Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бүр илүү баяр баясгалан
2024 оны 5-р сар


Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Бүр илүү баяр баясгалан

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Харамсалтай нь, олон хүний хувьд аз жаргалыг олж авахад хэцүү байдаг. …

… Гуниглах бол бүтэлгүйтлийн шинж тэмдэг биш. Энэ амьдралд баяр баясгалан, зовлон шаналал хоёр салшгүй хамт байдаг. …

Гэхдээ би бас сэтгэл зүрхийг бялхаасан, дотроо хадгалахын аргагүй баяр баясгаланг биеэрээ мэдэрч байсан. Энэхүү амар амгалан, сэтгэл хангалуун байдал нь Аврагчийг дагаж Түүний замаар алхсанаар ирдэг гэдгийг би өөрийн биеэр олж мэдсэн.

Түүний өгдөг амар амгалан дэлхийн өгдөг амар амгалангаас өөр. Энэ нь илүү сайн. Энэ нь илүү дээр, илүү ариун. …

Тэнгэр дэх Эцэг маань аз жаргалд хүргэх замыг нуугаагүй. Энэ нь нууц зүйл биш. Энэ нь бүх хүнд боломжтой!

Шавийн замаар алхалж, Аврагчийн сургаал болон жишээг дагаж, Түүний зарлигуудыг сахиж, Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрээ хүндэтгэдэг хүмүүст энэ нь амлагдсан юм. …

… Дэлхийн зүйлс хөгширч, муудаж, гандаж, хуучрах нь байгалийн жам. Гэхдээ Бурхан мөнх учраас бурханлаг баяр баясгалан ч үүрдийнх. …

… Цэвэр баяр баясгаланг олж мэдэх энэхүү чухал аянд гарахад туслах цөөн хэдэн эхний алхмыг би та нарт санал болгоё. …

Ирэх өдрүүд, долоо хоног, саруудын туршид би та нарыг дараах зүйлсийг хийгээрэй гэж урьж байна.

  • Бурханд ойртохын тулд чин сэтгэлээсээ, бүрэн зүрх сэтгэлээр хичээж чармайхад цаг зарцуул.

  • Найдвар, амар амгалан, баяр баясгалан бүхий өдөр тутмын мөчүүдийг олохоор хичээнгүйлэн эрэлхийл.

  • Өөрийн эргэн тойрны хүмүүст баяр баясгаланг авчир. …

Тэнгэрлэг Эцэг, Түүний хайрт Хүү хоёрт амьдралаа зориулснаар ирдэг бүр илүү баяр баясгаланг бид бүгд эрэлхийлж мөн олох болтугай.

Хэвлэх