Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Ариун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болно
2024 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Ариун сүмийн гэрээний ачаар бүх зүйл сайхан болно

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Ах, эгч нар аа, ариун сүмд орох нь бидэнд сүнсний маань мөнхийн мөн чанарыг мөн Эцэгтэй болон Түүний тэнгэрлэг Хүүтэй харилцах харилцаа, тэнгэрлэг гэртээ эргэн очих туйлын хүслийг маань эргэн сануулна гэдгийг би даруухнаар гэрчилж байна. …

Их Эзэн ерөнхийлөгч Нэлсонд өгч буй сүнслэг удирдамжаараа дамжуулан дэлхий даяар ариун сүмүүдийг барих ажлыг хурдасгаж байгаа ба цаашид ч хурдасгасаар байх нь гарцаагүй. Энэ нь Бурханы бүх хүүхдэд аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авах, ариун нандин гэрээнүүдийг байгуулах, сахих боломжийг олгоно. …

Ариун сүмийн ёслолд байнга оролцох нь Их Эзэнд бүхнээ зориулах дадал хэвшлийг суулгадаг. Та ариун сүмийн гэрээнүүдээ сахиж мөн санахдаа өөрийг тань хүчирхэгжүүлж, ариусгадаг Ариун Сүнсний нөхөрлөлийг урин авчирдаг. …

Үхлийн дараа хийгээд үүрд мөнхөд үргэлжлэх хайраар дүүрэн гэр бүлийн холболтын баталгааг бид ариун сүмийн лацдан холболтоор дамжуулан хүлээн авч чадна. Бурханы ариун сүмд байгуулсан гэрлэлтийн болон гэр бүлийн гэрээгээ хүндэтгэх нь хувиа хичээсэн байдал, бардам зангийн хилэнцээс таныг хамгаалах болно. …

Сорилт, бэрхшээл, сэтгэлийн зовуурь бидний хүн нэг бүрд тулгарах нь гарцаагүй. Бидний хэн нь ч “махбод[ыг] [маань] өргөс” [2 Коринт 12:7–10-ыг үзнэ үү] хатгахаас сэргийлж чадахгүй. Харин бид ариун сүмд орж, гэрээнүүдээ санахдаа Их Эзэнээс хувийн удирдамж хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх боломжтой. …

Хайрт ах, эгч нар аа, ариун сүмд байгуулсан эсвэл байгуулах гэрээнүүдээ хүндлэн дээдлэхээс илүү чухал зүйл үгүй гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх