“8-р хичээлийн багшийн материал: Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (Шашин судлал 200)
“8-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
8-р хичээлийн багшийн материал
Ижил хүйстэндээ сэтгэл татагдах байдлыг ойлгохыг эрэлхийлж, ЛГБТ ах, эгч, дүүсээ хайрлах
Есүс Христийн шавь нарын хувьд та нарыг ижил хүйстэндээ татагддаг, эсвэл гомо, лесби, бисексуал гэж тодорхойлсон хүмүүст “хайр, нинжин сэтгэлээр хандаж, тэдэнд туслах тал дээр тэргүүн эгнээнд байх”-ыг уриалж байна (Квинтин Л.Күк, “Let Us Be at the Forefront” [видео], ChurchofJesusChrist.org). Энэ хичээлээр суралцагчид ижил хүйстэндээ татагддаг эсвэл ЛГБТ гэж тодорхойлсон хүмүүсийг хайрлаж, хамруулж, хүндэтгэлтэй хандахад нь туслах сайн мэдээний үнэнүүдийг олж тогтоох, ярилцах, хэрэгжүүлэх боломжтой байх болно.
Заах зөвлөмж
Есүс Христ шавь нартаа би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэж зарлигласан.
Жийн нэртэй нэгэн эмэгтэйг институтын ангид анх удаа ирж байна гэж төсөөлөн бодоход суралцагчдыг урь. Өнөөдрийн хичээл дээр ижил хүйстэндээ сэтгэл татагдах тухай сэдвийг ярилцана гэдгийг Жийн мэдээд, тэр даруй сэтгэл нь түгшиж, лесби учраас явахыг хүсжээ. Жийний сэтгэл яагаад түгшсэн талаар мөн энэ ярилцлагыг явуулахад аюулгүй гэж мэдрэхэд нь түүнд болон бусад хүнд туслахын тулд ангийн гишүүд юу хийж болох талаар ярилц.
Суралцагчдыг Матай 22:37–39, Иохан 13:34–35-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бусдыг хайрлахад ямар ач холбогдол өгч байгааг олж мэдэхэд урь. Есүс Христ биднийг яаж хайрласны адил бие биенээ хайрлахыг бидэнд зарлигласан гэсэн үнэнийг самбар дээр бич.
-
Есүс Христийн шавь нар бусдыг Түүний хайрласны адил хайрлах нь яагаад чухал вэ?
-
Есүс Христ мөнх бус амьдралынхаа туршид ямар арга замаар төгс хайрыг харуулсан бэ? (Ярилцлагын нэг хэсэг болгон суралцагчдад бусдыг хайрлана гэдэг нь Бурханы зарлигуудад харшлах зан үйлтэй санал нийлэх эсвэл дэмжих ёстой гэсэн үг биш гэдгийг сануул. Аврагч Эцгийнхээ сургаалыг хайраар зоригтой, ойлгомжтой заасан.)
-
Аврагчийн хайрын үлгэр жишээ биднийг ижил хүйстэндээ татагдах тухай ярилцах үед хэрхэн удирдан чиглүүлэх вэ?
Ижил хүйстэндээ татагддаг хүмүүст бид эелдэг, найрсаг, хүндэтгэлтэй хандаж чадна.
Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүр ижил хүйстэндээ татагддаг хэн нэгний нөхцөл байдлын тухай хэдэн хором ярилцана гэдгийг тайлбарла. Энэ нөхцөл байдал нь Сүмийн зарим гишүүний бодит амьдралтай төстэй гэдгийг онцлон хэл. Суралцагчдад ярилцлагаа сайн мэдээний зарчмууд дээр үндэслэхэд нь туслахын тулд та бүлгийн гишүүн бүрийг эхлээд бэлтгэх материалын хэсгүүдийн аль нэгийг үзэхэд урьж болно.
Суралцагчдад хэсгүүдийг унших цаг гаргаж өгснийхөө дараа хүн нэг бүрд энэ хичээлийн төгсгөлд байгаа тараах материалын хуулбарыг өг. Суралцагчдад нөхцөл байдлыг дор бүрнээ чимээгүй уншиж, холбоотой асуултуудыг бүлгээрээ ярилцахыг зааварла.
Суралцагчдад жишээ болон асуултуудыг ярилцах хангалттай цаг гаргаж өгсний дараа тэдний цөөн хэдийг ярилцлагын үеэр сурч, мэдэрсэн зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдыг үзэл бодлоо хуваалцах үед энэ сэдвийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэхэд туслах нэмэлт асуултуудыг тавих талаар бодож үз. Нэмэлт асуултуудын жишээг доор оруулав.
-
Энэ ойлголт/үнэн/зарчим хэрхэн нөлөөлсөн бэ…
-
Та хэзээ мэдэрч/харж/туулсан бэ…
-
…-ний жишээ юу вэ
-
…-д та хэрхэн итгэлтэйгээр үйлдэх вэ
Ярилцлагын дараа суралцагчдаас ижил хүйстэндээ сэтгэл татагдахтай холбоотой дурдагдаагүй ямар нэг асуулт эсвэл санаа зовниж байгаа зүйл байгаа эсэхийг асуу.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг үзүүлж, тэднийг өөрт тохирох нэг юм уу түүнээс дээш асуултыг сонгоход урих талаар бодож үз. Суралцагчдыг асуултаа (эсвэл асуултуудаа) тунгаан бодож, төрсөн сэтгэгдлээ бичиж авахад урамшуул.
-
Бүх хүнд, тэр дундаа ижил хүйстэндээ татагддаг хүмүүсийг илүү их хайрлаж, нинжин сэтгэлээр, хүндэтгэлтэй хандахын тулд би бодол, үйлдлээ хэрхэн өөрчлөх хэрэгтэй вэ? Би эдгээр өөрчлөлтийг хийхдээ Аврагчид хэрхэн найдах вэ?
-
Ижил хүйстэндээ татагддаг хүний хувьд би Аврагчид болон Түүний сайн мэдээнд анхаарлаа төвлөрүүлэх нь надад хэрхэн илүү их найдвар төрүүлж, аз жаргалтай амьдрахад тусалж чадах вэ? Хэрэв би хэн нэгэнтэй туршлагаа хуваалцаж байгаагүй бол хэнээс тусламж хүсэж болох вэ? (Тайлбар: Хэрэв та ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийнхээ талаар хуваалцахаар шийдсэн бол энэ тухайгаа хэнд хэлэх, мөнх бус туршлагынхаа энэ хэсгийг хэрхэн хуваалцах талаар залбирч байгаад бодож үзээрэй.
Дараагийн хичээлээр
Суралцагчдыг 9-р хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа FamilySearch.org эсвэл Family Tree апп дээр өвөг дээдсийнхээ талаар суралцахад цаг зарцуулахыг урь. Өвөг дээдэстээ ариун сүмийн аврах ёслолуудыг хүлээн авахад нь тусалдаг хүмүүст амлагдсан адислалуудын талаар бодоход тэднийг урамшуул.