“9-р хичээлд бэлтгэх материал: Гэр бүлүүдийг мөнхөд холбох,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“9-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
9-р хичээлд бэлтгэх материал
Гэр бүлүүдийг мөнхөд холбох
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ариун сүм дэх шүтлэг бишрэл, өвөг дээдсийнхээ төлөөх үйлчлэл тань та нарын хувийн илчлэлт, амар амгаланг өсгөн адисалж, гэрээний зам дээрээ үлдэх гэсэн хүслийг тань хүчирхэгжүүлнэ” хэмээн заасан (“Биднийг хамтдаа урагшлахад,” Лиахона, 2018 оны 4-р сар, 7). Та энэ хичээлийг судалж байхдаа эдгээр адислалыг өөрөө илүү бүрэн дүүрэн ухамсарлаж болохын тулд юу хийж болох талаар тунгааж мөн нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх замаар Бурханы мөнхийн гэр бүлийг холбоход хэрхэн тусалж болох талаараа бод.
1-р хэсэг
Санваарын ёслол ба гэрээнүүд ямар арга замаар намайг хүчирхэгжүүлдэг вэ?
“Гэр бүл нь [Тэнгэрлэг Эцэгийн] төлөвлөгөөний төвд байдаг” гэх үнэн нь хэд хэдэн гүнзгий утга учрыг агуулдаг (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит эдгээр ойлголтоос нэгийг заасан.
Бурханы гэр бүлийн гинжин хэлхээ нэг болон гагнагдах хүртэл эцэг эхчүүд ба хүүхдүүдийг хамтад нь холбох гагнаас байх ёстой бөгөөд тэд бүгдээрээ Бурхан, Христ хоёрын гэр бүл болно. (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (2011), 411)
Хожмын үеийн бошиглогчид хэрхэн энэхүү гэр бүл бүрийг эцсийн дүндээ Бурханы гэр бүлийг “хамтад нь холбох гагнаас” “Ариун сүмд үйлддэг ариун нандин ёслолууд ба гэрээнүүд нь хувь хүн бүрийг Бурханд эргэн очиж, гэр бүлүүдийг мөнхөд хамт байлгах боломжийг олгодог” болдог талаар тунхагласан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).
Эдгээр ариун санваарын ёслол ба гэрээ нь гүйцэтгэх ёстой энгийн үүрэг даалгавраас илүү зүйл юм. Эдгээр ёслол ба гэрээгээр дамжуулан Бурхан биднийг Өөртэй нь илүү адил болж, (Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг үзнэ үү) Түүнтэй болон гэр бүлтэйгээ хамт мөнх амьдрал хүртэх эрхтэй болоход хүчирхэгжүүлэхийг хүсдэг.
Ариун сүмийн ёслол ба гэрээнүүдийн хүчний талаар ерөнхийлөгч Нэлсон ийн заасан.
Бидний хүн нэг бүрийн хүсэн хүлээж буй төгсгөл бол Их Эзэний өргөөнд хүч чадлын хишиг хүртэж, гэр бүлээрээ лацдан холбогдож, ариун сүмд байгуулсан гэрээнүүддээ үнэнч байснаар Бурханы хамгийн агуу бэлэг болох мөнх амьдралыг хүлээн авах шаардлагыг хангах явдал юм. Ариун сүмийн ёслол, тэнд байгуулдаг гэрээнүүд тань амьдрал, гэрлэлт, гэр бүл, дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг тань хүчирхэгжүүлдэг түлхүүрүүд билээ. (“Биднийг хамтдаа урагшлахад, 7”)
Тэрээр хожим нь,
Их Эзэний өргөөнд хишиг хүртсэн хүмүүс гэрээнийхээ улмаас Бурханы санваарын хүчний бэлгийг тэрхүү хүчийг хэрхэн ашиглах тухай мэдлэгийн бэлгийн хамт хүлээн авдаг. …
… Ариун сүмд зохистой үйлчилж, шүтэн бишрэх бүрдээ та Бурханы сүр хүчээр зэвсэглэн, таны дээр “захирч байх” Түүний тэнгэр элчүүдийн хамт явдаг [Сургаал ба Гэрээ 109:22] гэж хуваалцсан. (“Сүнслэг эрдэнэс,” Ensign, Nov. 2019, 78 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83)
2-р хэсэг
Гэр бүлийн түүхээ хийж, нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэснээр амьдралд маань ямар нөлөө гарах вэ?
Их Эзэн бошиглогч Елиаг хожмын өдрүүдэд гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхэд шаардагдах эрх мэдлийг сэргээхээр илгээнэ хэмээн амласан.
Бошиглогч Иосеф Смит 6-р шүлэг дээрх “Эргүүлэх гэдэг үгийг холбох эсвэл “лацдах гэж орчуулах ёстой” хэмээн тайлбарласан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 536). Эдгээр шүлэгт цэдэглэгдсэн Малахийн бошиглол 1836 оны 4-р сарын 3-нд Көртландын ариун сүмд хэсэгчлэн биеллээ олсон юм. Тэр өдөр бошиглогч Елиа нь Иосеф Смит, Оливер Каудери нар дээр ирж, тэдэнд Мелкизедек санваарын лацдан холбох түлхүүрүүдийг өгчээ (Сургаал ба Гэрээ 110:13–16-г үзнэ үү). Энэхүү санваарын ариун журмаар дэлхий дээр гүйцэтгэгдсэн ёслолууд үхлийг тэсэн үлдэж мөн “Бурханы селестиел хаант улсад хүчинтэй” байна (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [2013], 219).
Лацдан холбох түлхүүрүүдийг сэргээснээр адислагдсан арга замуудынхаа талаар та бодож үзээрэй. Эдгээр түлхүүрээр дамжуулан эхнэр нөхөр мөн эцэг эх, хүүхдүүд мөнхөд холбогдож чадна. Эдгээр түлхүүр нь нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх үүд хаалгыг гайхамшигтайгаар нээж өгдөг.
Их Эзэн Иосеф Смитэд болон Сүмийн эрт цагийн бусад удирдагчид нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэхийн чухлыг заасан.
Нас барсан өвөг дээдсээ олж мэдэн, тэдний өмнөөс ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхдээ бид Аврагчтай илүү адил болдог. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бид хэрхэн тэдгээр гэр бүлийн гишүүнд аврагчид болдог талаар заасан.
Бидний Гэтэлгэгч бүх хүн төрөлхтний өмнөөс амиа золиосолсноор бидний Аврагч болсны адил бид ч гэсэн багахан хэмжээгээр ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ажилд оролцохдоо дэлхий дээр байгаа хүмүүс өөрсдийнх нь өмнөөс ямар нэгэн зүйл хийхээс нааш ахиж дэвших боломжгүй нас барсан хүмүүсийн аврагчид болдог. (“Closing Remarks,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 11-р сар, 105)
Та гэр бүлийн түүх, ариун сүмийн үйлчлэлд оролцож байхдаа хэрхэн өөрийгөө зориулж байдаг талаар тунгаан бодоорой.
Хэрэв бид энэхүү ариун ажилд оролцохыг сонговол Их Эзэн бидэнд чухал адислалуудыг амладаг.
3-р хэсэг
Би хэрхэн гэр бүлээ холбож, Өөрийн гэр бүлийг ариун сүмийн ёслолуудаар дамжуулан нэгтгэхэд нь Тэнгэрлэг Эцэгт тусалж чадах вэ?
Тэнгэрлэг Эцэг танд гэр бүлээ мөн Түүний бүх гэр бүлийг ариун сүмийн ёслолоор дамжуулан холбоход туслахыг ихэд хүсдэг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэхүү ариун нандин ажилд бидэнд туслахын тулд Тэнгэрлэг Эцэгийн өгсөн нэг бэлгийг тайлбарласан.
Ахлагч Рассэлл М.Нэлсон Елиагийн Сүнс нь “гэр бүлийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэгч Ариун Сүнсний нотолгоо мөн” хэмээн заасан байдаг (“A New Harvest Time,” Ensign, 1998 оны 5-р сар, 34). Ариун Сүнсний энэхүү онцгой нөлөөлөл нь хүмүүст нас барсан мөн амьд байгаа өвөг дээдэс, гэр бүлийн гишүүдээ таньж мэдэн, тэднийг хүндэлж, тэдний тухай баримт бичиг хөтлөхөд хүргэдэг.
Елиагийн сүнс Сүмийн гишүүдэд мөн гишүүн бус хүмүүст ч хамаатай. (“Хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 29)