Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Дэлхийг дүүргэж буй Их Эзэний өргөөнүүд буюу ариун сүмүүд
2024 оны 5-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Дэлхийг дүүргэж буй Их Эзэний өргөөнүүд буюу ариун сүмүүд

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Их Эзэн яагаад одоо дэлхийг Өөрийн ариун сүмүүдээр дүүргэхээр бошиглогчоо удирдаж байгаа талаар та гайхан бодож байсан уу? …

… Дэлхийн үймээн самуун, уруу таталт дундуур Тэр гэрээ байгуулсан гэгээнтнүүдээ хүчирхэгжүүлж, адислахыг амлаж, амлалтууд нь биелж байгаа нь үүний нэг шалтгаан юм. …

Бид үнэндээ Түүний өргөөнөөс тэнгэрлэг хүчийг хүртдэг. Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг хайрлах хайр маань батжиж, хүчирхэгждэг. Бид Түүнийг илүү их хайрлаж сурдаг. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанар, амьдралын зорилгуудын талаар сүнслэг баталгааг хүлээн авдаг. Бид итгэлтэй байснаар уруу татах, анхаарал сарниулах зүйлсээс хамгаалагдаж адислагддаг. Аврагч биднийг хүнд хэцүү, уй гашуугаас өргөх үед бид Түүний хайрыг мэдэрдэг. Бид Бурханы хүчээр зэвсэглэдэг. …

Хайрт найзууд аа, хэрэв бид боломжтой байгаа мөртлөө ариун сүмийн ирцээ нэмэгдүүлж чадахгүй байгаа бол ариун сүмд шүтэн бишрэх илүү их цагийг тогтмол гаргадаг болцгооё. …

Ариун сүм бол чухамдаа Их Эзэний өргөө юм. Та нар Түүний ариун өргөөнд зохистой мөн залбиралтайгаар ирэх юм бол Түүний хүчээр зэвсэглэгдэж, Түүний нэр та нарын дээр байж, Түүний тэнгэр элч нар та бүгдийн дээр захирч мөн та нар Ариун Сүнсний адислалуудад өсөж хөгжих болно хэмээн би амлаж байна. …

Эргэлзээ, үймээн самуунтай өнөө үед, ариун сүм бол Түүний өргөө бөгөөд бидний Аврагчийг бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр жавхлан, хүч чадал, агуу алдар суундаа эргэн ирэх тэр гайхалтай өдөрт биднийг бэлтгэж, хадгалж, хамгаалагдахад туслах болно хэмээн би гэрчилж байна.

Хэвлэх