Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Гэрээ ба үүрэг хариуцлага
2024 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Гэрээ ба үүрэг хариуцлага

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Гэрээ гэдэг нь тодорхой үүрэг хариуцлагыг биелүүлэх амлалт юм. Хувийн амлалт нь хувийн амьдралын болон нийгмийн үйл ажиллагааг зохицуулахад зайлшгүй шаардлагатай байдаг. …

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх цаг ирэхэд Бурхан Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан юм. … [Мормоны Ном] нь сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийн гол эх сурвалж ба Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг багтаадаг. Түүнчлэн Мормоны Номд гэрээний тухай дүүрэн бичигдсэн байдаг. …

Гэрээнүүд нь сайн мэдээний Сэргээлтийн үндэс байсан. Энэ нь Сүмийг зохион байгуулах үед Их Эзэний бошиглогчид зааварласан анхны алхмуудаас тодорхой харагддаг. …

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ариун сүмүүдийг дэлхий даяар барьж байгуулж байна. Ингэснээр Бурханы гэрээт хүүхдүүдийг ариун сүмд шүтэн бишрэх, гэрээгээр хүлээн авах ариун үүрэг хариуцлага, хүч чадал, Христтэй холбоотой байснаар ирэх ер бусын адислалуудаар адислах зорилготой юм.

Есүс Христийн Сүм нь Бурхантай гэрээ байгуулахыг чухалчилдаг сүм гэдгээрээ танигдсан. Гэрээнүүд нь энэ сэргээгдсэн Сүмийн гүйцэтгэдэг аврал, өргөмжлөлийн ёслол бүрийн салшгүй хэсэг. Баптисмын ёслол болон холбогдох гэрээнүүд нь селестиел хаант улсад ороход тавигдах шаардлага юм. Ариун сүмийн ёслолууд болон холбогдох гэрээнүүд нь “Бурханы бүх бэлгээс хамгийн агуу” [Сургаал ба Гэрээ 14:7] нь болох мөнх амьдралын, тухайлбал селестиел хаант улсын өргөмжлөлийн шаардлага билээ. Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн зорилго юм.

Хэвлэх