Институт
28-р хичээлийн багшийн материал: Мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэх


“28-р хичээлийн багшийн материал: Мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“28-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

28-р хичээлийн багшийн материал

Мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэх

Бидний гэр бүлийн нөхцөл байдал ямар ч бай, бид бүгд мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулж чадна гэдэгт найдаж болно. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэн тэдэнд мөнхийн гэр бүлийг амжилттай үүсгэн байгуулахад тусалж чадна гэдгийг илүү сайн ойлгоход тусална. Мөн суралцагчид “Мөнхийн гэр бүл” ангид сурч мэдсэн зүйлээ цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар хуваалцах, тодорхойлох боломжтой болно.

Заах зөвлөмж

Их Эзэн мөнхийн гэр бүлийг амжилттай үүсгэн байгуулахад бидэнд туслахыг хүсдэг.

Тайлбар: Хичээлийн эхний хэсэгт суралцагчдыг хамгийн их адислах заах хувилбарыг анхааралтай сонго. Хичээлийн сүүлийн хэсэгт зориулан 20 орчим минут үлдээ.

Суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодож, санаанд орж ирсэн зүйлээ бичиж тэмдэглэхэд урьснаар хичээлээ эхэл.

  • Та мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах ямар найдвар тээж байна вэ?

Тэдэнд хангалттай цаг өгсний дараа цөөн суралцагчаас боломжтой бол бодлоо хуваалцахыг хүс.

Бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн “Их Эзэний тусламжтайгаар та мөнхийн гэр бүлийг бий болгож чадна” гэсэн үнэнийг харуул (“Гагнагч холбоос” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2017 оны 9-р сарын 10], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Суралцагчдад энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, хичээлдээ бэлдэж байхдаа сурсан зүйлээ хуваалцах боломж олгохын тулд дараах үйл ажиллагааны аль нэгийг сонго.

1 дэх хувилбар

Бэлтгэх материалын 1-р хэсэгт байгаа “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” үйл ажиллагаагаар Их Эзэн Өөрт нь итгэж, Түүний тусламжийг эрэлхийлдэг хүмүүст хэрхэн тусалдаг тухай судраас эсвэл гэр бүлийн туршлагаасаа жишээ авахад урьсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдад өөрсдийн жишээ болон асуултын хариултаа харах хэдэн хором өг.

Суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарил. Суралцагчдад жишээ болон хариултаа хуваалцах хангалттай хугацаа гаргаж өг.

Суралцагчдыг хэлж дууссаны дараа, Үргэлж санаж яв: гэсэн гүйцээх өгүүлбэрийг самбар дээр бич. Суралцагч бүрд жижиг цаас, наалт өг. Суралцагчдыг мөнхийн гэр бүлийг байгуулах найдварыг мэдрэхэд тусалдаг бүлгийн ярилцлагаас сурсан зүйл дээрээ үндэслэн үнэн зөв өгүүлбэрийг бүтээхийн тулд хэрхэн гүйцээхээ самбар дээр бичихэд урь. Дараа нь суралцагчдаас цааснуудаа өрөөний эргэн тойронд байрлуулахыг хүс. (Хэрэв танай анги цөөн хүнтэй бол суралцагчдыг хариултаа самбар дээр бичихэд урьж, энэ үйл ажиллагааг өөрчилж болно.)

Суралцагчдад өрөөг тойрон явж, бие биенийхээ бичсэн үгийг уншихад зориулан хэдэн хором гаргаж өг. Үүний дараа суралцагчдыг санахыг хүссэн өөр үнэн эсвэл хүлээн авсан сэтгэгдлээ бичихэд урамшуул.

2 дахь хувилбар

Бидний зарим нь өөрийн гэр бүлээс зөв шударга гэр бүлийн хэв маягийг мэдрээгүй учраас мөнхийн гэр бүлийг үүсгэн байгуулах найдварыг мэдрэхэд хэцүү байж магадгүй гэдгийг тайлбарла.

  • Бид бошиглогч Абрахамын туршлагаас бидэнд найдвар төрүүлж болох юуг сурч болох вэ? (Суралцагчдыг хичээлд бэлтгэх материалын 2-р хэсгээс сурч мэдсэн зүйлээ эргэн санахад урамшуул. Абрахам 1:2-ыг хамтдаа уншина уу. Дараа нь суралцагчдад Бид гэр бүлийнхээ нөхцөл байдлаас үл хамааран гэр бүлийнхээ хувьд эргэлтийн цэг нь болж, зөвт байдлыг сонгож чадна гэсэн үнэнийг олж тогтооход тусал.)

  • Танай гэр бүлд зөв шударга гэр бүлийн хэв маягийг эхлүүлэхэд (эсвэл үргэлжлүүлэхэд) хэн чухал үүрэг гүйцэтгэсэн бэ? Энэ хүний шийдвэр таны амьдралд ямар өөрчлөлт авчирсан бэ?

Бэлтгэх материалын 2-р хэсэгт байгаа ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн үгийн гурав болон тавдугаар догол мөрийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

  • Их Эзэн хэрхэн танд “өөрсдийнхөө гинжийг бэхжүүлж, тэр ч байтугай тасарсан холбоосыг сэргээн засахад тусалж” чадах вэ? (“Гагнагч холбоос”) (Та суралцагчдыг ангиараа ярилцахын оронд энэ асуултын хариултыг бичихэд урьж болно.)

Суралцагчдыг эхлүүлэх, үргэлжлүүлэх эсвэл зогсоохыг хүсэж байгаа гэр бүлийн хэв маягийнхаа талаар тунгаан бодоход урь (бэлтгэх материалын 2-р хэсгийг үзнэ үү). Хүлээн авсан мэдрэмж, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Сурсан зүйлээ тунгаан бодож, түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг төлөвлөснөөр бид адислагддаг.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Суралцагчдад бодох цаг гаргаж өг. Суралцагчид сайн мэдээний үнэн тэдний оюун ухаан, зүрх сэтгэл, амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бодох цаг гаргаснаар суралцах илүү гүн гүнзгий зорилго, утга учрыг олж чадна. Суралцагчдыг сурсан, мэдэрсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх талаар бодоход урамшуулах нь тэдний хөрвөлтийг гүнзгийрүүлэхэд тусална.

Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (ChurchofJesusChrist.org)-ийн хуулбарыг үзүүлэхийг бод. Суралцагчдад энэ ангийн туршид тэд гэр бүлийн талаарх сургаалыг мөнхийн талаас нь судлах боломжтой байсныг сануул.

Энэ анги дээр үзсэн хичээлүүдийн гарчгийг харуулах эсвэл суралцагчдыг төхөөрөмж дээрээ харахад урь. Суралцагчдад энэ ангийн туршид юу сурсан, мэдэрсэн, юу туулсан тухайгаа эргэцүүлэн бодоход нь туслахын тулд хичээлийн гарчгийг эргэн харах цаг гаргаж өг. Дараа нь суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Та ярилцлагаа улам өрнүүлэхийн тулд дараахтай төстэй асуултууд тавьж болно. Үүнд:

  • Энэ анги нь гэрлэлт болон гэр бүлийн тухай Их Эзэний сургаалын талаарх таны ойлголт, гэрчлэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Таны энэ ангиас олж мэдсэн хамгийн чухал зүйл юу вэ?

  • Та энэ ангийн туршид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурсан бэ? Тэдэнтэй харилцах харилцаа тань хэрхэн бэхэжсэн бэ?

Энэ хичээлийг дүгнэхийн тулд та нэг суралцагчийг бэлтгэх материалын 3-р хэсэгт буй ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэн үгийг чанга уншихад урьж болно. Дараах асуултуудыг харуулаад, суралцагчдад бодол, сэтгэгдлээ бичих хэдэн хором өгөх нь тустай байж болох юм.

  • Энэ ангид сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ? Та хэрхэн Есүс Христтэй илүү адилхан болох вэ?

Цаг гарвал, Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөн дэх гэр бүлийн ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцахыг хүссэн суралцагчийг урих талаар бод. Мөн та гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз. Суралцагчдыг институтэд үргэлжлүүлэн хамрагдахад уриал.