“6-р хичээлийн багшийн материал: Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“6-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
6-р хичээлийн багшийн материал
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт Бурханаас томилогдсон
Бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагч “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” ChurchofJesusChrist.org) хэмээн албан ёсоор тунхагладаг. Энэхүү хичээлээр, яагаад гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний амин чухал хэсэг болох талаар тайлбарлахад суралцагчдыг урих болно. Суралцагчид мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэх нь гэрлэлт рүү хөтлөхөд хэрхэн тусалдаг талаар тодорхойлох болно.
Заах зөвлөмж
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурхантай адил болоход зайлшгүй чухал алхам юм.
Хичээл эхлэхээс өмнө, нийгэмд хүмүүс гэрлэлтийн талаар ямар итгэл үнэмшилтэй байдгийг суралцагчдаас асууж болно. Эсвэл та дараах жишээг ашиглах боломжтой.
-
Та эдгээр санаанд ямар арга замаар хариулт өгч болох вэ?
Сургаал ба Гэрээ 49 дэх агуулгыг товч дүгнэ. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 49:15–16-г уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн гэрлэлтийг хэрхэн үздэгийг олж мэдэхэд урь.
Гэр бүлийн тунхгаас авсан дараах сургаалыг самбар дээр бич. “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байд[аг]” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).
-
Яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурханаас заяасан мөн энэ нь Түүний төлөвлөгөөний төвд байдгийг та хэрхэн тайлбарлах вэ? (Шаардлагатай бол энэхүү сургаалын тайлбарыг бэлтгэх материалын 1-р хэсгээс үзнэ үү.)
Гэрлэх хүсэлтэй зарим хүнд энэ амьдралд гэрлэх боломж тохиохгүй байж болохыг хүлээн зөвшөөр. Заримд нь удаан үргэлжлэхгүй гэрлэлт тохиолдож болно.
-
Гэрлээгүйн улмаас аз жаргал, мөнх амьдрах боломжоо алдсан мэт санагддаг хүмүүстэй та юу хуваалцах вэ? (Шаардлагатай бол бэлтгэх материалын 2-р хэсгийг уншихад суралцагчдыг урь.)
Суралцагчдад дараах асуултуудын талаар тунгаан бодож, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэх цаг гаргаж өг.
-
Гэрлэлт бол танд хувьчлан зориулсан Бурханы мөнхийн төлөвлөгөөний чухал хэсэг байдаг гэдэг үнэнийг тунгаан бодох үед ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?
Та өөрийн туршлага дээр үндэслэн, Их Эзэний гэрлэлтийн сургаал танд хэрхэн нөлөөлснийг гэрчилж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд айдсаа ялан дийлж, гэрлэлтээсээ аз жаргал олоход тусалж чадна.
Миний гэрлэлт хайраар дүүрэн байж, удаан үргэлжлэх болно гэдэгт би итгэдэг гэсэн үгийг үзүүл. Суралцагчдыг өөрсдөдөө, энэ үгтэй хувьдаа хэр санал нийлж байгаадаа дотроо 1-4 хүртэл (1=санал нийлэхгүй байна; 4=санал нийлж байна) үнэлгээ өгөхөд урь. Ингэхдээ яагаад ийм мэдрэмж төрж байгаагаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
-
Гэрлэлтийн талаарх ямар санаа зовнил эсвэл айдас чамд эсвэл чиний мэддэг бусад хүнд байдаг вэ? Яагаад?
-
Залуучуудад гэрлэлтийг хойшлуулах ямар нийтлэг шалтгаанууд байдаг вэ?
Дараах суралцах үйл ажиллагаанууд тэдний зарим айдас, санаа зовнил, асуултыг шийдвэрлэх зорилготой гэдгийг тайлбарла. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрд ахлагч томилоод, тэдэнд дараах тараах материалыг өг (эсвэл суралцагчдадаа илүү тохирсон байдлаар өөрийг бүтээ). Утга учиртай ярилцлага өрнүүлэхэд нь тэдэнд хангалттай цаг гаргаж өг.
Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлгийн цөөн хэдэн ахлагчийг бүлгийн ярилцлагын үеэр ярилцсан зүйлсээсээ сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та тэдний таньж мэдсэн үнэнийг самбар дээр бичиж болох юм. Тэдгээр нь дараахтай адил байж болно. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу итгэлээр харах үед айдсаа ялан дийлэх ба Тэд бидний замыг чиглүүлнэ.
Энэхүү үнэний нэмэлт гэрч болгон бэлтгэх материал хэсгийн “Нэмэлт материал”-д байгаа гэрлэхээр сонгох талаарх ахлагч Холланд, Холланд эгч хоёрын туршлагыг хуваалцаж болно. Эсвэл Далын ахлагч Карл Б.Күкийн хэлсэн дараах туршлагыг хуваалцаж болно.
Нэгэн итгэлтэй залуу эрэгтэй аз жаргалтай гэрлэлт байдаг гэдэгт итгэл алдарснаа бидэнд ярьсан юм. Түүний эцэг эх төдийгүй хоёр талын авга, нагацууд бүгд салсан аж. Тэр хэзээ ч аз жаргалтай гэрлэлтийг ойроос харж байгаагүй гэж хэлж билээ. Хэдий тийм боловч тэр Их Эзэний тусламжтайгаар айдсаа ялан дийлж, ариун сүмд гэрлэсэн. Мөн тэр эхнэртэйгээ аз жаргалтай амьдарч, таван хөөрхөн хүүхэдтэй болсон юм. (Carl B. Cook, “Continually Progressing toward Eternal Marriage” [worldwide devotional for young adults, May 5, 2019], ChurchofJesusChrist.org)
Суралцагчдад гэрлэлттэй холбоотойгоор Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү их итгэх итгэлээ хөгжүүлэхээр мэдэрсэн аливаа зүйлээ бичиж тэмдэглэх хэдэн минут өг.
Энэхүү цуврал хичээлийн турш суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдэнд хүчирхэг, мөнхийн гэрлэлтийг амжилттай бий болгоход хэрхэн туслах талаар илүү ихийг мэдэж авна гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг хайрладаг бөгөөд тэдэнд туслах чин хүсэлтэй мөн тууштай байдаг гэдгийг суралцагчдад батлан хэл.
Дараагийн хичээлээр
7-р хичээлд бэлтгэх материалыг судлахдаа, хэрхэн “хүйс бол [бидний] мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнх амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар” болох талаар залбирч байгаад тунгаан бодоход суралцагчдыг урамшуул (“Гэр бүл: Дэлхийн дахинаа өргөх тунхаг”). Хүйстэй холбоотой асуух зүйл байгаа хүмүүст Христтэй адил, хайраар хэрхэн хариулах талаар тунгаан бодоход тэднийг урь.