтай боломжит байдал, амлалтыг сонсоод “баярлалдан уухайлсан[д]” гайхах юун [Иов 38:7]. (“Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36.)

Есүс Христийн ачаар бид Тэнгэр дэх Эцэгт байдгийн адилаар нэг л өдөр мөнх, төгс бие махбодыг хүлээн авна (Сургаал ба Гэрээ 130:22-ыг үзнэ үү). Энэ бол “баяр хөөрийн бүрэн байд[лыг]” хүлээн авах боломжтой цор ганц төрлийн бие махбод юм (Сургаал ба Гэрээ 93:33–34.; 138:17). Бошиглогч Иосеф Смит мөн жинхэнэ аз жаргал нь бие махбодтой байхыг багтаадаг хэмээн заасан.

Бошиглогч Иосеф Смит

Бид бие махбодтой болж, түүнийхээ цэвэр ариун байдлыг селестиел хаант улсад Бурханы өмнө үзүүлэхээр дэлхийд ирсэн. Аз жаргалын агуу зарчим нь бие махбодтой болоход оршино. Чөтгөрт бие махбод байхгүй бөгөөд энэ нь түүний шийтгэл юм. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 239)

Гэр бүлийн тунхгаас өмнө нь хуваалцсан хэсгийг тэмдэглэснээр, дэлхийн туршлага олж авах нь төгс байдал, Бурхантай адил болохын төлөөх өсөлт хөгжилд чухал. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний бие махбод мөнх бус амьдралыг маань хэрхэн өргөжүүлж байгааг тайлбарлав.

Ахлагч Дэвид А.Бэднар

Бидний бие махбод мөнх бус оршихуйн өмнөх дэлхийд байхдаа хүлээн авч чадахааргүй байсан туршлагуудыг өргөн хүрээнд, гүн гүнзгий, хүч чадалтайгаар олж авах боломжийг олгодог. Иймээс, бусад хүнтэй харилцах харилцаа, ялган таних, үнэний дагуу үйлдэх, Есүс Христийн сайн мэдээний зарчим, ёслолуудыг дагах чадварууд нь бидний бие махбодоор дамжуулан боломжтой болсон билээ. Мөнх бус амьдралд бид өрөвч зөөлөн сэтгэл, хайр энэрэл, сайхан сэтгэл, аз жаргал, уйтгар гуниг, урам хугаралт, өвчин шаналал, бие махбодын хөгжлийн бэрхшээл зэрэг зүйлсийг даван туулснаар мөнх амьдралд бэлтгэгдэж байдаг. Энгийнээр хэлэхэд, “бие махбодын дагуу” гэж сударт бичсэнчлэн (1 Нифай 19:6; Aлмa 7:12–13), бидэнд сурах ёстой хичээл, олж авах ёстой туршлагууд гэж байдаг. (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бидний бие махбод Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд яагаад чухал болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

2-р хэсэг

Яагаад бие махбодын зарим хүсэл, дур таашаалыг захирахад хэцүү байдаг вэ?

залбирч буй эмэгтэй

Бидний Тэнгэрлэг Эцэг амьдралыг мөнхжүүлэх, Түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд туслах тодорхой дур таашаалыг бидний бие махбодод өгсөн. Бидний мөнх бус сорилтын хэсэг нь “[бидний] бие махбодын дотор орших сүнс бие махбодынхоо дур хүслийг захирч чадах эсэхийг тодорхойлох[од]” оршдог (Russell M. Nelson, “Your Body: A Magnificent Gift to Cherish,” New Era,, Aug. 2019, 5-ыг үзнэ үү).

Бидний хүн нэг бүрд эгэл хүн маань нөлөөлдөг. (Эгэл хүн гэж эрэгтэй, эмэгтэй хүнд хоёуланг хамааруулан хэлж байгааг анхаарна уу.) Энэ бол бидний мөнх бус байдлын хэсэг бөгөөд энэ нь бидний бие махбодын дур таашаал, дэлхийн хүслийг хяналтгүй орхиж мөн Бурхантай адил болох хүсэл, хичээл зүтгэлээ даван туулах боломжийг олгодог (Судруудын удирдамж, “Эгэл хүн,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 41:11, 1 Коринт 2:14-ийг уншаад, бидний дотор буй эгэл хүнд бууж өгөхийг тодорхойлж буй үг, хэллэгийг тодруул.

Ахлагч Бэднар эгэл хүний талаарх бидний ойлголтод ийн нэмж заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Эгэл хүн бидний дотор ямар нэгэн хэмжээгээр оршин байдаг (Мозая 3:19-ийг үзнэ үү). Эгэл хүн наманчилдаггүй, эгэл, тачаангуй (Мозая 16:5; Алма 42:10; Мозая 5:13-ыг үзнэ үү), хүлцэнгүй, хэт ихийг хүсдэг, бардам бөгөөд хувиа хичээсэн байдаг.

Бурханы охид, хөвгүүдийн хувьд бид Түүнээс бурханлаг чадваруудыг өвлөн авсан. Гэвч бид одоо унасан дэлхийд амьдарч байна. Бидний бие махбодыг бүтээсэн бодисууд унасан дэлхийгээс бүрдсэн бөгөөд нүгэл, ялзрал, үхлээс ангид байж чаддаггүй. Тиймээс Адамын уналт ба үүний сүнслэг болон зуурдын үр дагаврууд бидний бие махбодоор дамжин бидэнд шууд нөлөөлдөг. (“Бид ариун явдалд итгэдэг,” 51, 52)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Алма 41:11, 1 Коринт 2:14 эсвэл ахлагч Бэднарын хэлсэн үгэнд тодорхойлсон эгэл хүний шинж чанаруудаас нэгийг нь сонго. Болзоход эсвэл гэр бүлийн харилцаанд энэхүү шинж чанар хэрхэн нөлөөлөх вэ?

3-р хэсэг

Есүс Христ эгэл хүнээ ялан дийлэхэд бидэнд хэрхэн туслах вэ?

Есүс саа өвчтэй хүнийг өршөөн, эдгээв

Хаан Бэнжамин хүмүүстээ хандан сургаал айлдахдаа Есүс Христийн тохинуулал, Цагаатгалын талаар тэнгэр элчийн өөрт нь заасан зүйлсийг хуваалцсан (Мозая 3:5–19-ийг үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мозая 3:19-ийг уншаад, эгэл хүнээ ялан дийлэхийн тулд юу хийж болохыг олж мэд. (Энд дурдсан автагдан гэдэг нь Ариун Сүнсний өдөөлтөд захирагдах гэсэн үг бөгөөд гэгээнтэн гэдэг нь ариусаж, эсвэл ариун болж буй, Бурханд өөрийгөө зориулдаг хүнийг хэлдэг.)

Ахлагч Бэднар, тэргүүлэх бишоп Жэралд Коссэй хоёрын дараах үгийг уншаад, Есүс Христ бидэнд эгэл хүнээ дийлж, Түүнтэй илүү адил болоход хэрхэн тусалдаг талаар тунгаан бод.

Ахлагч Дэвид А.Бэднар

Эгэл хүний бүх дур хүсэл, таашаал, гэм нүгэлд татагдах хандлагыг Есүс Христийн Цагаатгалаар ялан дийлж болно. Бид дэлхий дээр махан биеийн бүх дур хүслээ хазаарлаж, бурханлаг зан чанаруудыг хөгжүүлэхээр ирсэн билээ. (“Бид ариун явдалд итгэдэг,” 52)

Бишоп Жэралд Коссэй

Цагаатгалаараа дамжуулан Есүс Христ зөвхөн бидний нүглийг угаагаад зогсохгүй, шавь нартаа “эгэл хүнээ [орхиж]” [Мозая 3:19], “шат шатаар” [2 Нифай 28:30] хөгжин дэгжиж, ариун байдлаа нэмэгдүүлж чадах хүчийг бас өгдөг бөгөөд тэгснээр нэгэн өдөр тэд Христийн төрхөнд төгс төгөлдөр нэгэн болоод [Моронай 10:32–33-ыг үзнэ үү], Бурхантай дахин амьдрах эрхтэй болж, тэнгэрийн хаант улсын бүх адислалыг өвлөн авах боломжтой болно. (“Амьд Христийн амьд гэрч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хөгжүүлэхийг хүсэж буй гэр бүлийн харилцааны талаар бод. Эгэл хүний ямар шинж чанар энэхүү харилцаанд саад болж байна вэ? Та хэрхэн эдгээр шинж чанарыг орхиж, Аврагчийн Цагаатгалын адислалыг ашиглан, Ариун Сүнсэнд автагдаж, Аврагчтай илүү адил болох вэ?