Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байх нь
2024 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Есүс Христээр дамжуулан гэрээндээ итгэлтэй байх нь

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Хүндэт ах, эгч нар аа, Есүс Христээр дамжуулан Их Эзэний өргөөнд байгуулсан гэрээнүүддээ чин сэтгэлээсээ итгэж найддаг болсон хүмүүс энэ амьдралдаа хүлээн авч болох хамгийн хүчирхэг хүчнүүдийн нэгийг эзэмшиж байдаг. …

Бид Есүс Христээр дамжуулан хэрхэн ийм итгэлтэй болж болох вэ? Бид даруу байдлаар, амьдралаа Аврагч дээр төвлөрүүлснээр, Есүс Христийн сайн мэдээний зарчмуудаар амьдарснаар мөн аврал, өргөмжлөлийн ёслолуудыг хүлээн авснаар, түүнчлэн Бурханы ариун өргөөнд Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ эрхэмлэн дээдэлснээр ийм итгэлтэй болдог. …

… Амьдралаа Их Эзэнд болон Түүний өргөөнд хүлээн авдаг ёслол, байгуулдаг гэрээнүүдэд төвлөрүүлэх өчүүхэн хүсэл, бага ч атугай зөв шударга хичээл зүтгэл гаргаж байгааг маань Их Эзэн хараад, Өөрийн төгс арга замаар, бидэнд хэрэгтэй гайхамшиг, нигүүлслээр биднийг адисална гэдгийг би мэднэ.

Их Эзэний өргөө бол бид өөрсдийгөө илүү дээд түвшинд, илүү ариун арга замаар өөрчилж болох газар юм. … Их Эзэний өргөөний Сүнсийг өөрсдөдөө байлгах нь биднийг бүрэн өөрчилдгийг би батлан хэлж байна. …

Ариун сүмүүд тасралтгүй, хурдацтай баригдаж байгаа нь биднийг баясгаж, сүнсээр өдөөж мөн адисална. Гэхдээ илүү чухал зүйл нь гэвэл, бид ариун сүмд орох бэлтгэлээ өөрчилбөл ариун сүм дэх туршлагаа өөрчлөх бөгөөд энэ нь ариун сүмээс гадуурх амьдралыг маань ч гэсэн өөрчлөх болно. Энэ өөрчлөлт нь Есүс Христээр дамжуулан Бурхантай байгуулсан ариун гэрээнүүддээ итгэх итгэлээр биднийг дүүргэх болтугай.

Хэвлэх