“20-р хичээлд бэлтгэх материал: Эцэг хүний ариун үүрэг хариуцлага,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал (2022)
“20-р хичээлд бэлтгэх материал,” “Мөнхийн гэр бүл” ангийн багшийн материал
20-р хичээлд бэлтгэх материал
Эцэг хүний ариун үүрэг хариуцлага
Тэнгэрлэг Эцэг хөвгүүддээ “гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах” үүргийг өгсөн (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org). Та энэ хичээлийг судлах явцдаа, уг ариун үүрэг хариуцлагыг биелүүлэхийг эрэлхийлдэг аавууд болон бусад эрэгтэйгээр хэрхэн адислагдаж байсан тухайгаа бод.
Тайлбар: Энэ хичээл дээр бид хамгаалах үүрэг хариуцлага дээр төвлөрөх болно. Тэргүүлэх, хангах гэсэн сэдвүүдийг өмнөх хичээл дээр ярилцсан.
1-р хэсэг
Эрэгтэйчүүд эцэг хүний хувьд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын үлгэр жишээг хэрхэн харуулж болох вэ?
Линда К.Бөртон эгч Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа, эрэгтэйчүүдэд тулгардаг зарим бэрхшээлийн тухай ярьсан.
Бурхантай гэрээ байгуулсан эрчүүдийн хувьд тэднээс тэнгэрлэг үүрэг, хариуцлагуудаа биелүүлэхийг шаарддагаас гадна “жинхэнэ эр хүн” ямар байх талаар худал хуурмаг үзэл бодлыг илгээгч дэлхийд амьдрах нь тун хэцүү байж таарна. Тэдгээр үзэл бодлын нэг нь “Би бол хамгийн чухал хүн” гэх үзэл юм. Мөн нөхрүүд болон эцгүүд цаашид хэрэггүй хэмээн дорд үзэж, доромжлон тохуурхсан үзэл бодол ч байна. Би та бүхнээс Сатаны худал үгсийг бүү сонс гэж хүсмээр байна! Тэр өөрөө нөхөр эсвэл эцэг байх ариун үүрэг хариуцлагаа алдсан шүү дээ. Өөрийнх нь хэзээ ч гүйцэтгэж үл чадах ариун үүргүүдийг хүлээн авсан хүмүүст атаархдаг учраас л “тэрээр бүх хүмүүн өөрийн адил зовлонт байж болохыг” эрэлхийлдэг билээ [2 Нифай 2:27]! (“Хамтдаа өсөж хөгжицгөөе,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13)
Зөвт эцэг хүний төгс үлгэр жишээ хэмээн Тэнгэрлэг Эцэгийг харснаар бид эцэг хүн байх талаарх худал ойлголтуудыг эсэргүүцэж чадна. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
Эцэг хүн байхын төгс жишээ, тэнгэрлэг илэрхийлэл бол бидний Тэнгэрлэг Эцэг юм. Түүний зан байдал, шинж чанар бол өгөөмөр нинжин сэтгэл, төгс хайр билээ. Түүний ажил, алдар суу хүүхдүүдийнх нь өсөлт хөгжил, аз жаргал, мөнх амьдрал юм [Мосе 1:39-ийг үзнэ үү]. Энэхүү унасан дэлхий дээрх эцгүүдийг дээд тэнгэрийн Цог Жавхлант Түүнтэй харьцуулахын аргагүй ч тэд Бурханы үлгэр жишээг дагахын тулд хамгийн сайнаараа хичээж, Түүний үйл хэрэгт гар бие оролцож байгаа билээ. Тэдэнд гайхамшигтай бөгөөд ухаан суулгах итгэлийг хүлээлгэн өгсөн. (“Эцэг хүн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78-79)
Бид мөн Есүс Христийн үлгэр жишээнээс зөвт эцэг хүний зарчмуудыг сурдаг. Бид сүнсээр дахин төрөх үед Тэр шинэ амьдралын маань Эцэг болдог (Мозая 5:7; Ифер 3:14; Сургаал ба Гэрээ 25:1-ийг үзнэ үү).
2-р хэсэг
Хайраар дүүрэн байж, өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг байх нь гэр бүлээ хамгаалахад эцгүүдэд хэрхэн тусалдаг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард эцгүүд гэр бүлээ бие махбод болон сүнслэг байдлын хувьд хамгаалах үүрэг хариуцлагын талаар заасан.
Бурхан болон Түүний бошиглогчид эцгүүдийг гэр бүлээ хангаад зогсохгүй хамгаална хэмээн найддаг. Бидний амьдарч буй дэлхий дээр янз бүрийн аюул бий. Бие махбодыг байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагаанаас үүдсэн аюулаас хамгаалах нь чухал. Мөн хүүхдүүдэд маань эртнээс тулгарч буй ёс суртахууны аюул бидний эргэн тойронд буй. Эцгүүд хүүхдүүдээ ийм төрлийн урхинаас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. (“The Sacred Responsibilities of Parenthood,” Ensign, Mar. 2006, 30)
Эцгүүд хүүхдүүдээ хамгаалах арга замын талаар ерөнхийлөгч Ховард В.Хантэр ийн нэмж хэлжээ.
Зөв шударга эцэг хүн үр хүүхдүүдийнхээ нийгэм дэх болон сурч боловсрох, сүнслэг үйл ажиллагаа, үүрэг хариуцлагад цаг зав гарган, оролцсоноор тэднийг хамгаалдаг. Хүүхдүүдээ хайрлаж, энхрийлж байгаагаа зөөлнөөр илэрхийлэх нь зөвхөн эх хүний бус эцэг хүний ч бас үүрэг мөн. Хүүхдүүддээ хайртайгаа хэл. (Being a Righteous Husband and Father,” Ensign, Nov. 1994, 51)
Watch the video “Father’s Day” (2:30), and think about how a father protects his children by doing the things shown in the video.
Хайраар дүүрэн, өөрийгөө бүрэн дүүрэн зориулдаг эцэг хүн байх нь хичээл зүтгэлтэй, тууштай хүчин чармайлт гаргахыг шаарддаг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах үлгэр жишээнээс юу сурч болох талаараа бод.
Миний ажил бол эхнэр, хүүхдүүдээ дэмжин тэтгэх болохоос, үүний эсрэг зүйл бус юм. Гэртээ байхдаа яг гэртээ л бай. Тухайн өдрийн ачааллаа ардаа үлдээ. Гэртээ байхдаа өөрийнхөө анхаарлыг 100 хувь тэдэнд зориул. Би “Рассэлл, чи эхнэр, хүүхдүүдийнхээ амьдралыг адислах гэж орохгүй юм бол гэртээ битгий ор” гэж өөртөө хэлдэг байсан. (In Vivian S. Lee, “Elder Russell M. Nelson, M.D., ’47,” Good Notes (blog), University of Utah Health, Sept. 12, 2014, uofuhealth.utah.edu/notes)
Эцэг хүний эерэг нөлөө хүүхдүүдийнх нь хөгжилд гайхалтай нөлөө үзүүлж чадна. Жишээ нь, хайраар дүүрэн, анхаарал тавьдаг эцгүүд дараах үр нөлөөтэйг судалгаа харуулдаг. Тэд:
-
Өөрийн хүү, охидод өөрийгөө хүндлэх, өөрийгөө хянах, стресс бухимдлыг тэвчих, хүйсийн мэдрэмж (төрөх үеийн биологийн хүйс гэж энд тодорхойлсон) зэргийг төлөвшүүлдэг.
-
Хүүхдүүд нь сэтгэл санааны хувьд аюулгүй, итгэлтэй байж, бусадтай илүү сайн харилцаатай байх магадлалыг нэмэгдүүлдэг.
-
Хүүхдийн ядуурал, гэмт хэрэг, хар тамхины хэрэглээний тархалтыг бууруулдаг. (See James E. Faust, “Fathers, Mothers, Marriage,” Ensign, Aug. 2004, 3–7; Sarah Keenan, “Elephants, Fathers, and Families,” Ensign, Sept. 2018, 54–58; see also the references cited in these articles.)
Эцэг хүний хамгаалах нөлөө эх хүний өсгөн хүмүүжүүлэх чухал нөлөөнд хүчтэй нэмэлт хүч болдог. Гэрлэлтэд адил тэгш хамтрагч болохынхоо хувьд эхнэр болон ээжүүд гэр бүлээ хамгаалах үүрэг хариуцлагыг хамт хүлээдэг. Эхнэр, нөхөр хоёр энэхүү ариун нандин үүргээ биелүүлэхдээ хамтдаа зөвлөлддөг.
Эцэг хүний үүрэг болон хамгаалах ариун үүрэг хариуцлага нь тэдний мөнхийн мөн чанар, хувь тавилангийн улмаас Тэнгэрлэг Эцэгийн бүх хөвгүүдэд хамаатай. Хэдий эрэгтэйчүүд энэхүү үүрэг хариуцлагаа яг өөрийн ойрын гэр бүлд гүйцэлдүүлдэг боловч өөр газруудад ч биелүүлэх боломжтой. Өөрийн хүргэн хүү Мосед үзүүлсэн Иетрогийн үлгэр жишээг (Гэтлэл 18-ыг үзнэ үү) болон Хиламаны залуу дайчдадаа үзүүлсэн (Алма 56-57-г үзнэ үү) үлгэр жишээг бод. Та өөр ямар судрын үлгэр жишээг мэдэх вэ?
3-р хэсэг
Бурханлаг илчлэлт, санваарын хүч хоёр нь эцгүүдэд гэр бүлээ хамгаалахад хэрхэн тусалж чадах вэ?
Назарын Иосефын туршлагаас гэр бүлээ хамгаалах талаар чухал зарчим сурч чадна.
Илчлэлт өнөө цагийн аавуудад гэр бүлээ хамгаалж адислахад мөн адил тусалж чадна. Ерөнхийлөгч Баллард “Аавууд юу хийхээ мэдэхийн тулд болон юу хийж болохгүйгээ, мөн юу хэлж болохгүйгээ мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг тогтмол эрэлхийлэх хэрэгтэй” (“The Sacred Responsibilities of Parenthood,” 30) хэмээн зөвлөсөн.
Есүс Христийн гэрээгээ сахигч дагагчид болох эрэгтэйчүүдэд гэр бүлээ хамгаалахад ашиглаж болох өөр ариун нандин бэлэг бий. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр эрэгтэйчүүдэд хандан ярихдаа энэ талаар заасан.
Та нар гэр бүлээ хамгаалах санваарын хүчийг Их Эзэнээс шууд авдаг. Энэхүү хүч гэр бүлийг тань дайсны хор хөнөөлөөс хамгаалах цорын ганц бамбай болох цаг үе тохиох болно. (“Санваарын хүч,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 9)
Ерөнхийлөгч Нэлсон гэр бүлээ хамгаалахын тулд санваарын хүчээ хэрхэн нэмэгдүүлэх талаар эрэгтэйчүүдэд заасан.
Санваарыг урьд өмнө хэзээ ч байгаагүй агуу хүчээр ашиглахын тулд өдөр тутам наманчлахыг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болго. Энэ бол ирээдүйн хүнд хэцүү өдрүүдэд өөрийгөө болон гэр бүлээ сүнслэг байдлын хувьд аюулгүй байлгах цорын ганц зам билээ. (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).