Институт
11-р хичээлийн багшийн материал: Мөнхийн ханиа сонгох


“11-р хичээлийн багшийн материал: Мөнхийн ханиа сонгох,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)

“11-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал

11-р хичээлийн багшийн материал

Мөнхийн ханиа сонгох

Их Эзэн мөнхийн ханиа олох бидний хүчин чармайлтад туслахыг хүсдэг. Энэ хичээл дээр суралцагчид эсрэг хүйсийн хүнтэй харилцаа тогтоож, гэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байхдаа Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэх талаар тайлбарлах болно. Мөнхийн гэрлэлтэд бэлдэх буюу мөнхийн гэрлэлтэд илүү сайн нийцэхэд нь туслах Христийн зан чанарыг сонгоход мөн суралцагчдыг урина.

Заах зөвлөмж

Их Эзэн биднийг мөнхийн ханиа эрж хайх явцдаа Өөрт нь итгэх итгэлээр үйлдээсэй хэмээн найддаг.

Суралцагчдыг гурван жижиг бүлэгт хуваагаад, бүлэг бүрд удирдагч томил. Суралцагч бүрд дараах жишээний 1-р хэсгийг болон дагалдах асуултуудыг өг. Суралцагчдад жишээг чанга уншаад, асуултуудыг хамтдаа хэлэлцэх талаар зааварла. (Боломжтой бол хичээл эхлэхээс өмнө жишээний 1-р хэсгийг суралцагчдад өгч болох ба ингэснээр тэдэнд үүнийг уншаад, бодох цаг гарах болно.)

Тайлбар: Уг жишээг суралцагчдын нөхцөл байдал, асуулт эсвэл соёл уламжлалд тохируулан өөрчилж болох арга замыг бод.

Заах, суралцах чадвараа сайжруулах

Жижиг бүлгээр ярилцах нь суралцагчдыг илүү гүн гүнзгий судлахад тусалдаг. Жижиг бүлгүүд нь суралцагчдыг хэлэлцүүлэгт илүү идэвхтэй оролцох боломжийг олгодог. Жижиг бүлгүүдэд хуваалцах боломжтой байх нь нээлттэй бус суралцагчдыг өөртөө итгэлтэй болгодог. Бүлэгт нэг удирдагч томилох ба тэрээр суралцагчдыг юу хийх талаар тодорхой заавраар хангаж, цагийн хязгаар тогтоон, гишүүн бүрийг оролцоход урьдаг. Мөн тэрээр суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад уриална.

Жишээ, 1-р хэсэг

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—11-р хичээл

Луис номлолоосоо эргэж ирээд, бараг хоёр жил болж байна. Тэр ирээдүйн гэр бүлээ хангаж чадах эсэхэд санаа зовдог тул сургуульдаа суралцахын хажуугаар хагас цагийн ажил хийхээр шийджээ. Тэр цаг зав багатай боловч долоо хоног бүр институтэд явах дуртай төдийгүй үүнийг эн тэргүүнд тавьдаг. Луис ихэвчлэн сошиал медиа ашигладаг ба хичээлийн өмнө юм уу автобусаар зорчиж байхдаа тоглоом тоглодог. Тэр эргэж ирснээсээ хойш тийм ч олон охинтой танилцаагүй. Тэр сургуулиа төгссөнийхөө дараа л гэрлэхээр нухацтай хичээсэн нь дээр гэж гэр бүлийнхэндээ хэлдэг. Хэрэв удахгүй гэрлэх ёстой бол болох ёстой зүйл болдгоороо болно гэж тэр боддог.

Эмма Луисын явдаг институтэд явдаг боловч хэзээ ч түүнтэй уулзаж байгаагүй. Тэр ихэвчлэн найз нөхөдтэйгөө хамт сууж, өөр хүнтэй бараг л ярьдаггүй. Тэр ерөнхийдөө залуустай уулзаж, болзохоос залхсан. Тэр өөр нэг харилцаа эхлүүлбэл энэ нь бусад харилцааны л адил дуусна гэж санаа зовдог. Тэр сэтгэл санаагаар туйлдсан ба өөр харилцаанд орох хангалттай эрч хүчгүй болсон. Тэр жилийн өмнө сургуулиа төгссөн, одоо бүтэн цагаар ажилладаг. Тэр жинхэнэ хайртайгаа хэзээ ч учрахгүй эсвэл ариун сүмд гэрлэхгүй гэдэгтээ санаа зовнидог мөн Сүмээс гадуур хэн нэгэнтэй болзох хэрэгтэй эсэх талаар боддог.

Энэхүү хувилбарыг хамтдаа уншаад, дараах асуултуудыг ярилц.

  • Та Луис, Эмма хоёрын санаа зовнилын талаар юу бодож байна вэ?

  • Бэлтгэх материалын 1-р хэсгээс сурсан зүйлээс харахад, Луист ямар зөвлөгөө тус болох вэ? Эммад ямар зөвлөгөө тус болох вэ?

  • Хэрэв та бүлгийн ярилцлагадаа дараах судрын хэсгүүдийн талаар ярилцаагүй бол хамтдаа уншаад, эдгээр нь хэрхэн Луис, Эмма хоёртой холбогдож болохыг хэлэлц. Үүнд: Сургаалт үгс 3:5–6; 2 Нифай 22:2; Сургаал ба Гэрээ 58:26–28. Мөнхийн ханиа олохоор хичээхдээ та Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж байгаа юу эсвэл хэрхэн хөгжүүлж болох вэ?

Жишээ, 1-р хэсэг

Багшийн тараах материал

Суралцагчдад жишээ болон асуултуудыг хэлэлцэх хангалттай цаг гаргаж өгсний дараа тэдний цөөн хэдийг хэлэлцүүлгийн үеэр юу сурч, мэдэрсэн тухайгаа хуваалцахад урь. Суралцагчдыг хуваалцах үед та Есүс Христэд итгэх итгэл нь мөнхийн ханиа олохоор хичээж чармайхдаа зоригтой, тэвчээртэй байхад бидэнд тусалдаг гэсэнтэй адил үнэнийг танихад нь тэдэнд тус болж болох юм. Бурхан биднийг Өөрийнх нь төлөвлөгөөг урагшлуулахад сонгох эрхээ ашиглана гэж найддаг. Суралцагчдын тодорхойлсон үнэнийг самбарт бичиж болно.

Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлж, илчлэлт эрэлхийлэх нь биднийг гэрлэхээр бэлтгэхэд тусална.

Суралцагч бүрд жишээний 2-р хэсгийг өг. Үүнийг уншаад, дагалдах асуултуудыг бүлгээрээ хэлэлцэхэд тэднийг чиглүүл.

Жишээ, 2-р хэсэг

“Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал—11-р хичээл

Мөнхийн гэрлэлтийн институтын хичээлийн дараа Луис, Эмма хоёр хоёулаа зарим өөрчлөлтийг хийж мөн Их Эзэнд илүү итгэх болсон. Луис дараагийн долоо хоногийн институтийн хичээлд ирэхдээ Эммагийн хажууд сууж, өөрийгөө танилцуулав. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд сайн найзууд болжээ. Тэд хамтдаа цагийг өнгөрөөж, бие биеийнхээ талаар сурч мэдэх олон үйл ажиллагааг төлөвлөдөг байв. Цагийн аясаар тэд бие биедээ дасаж эхлэв.

Гэхдээ Эмма зарим нэг зүйлд санаа зовниж байлаа. Түүнд өөрийн нөхөрт байлгахыг хүсдэг зан чанарын жагсаалт байдаг байв. Луист эдгээр зан чанарын олонх нь байсан боловч бүгд байхгүй байлаа.

Луис түгшиж эхэлжээ. Тэр Эммад хайртай боловч эцэг эхийнхээ гэрлэлтийг бүтэлгүйтсэнийг харснаасаа болж гэрлэх хүнээ сонгохдоо алдаа гаргахаас айдаг байлаа. Тэр Эмматай ярилцсан яриа, хуримтлуулсан туршлага зэргээс түүний талаар сурсан бүх зүйлээ сайтар бодож үзжээ. Түүнд тэдний зорилго нийлж байгаа мэт санагдаж, Эммагаас гэрлэхийг гуйхыг хүсдэг боловч олон мэдэхгүй хүчин зүйл байсаар байлаа. Луис Эммаг сонгох нь зөв гэдэг тэмдэг хүсэн залбирав. Гэхдээ ямар ч хариу одоогоор ирээгүй байлаа.

  • Бэлтгэх материалын 2-р хэсгээс сурсан зүйлээ бод. Боломжит ханиа хайх Эммагийн хандлагад юу тусалж болох вэ? Боломжит ханьдаа тавих бидний хүлээлт хэт бага эсвэл хэт өндөр байвал бидэнд ямар асуудал тулгарч болох вэ?

  • Луист өөрийн айдсын талаар ойлгоход юу тусалж болох вэ? Илчлэлт хүлээн авах талаар ойлгоход түүнд юу тус болж болох вэ? (Та бэлтгэх материалын 3-р хэсгийг дахин үзэж болно.)

  • Хоёр хүн нөхөрлөлийг хөгжүүлж, бие биеийнхээ зан чанар, үнэт зүйлсийн талаар илүү сайн мэдэж авахад ямар үйл ажиллагаанууд туслах вэ? Гэрлэлтэд бэлдэх эсвэл гэрлэх явцдаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр найдаж буй Аврагчийн ямар нэг эсвэл хоёр зан чанар байдаг вэ?

Жишээ, 2-р хэсэг

Багшийн тараах материал

Хангалттай хугацаа өнгөрсний дараа цөөн суралцагчийг бүлгээрээ ярилцах үед сурсан эсвэл мэдэрсэн зүйлсээ хуваалцахад урь.

Бэлтгэх материалын 2 эсвэл 3-р хэсэг дэх суралцагчдад тус болох материалаас аль нэгийг нь дахин үз. Бид төгс хүнтэй биш төгс болох боломжтой хүнтэй гэрлэдэг гэсэн үнэнийг та онцгойлон тодорхойлж болох юм. Хэрэв та мөнхийн ханиа тодорхой сүнслэг зан чанаруудтай байгаасай гэж хүсэж байгаа бол тэдгээрийг өөртөө хөгжүүлэхийг эрэлхийлээрэй. Хэрэв бид шийдвэр гаргахдаа Их Эзэний чиглүүлгийг авахыг эрэлхийлбэл, Тэр оюун санаанд маань амар амгаланг ярих ба бидний сонголтууд зөв үед бид үүнийг мэдрэх болно.

Хэрэв ангид тань гэрлэсэн суралцагч байгаа бол тэдний нэг эсвэл хоёрыг эдгээр үнэнээс сонгон хуваалцахад урьж болно. Хэрэв та гэрлэсэн бол туршлагаа хуваалцаж болно. Мөнхийн ханиа олох аялалд нь тэдэнд туслах Их Эзэний хүслийг суралцагчдад гэрчил.

Суралцагчдаас өнөөдрийн хичээлтэй холбоотой ямар нэгэн асуулт байгаа эсэхийг асууж болно. Хэрэв тийм бол ангиараа тэдний асуултад хариулах цаг зав гарга. Дараа нь суралцагчдад өөрсдийн нөхцөл байдалд мэдэрсэн мэдрэмжээ хуваалцах хэдэн минутыг хичээлийн төгсгөлд гаргаж өг. Болзохоор хичээж чармайхдаа хэрхэн Их Эзэнд итгэх итгэлээ үргэлжлүүлэн хөгжүүлэх мөн Түүнд итгэх итгэлээ илүү хөгжүүлэхийн тулд тэд юу хийх хэрэгтэй талаар тодорхойлоход тэднийг урь.

Дараагийн хичээлээр

Суралцагчдыг бэлтгэх материалыг судалснаар, дараагийн хичээлд бэлдэхэд болон тэднийг гэрлэсэн хосоос гэрлэлтээ хэрхэн хөгжүүлж мөн харилцаагаа хүчирхэг хэвээр байлгадаг талаар асуухад урь.