“2-р хичээлийн багшийн материал: Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг судлах,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“2-р хичээлийн багшийн материал,” Мөнхийн гэр бүл ангийн багшийн материал
2-р хичээлийн багшийн материал
Мөнхийн гэр бүлийн тухай сургаалыг тунхаглахад гүйцэтгэх бошиглогчдын үүрэг
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” нь “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Зөвлөлийнхөн … чин сэтгэлээсээ тунхаглаж байна” (ChurchofJesusChrist.org) гэсэн үгсээр эхэлдэг. Энэхүү хичээл нь суралцагчдад харуулын хувьд бидний оюун санааны сайн сайхан байдалд заналхийлж буйг анхааруулах сэрэмжлүүлгийг болон Их Эзэний хүслийг тунхаглах бошиглогчдын ариун үүрэг хариуцлагын талаар ойлгоход тусална. Суралцагчид Их Эзэний амьд бошиглогчдын гэрлэлт, гэр бүлийн тухай сургаалд анхаарлаа хандуулахыг эрэлхийлэх явцдаа Түүнд итгэх илүү агуу тэвчээр, итгэлийг хэрхэн хөгжүүлж болохыг тодорхойлох боломжтой байх болно.
Заах зөвлөмж
Их Эзэн цамхаг дээрх харуулуудын адил үйлдэхэд бошиглогчдыг дууддаг.
Хичээлийн өмнө дараах асуултыг үзүүл.
-
Яагаад бошиглогчид тэдний үгс зарим хүний эгдүүцлийг хүргэхийг мэдсээр байж хүнд хэцүү сэдвийг хөндөж, нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн дадлын эсрэг ярихыг сонгодог вэ?
Суралцагчдаас энэ асуултын талаарх санаа бодлыг асууж хичээлээ эхлүүл. Хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон бэлтгэх материалын 1-р хэсгээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг та суралцагчидтай хамт уншиж болно.
-
Та ерөнхийлөгч Нэлсоны заасан зүйлийг хэрхэн дүгнэн хэлэх вэ? (Суралцагчдад үнэнийг танин мэдэхэд нь дараах байдлаар тусал. Бурхан биднийг сэрэмжлүүлж, хамгаалахын тулд бошиглогчдыг дуудах замаар хайраа харуулдаг. Бошиглогчид үнэнийг зааснаар бүх хүнийг анхаарч, халамжилдгаа харуулдаг.)
-
Та амьд бошиглогчдын сануулга, залруулга, зөвлөгөөгөөр дамжуулан хэрхэн Бурханы хайрыг мэдэрч байсан бэ? (Энэ талаарх өөрийн гэрчлэлийг хуваалцахыг бодож үз.)
Бэлтгэх материал дахь харуулын зургуудаас нэгийг үзүүлээд, суралцагчдад Езекиел 3:17–19-ийг дахин унших боломж олго.
-
Бошиглогчид хэрхэн цамхаг дээрх харуултай адил вэ?
Та гэр бүлийн тунхгийн нэг хувийг дээш өргөн харуулаад, ийн асууж болох юм.
-
Гэр бүлийн тунхаг бошиглогчдын цамхаг дээрх харуулын үүргийг хэрхэн харуулдаг вэ? (Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн үг болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны намтрын хэсгийг уншихад урьж болно.)
Бошиглогчдыг тэвчээртэй, итгэлтэйгээр дагахыг Их Эзэн бидэнд зарлигладаг.
Та эрт цагийн хүмүүс харуулын сэрэмжлүүлгийг дагахгүй байхыг сонгосон зарим шалтгааныг жагсаан бичихэд суралцагчдыг урьж болно.
Дараах жишээг (эсвэл суралцагчдад тань илүү дөхөм нэг жишээ зохиож болно) хуваалцаж, асуултуудад нь хариулахад суралцагчдыг урихыг бод.
-
Хорхегийн нөхцөл байдлыг та юу гэж бодож байна вэ?
-
Ямар нөлөө нь хүмүүст гэр бүлийн тунхаг дахь зарим сургаалыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:4–6-г уншиж, нягтлахад урь. Эдгээр шүлэг бошиглогч Иосеф Смит рүү хандаж байгаа бөгөөд энэ нь Их Эзэний Сүмийн одоогийн ерөнхийлөгчид мөн хамаарч болохыг тэдэнд сануул.
-
Бошиглогчдын үгийг “бүхий л тэвчээр хийгээд итгэлд” (5-р шүлэг) хүлээн авах гэдэг нь ямар утгатай вэ?
-
Их Эзэний бошиглогчийн үгийг тэвчээртэй, итгэлтэй хүлээн авч, анхаарал хандуулдаг хүмүүст өгсөн Түүний амлалтуудыг та хэрхэн дүгнэх вэ? (Та дараахтай ижил зарчим гаргахад суралцагчдад тусалж болох юм. Хэрвээ бид бошиглогчийн үгсэд анхаарал хандуулбал, Их Эзэн биднийг адисалж, харанхуйн хүчийг сарниулна.)
Энэхүү зарчмын жишээг тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд бэлтгэх материалын 3-р хэсгээс сонгосон судрын хэсгийг уншиж, нягтлах хэдэн минутыг тэдэнд өг. Та ангийг жижиг бүлгүүдэд хувааж, 3-р хэсэг дэх “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” үйл ажиллагаан дээрх асуултуудад өгөх хариултаа ярилцахад суралцагчдыг урьж болно. Эсвэл ангиараа хариултуудыг ярилцахад тэднийг урь.
Та бүлгүүдийг дараах бүх асуултын эсвэл заримынх (эсвэл эдгээрийг ангиараа хэлэлцэж болно) нь талаар ярилцахад урьж болох юм.
-
Их Эзэний бошиглогчдын үгсэд тэвчээртэй, итгэлтэйгээр анхаарал хандуулахад амьдралд тань юу тусалдаг вэ? Их Эзэний бошиглогчдын үгэнд ингэж хариулахад тань туслах Түүний талаарх ямар зүйлийг та мэддэг вэ?
-
Бошиглогчдын үгсэд тэвчээртэй, итгэлтэйгээр анхаарал хандуулсны улмаас адислагдаж, харанхуй сарнисан мэт болсон мэдрэмжийг та хэзээ авсан бэ?
-
Магадгүй хүлээн авч, анхаарал хандуулахад тэвчээр, итгэл шаардаж болох ямар зөвлөгөөг Их Эзэн саяхан бошиглогчдоороо дамжуулан өгсөн бэ?
Дараах асуултуудыг харуулаад, суралцагчдад өөрт хамгийн тохиромжтой асуултуудын талаар эргэцүүлэн бодох хангалттай хугацаа өг. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлтөө бичиж тэмдэглэн, үүний дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
-
Хэрэв бошиглогчийн гэрлэлт, гэр бүлийн талаар заасан ямар нэг зүйлийг дагаж мөрдөхөд хэцүү байвал би яах вэ? Ийм нөхцөлд Их Эзэн намайг юу хийгээсэй гэж хүсэж болох вэ?
-
Би Их Эзэний бошиглогчдын гэрлэлт, гэр бүлийн талаарх зөвлөгөөг дагахын тулд хэр их зорьж мөн тууштай байгаа вэ? Их Эзэн намайг хэрхэн өөрчлөгдөөсэй гэж хүсэж байж болох вэ?
Энэ хичээлээр ярилцсан үнэнүүдийн талаар гэрчил. Бошиглогчдын үгсэд бүхий л тэвчээр, итгэлээр анхаарлаа хандуулахыг хичээх үед Их Эзэн тэдэнд туслахад бэлэн байдгийг суралцагчдад батал.
Дараагийн хичээлээр
Та суралцагчдыг хэзээ нэгэн цагт хэн болохоо эсвэл энэ амьдралдаа юу хийх ёстойгоо бодож байсан талаараа бодож үзэхэд урьж болно. Ийн бодохын сацуу Дараагийн хичээлд бэлтгэх материалыг залбирч байгаад судлахад суралцагчдыг урамшуул.