Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Есүсийн талаарх гэрчлэл
2024 оны 5-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Есүсийн талаарх гэрчлэл

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн талаарх гэрчлэл гэж юу вэ?

Энэ нь Бурханы тэнгэрлэг Хүү, Мессиагийн буюу Гэтэлгэгчийн талаарх Ариун Сүнсний гэрчлэл юм. …

Энэ гэрчлэлээс гадна “Гэрчлэлийнхээ төлөө бид юу хийх вэ?” гэдэг асуулт гарч ирж байна.

Селестиел хаант улсын өв залгамжлагчид баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, итгэлээрээ ялан дийлэх замаар Есүсийн талаарх гэрчлэлийг бүрэн утгаар нь “хүлээн авдаг.” …

Есүсийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

… Есүсийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэгт тэрхүү гэрчлэлээ хөгжүүлж, хүчирхэгжүүлэх явдал орох нь ойлгомжтой. Жинхэнэ шавь нар залбирах, судраас судлах, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, ариун ёслолоос хүртэх, наманчлах, тохинуулах, Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх зэрэг Есүсийн талаарх гэрчлэлийг нь тэтгэж, хүчирхэгжүүлдэг багахан зүйлсийг ч үл тоомсорлон өнгөрөөдөггүй. …

Хүчтэй байх гэдэг нь гэрчлэлээ нуулгүй, олонд нээлттэй хуваалцахыг мөн хэлдэг. …

Есүсийн талаарх гэрчлэлдээ нэн хүчтэй байхын нэг хэсэг бол Түүний элч нарыг чих тавин сонсох явдал юм. …

Есүсийн талаарх гэрчлэлдээ нэн хүчтэй байна гэдэг нь бусдыг, ялангуяа өөрсдийн гэр бүлийнхнийг нэн хүчтэй байхад үг, үлгэр жишээгээрээ үлгэрлэнэ гэсэн үг юм. …

Есүсийн талаарх гэрчлэлд нэн хүчтэй байх талаар миний дурдах хамгийн сүүлчийн зүйл бол хувь хүний хувьд ариун байхыг эрэлхийлэх явдал юм. …

Есүсийн талаар нэн хүчтэй гэрчлэлтэй хүмүүсийн дунд байр сууриа эзлэхийн тулд яг одоо үйлдээрэй гэж би та нарыг уриалж байна.

Хэвлэх