“22-р хичээлийн багшийн материал: Хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөх,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“22-р хичээлийн багшийн материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
22-р хичээлийн багшийн материал
Хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөх
“Эцэг эхчүүд хүүхдүүдээ … зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Энэ хичээл нь хүүхдүүддээ Аврагчийн талаар болон Түүний сургаалын талаар суралцахад нь туслахын тулд юу хийж чадах тухай ойлгоход суралцагчдад тусална. Тэд мөн сайн мэдээний замаас хазайсан хайртай хүмүүстээ хэрхэн туслахыг мэдэх болно.
Заах зөвлөмж
Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэрэл ба үнэнд авчрахыг зарлигласан.
Суралцагчдыг хүүхдүүдээ сүнслэг байдлын хувьд хүчирхэг өсгөхөд хэцүү болгодог өнөө цагт тохиодог нөлөөнүүдийн талаар бодоход урих замаар хичээлээ эхлүүлж болно. Цөөн суралцагчаас санал бодлоо хуваалцахыг хүс.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 68:25, 28 болон 93:40-ийг чимээгүй уншиж, Тэнгэрлэг Эцэг эцэг эхчүүдээс юу хүсэн хүлээдэг болох талаар нэг өгүүлбэрийг өөрсдийн үгээр дүгнэн бичихэд урь. Бичсэн зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь. Суралцагчдыг дүгнэлтээ хуваалцсаны дараа, Гэр бүлийн тунхгийн Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлэх нандин үүрэгтэй гэсэн мэдэгдлийг үзүүл.
-
Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ “сайн мэдээний хамгийн чухал багш, үлгэр жишээ” байх нь яагаад чухал вэ? (“Эцэг эхчүүд: Хүүхдүүдийнхээ хамгийн чухал багш нар,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 38) (Суралцагчдыг бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр, ерөнхийлөгч Жой Д.Жөүнс нарын хэлсэн мэдэгдлийг уншихад урьж болно.)
-
Сатан ямар арга замаар эцэг эхчүүдийг энэхүү ариун нандин үүргээс нь сатааруулахыг оролддог вэ? (You might want to mention some of the ways listed in the last two paragraphs of the section “The Adversary’s Attacks on the Family” in the article “The Sacred Responsibilities of Parenthood” by President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles [Ensign, Mar. 2006, 26–33].)
-
Гэр бүлүүд гэр бүлээрээ залбирах, судар судлах, гэр бүлийн үдшийг тогтмол хийх зэрэгт амжилт гаргахын тулд юу хийж болох вэ?
Бэлтгэх материалын 1-р хэсэгт буй Шэрил A.Эсплин эгчийн мэдэгдлийг хамтдаа дахин унш.
-
“Сургаалыг зүрх сэтгэлдээ шингээж, өөрсдийнхөө нэг хэсэг болгоход” эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн тусалж чадах вэ? (“Хүүхдүүддээ ойлгохыг заах нь,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10). Эцэг эхчүүд хүүхдүүддээ Ариун Сүнсийг мэдэрч, Түүнээс суралцахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Таны эцэг эх эсвэл эцэг эх шиг тань хүн үг болон үйлдлээрээ Аврагчийг таньж мэдэн, Түүнийг дагахад хэрхэн тусалсан бэ? (2 Нифай 25:26-г болон бэлтгэх материалын 2-р хэсэг дэх ахлагч Нийл Л.Андэрсэн, ерөнхийлөгч Жой Д.Жөүнс нарын мэдэгдлийг хамтдаа дахин уншиж болно.)
Суралцагчдыг бэлтгэх материалын 2-р хэсэг дэх “Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ” дээр бичсэн зүйлээ хурдхан эргэж харахад урь. Дараа нь бичсэн зүйлээ татгалзалгүй хуваалцаж чадах цөөн суралцагчийг хуваалцахад урь. Суралцагчдыг ангид хүлээн авсан холбогдох нэмэлт бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд урь.
Бид сайн мэдээний замаас хазайсан гэр бүлийн гишүүдээ хайрлаж, тэдний төлөө залбирах хэрэгтэй.
Хүүхдүүдийнх нь нэг нь сайн мэдээний замаас холдохыг сонгосон бол ямар мэдрэмж төрөх байсан талаар бодоход суралцагчдыг урь. If possible, show the Book of Mormon video “Lehi Invites His Family to Partake of the Fruit of the Tree (1 Nephi 8:12–18)” (3:23). (Хэрэв та видеог үзүүлэх боломжгүй бол суралцагчидтай хамт 1 Нифай 8:12–18-ыг уншаад, холбогдох зургийг үзүүл.) Лихайн гэр бүлийн гишүүд амьдралын модны жимснээс хүртэх Лихайн урилгад өөр өөр хариу үзүүлсэн нь Лихайд ямар мэдрэмж төрүүлсэн талаар бодоход суралцагчдыг урь. Цөөн суралцагчаас санал бодлоо хуваалцахыг хүс.
-
Хүүхэд эсвэл хүүхдүүд нь сайн мэдээний замаас хазайсан зөв шударга эцэг эхийн өөр ямар жишээ сударт байдаг вэ? Гэр бүлийн гишүүд нь сайн мэдээний замаас хазайсан явдалд та хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар эдгээр эцэг эхийн жишээнээс юу сурч болох вэ?
Бэлтгэх материалын 3-р хэсэгт буй ахлагч Үлиссэс Соарэсын мэдэгдлийг хамтдаа дахин унш.
-
Бид сайн мэдээний замаас хазайсан гэр бүлийн гишүүндээ ямар хариу үйлдэл үзүүлэх талаар ахлагч Соарэсаас юу сурч болох вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв гэр бүлийн гишүүн маань сайн мэдээний замаас хазайвал бид түүнийг хайрлаж, түүний төлөө залбирч, Их Эзэний тусламжийг эрэлхийлэх хэрэгтэй.)
-
Гэр бүлийн гишүүд тань ахлагч Соарэсын сургаалыг хэрэгжүүлж байхыг та хэзээ харж байсан бэ? Тэдний үйлдэл ямар нөлөө үзүүлсэн бэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг уншиж болно.
Зарим хүн … үүрдийн баяр баяслыг хүлээн авах найдварыг мэдрэхгүй байж болох юм. Эцэг эх, хүүхдүүд, ах эгч нар нь мөнх амьдралд ороход зохисгүй болгох сонголтуудыг хийсэн байж болно.
Бурханы бошиглогч нэг удаа надад амар амгаланг мэдрүүлсэн зөвлөгөөг өгч билээ. Бусдын сонголт манай гэр бүлийн үүрд хамт байх боломжийг үгүй хийж магадгүй хэмээн би санаа зовж байв. Тэрээр “Та буруу асуудалд санаагаа зовоож байна. Та зүгээр л селестиел хаант улсад орохуйц зохистой амьдар. Харин гэр бүлийн зохион байгуулалт таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” гэж хэлсэн. (“Мөнх гэр бүлийн хайрын найдвар,” Лиахона, 2016 оны 8-р сар)
-
Энэ сургаал хайртай хүмүүс нь сайн мэдээний замаас хазайсан хүмүүст хэрхэн найдвар, тайтгарал өгч болох вэ?
Бид хүүхдүүдээ зөв шударга байдалд өсгөхийг хичээх үед Их Эзэн бидэнд туслахыг хүсдэг гэдгийг гэрчилснээр хичээлээ төгсгөж болно.
Дараагийн хичээлээр
Ахлагч Андэрсэны дараах мэдэгдлийг үзүүлж болно.
Одоогийн нөхцөл байдал нь гэр бүлийн тунхагтай яг таг тохирдоггүй ч Есүс Христийн сайн мэдээнд үнэнч, шударга ханддаг хөгшин, залуу маш олон хүн байдаг. (“Итгэлийн нүд,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 42 )
Суралцагчдыг дараагийн хичээлд бэлтгэх материалыг судалж байхдаа одоогийн гэр бүлийн туршлага нь найдаж байсантай нь адил байхгүй байгаа тэдний мэддэг гэр бүл, хувь хүмүүсийг адислах сургаалыг олж мэдэхэд урь.