Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Өсөж буй үеийнхнийг дэмжье
2024 оны 5-р сар


Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Өсөж буй үеийнхнийг дэмжье

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Тойргийн гишүүд өсөж буй үеийнхэн дээрээ төвлөрснөөр тойрог бүхэлдээ адислагдаж, хүчирхэгжих болно. …

Бидний бусдад үйлчлэхдээ Сүнсний өдөөлтүүдийг эрэлхийлж үүний дагуу үйлдэх үйл явцад өсвөр үеийнхэн оролцсоноор тэд илчлэлт хүлээн авах загварыг мэдэж авна. Өсвөр үеийнхнийг энэхүү сүнсээр өдөөгдсөн удирдамжийг авахаар Их Эзэнд хандах үед тэдний Түүнтэй харилцах харилцаа, түүнд итгэх итгэл гүнзгийрэх болно.

Бид өсвөр үеийнхэнд итгэл хүлээлгэж байгаагаа тэднийг хянан цагдахгүйгээр чиглүүлж, дэмжлэг үзүүлэх замаар харуулдаг. Бид өсвөр үеийнхэнд зайгаа тавьж өгөхийн зэрэгцээ тэдэнд хамтдаа зөвлөлдөх, сүнслэг нөлөө бүхий замыг сонгох, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зэрэг арга замаар суралцах боломжийг олгосноор тэд жинхэнэ баяр баясгалан, өсөлтийг мэдрэх болно. …

Өсвөр үеийнхэн маань биднийг эр зориг, итгэл, ур чадвараараа гайхшируулдаг. Тэднийг бүхий л талаараа Есүс Христийн шавь байхыг сонгох үед Түүний сайн мэдээ тэдний зүрх сэтгэлд сийлэгдэх болно. Түүнийг дагах нь зүгээр л хийдэг зүйл биш, харин тэдний хэн байхын нэгэн хэсэг болно. …

Өнөө үеийн өсвөр үеийнхэн Тэнгэрлэг Эцэгийн хамгийн нэр төртэй суут сүнснүүд юм. Тэд мөнх бус байдлын өмнөх дэлхийд үнэн ба сонгох эрхийн төлөөх тууштай хамгаалагчдын дунд байсан. Тэд Их Эзэн Есүс Христийн талаарх хүчирхэг гэрчлэлээрээ дамжуулан Израилыг цуглуулахаар энэ цаг үед мэндэлсэн. Тэр тэднийг нэг бүрчлэн таньдаг ба тэдний агуу чадавхыг мэддэг. Тэр тэдний өсөж хөгжих явцад тэвчээртэй ханддаг. Тэр тэднийг хамгаалж, гэтэлгэх болно. Тэр тэднийг чиглүүлж, эдгээнэ.

Хэвлэх