Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс
2024 оны 5-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Санваарын түлхүүрүүдгүйгээр биднийг хайртай хүмүүстэй минь мөнхөд холбож, эцэст нь Бурхантай амьдрах боломж олгодог зайлшгүй шаардлагатай ёслолуудыг гүйцэтгэх, гэрээнүүдийг байгуулах боломжгүй болно. …

Санваарын түлхүүрүүд Абрахамд амласан бүх адислалыг гэрээгээ сахидаг бүх эрэгтэй, эмэгтэй хүнд хүргэх эрх мэдлийг бидэнд өгдөг. Ариун сүмийн ажил Бурханы бүх хүүхдэд хаана, хэзээ амьдарч байснаас нь эсвэл одоо амьдарч байгаа эсэхээс нь үл шалтгаалан эдгээр гайхалтай сайхан адислалуудыг хүртэх боломжийг олгодог. …

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн санваарын түлхүүрүүд гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэй хүн бүрд гайхалтай хувийн сүнслэг боломжуудыг олгодог. …

Хайрт ах, эгч нар аа, би дараах амлалтыг та нарт өгье. Боломжийнхоо хэрээр ариун сүмд орж тогтмол шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Дэлхийн харанхуй манантай тулгарах үед таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй. Шаналах үед сүнсийг тань үүнээс илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй!

Ариун сүм бол Бурханы бидний хүн нэг бүрд хадгалсан хамгийн эрхэм дээд адислалуудад хүргэх хаалга бөгөөд Абрахамд амлагдсан бүх адислалыг хүлээн авах дэлхий дээрх цорын ганц газар билээ. …

Та бидний авахыг хүсэж байгаа, авах зохистой сүнслэг адислал бүрийг боломжтой болгосон санваарын түлхүүрүүдийг сэргээсэнд бүгдээрээ хамт баясацгаая.

Хэвлэх