Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христийн сургаалын хамгийн хүчирхэг, зохистой дадал
2024 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Христийн сургаалын хамгийн хүчирхэг, зохистой дадал

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Let Him In [Түүнийг оруул], Малори Фисо

Сүнслэг инерц нь “биднийг амьдралынхаа туршид, Христийн сургаалыг ахин дахин хүлээн зөвшөөрөхөд” үүсдэг. Ийнхүү үйлдсэнээр “хамгийн хүчирхэг, зохистой дадал”-ыг бий болгодог хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан [Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар, 97]. Үнэндээ, Христийн сургаалын бүрэлдэхүүн хэсгүүд болох Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисмаар дамжуулан Их Эзэнтэй гэрээний харилцаанд орох, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь нэг удаагийн, биелүүлсэн гэж чагтлаад орхих үйл хэргүүд биш юм. …

Өдөр бүр бид Есүс Христэд итгэх итгэлээ тордон тэтгэх шаардлагатай. Бид өдөр бүр залбирч, судраас судалж, Бурханы сайн сайхны тухай эргэцүүлэн бодож мөн өдөр бүр наманчилж, Ариун Сүнсний өдөөлтийг дагаснаар итгэлээ тордон тэтгэдэг. …

… Биднийг Бурханы хуулиудыг дуулгавартай дагаж, наманчлахыг хичээх үед инерц мөн адил бий болдог. …

Христийн сургаалын дараагийн хэсэг бол баптисм бөгөөд үүнд усан баптисм мөн гишүүний баталгаагаар ирэх Ариун Сүнсний баптисм ордог. Баптисм нь нэг удаагийн үйл явдал хэдий ч бид ариун ёслолоос хүртэх үедээ баптисмын гэрээгээ ахин дахин шинэчилдэг. …

Ариун Сүнс бидний амьдралд илүү их нөлөө үзүүлэхийн хэрээр бид Христийнхтэй адил зан чанарыг аажмаар, давтамжтайгаар хөгжүүлдэг. … Мөн үүгээр бид эцсээ хүртэл тэвчихэд шаардлагатай тэнгэрлэг хүчийг олж авдаг. …

Би та нарыг Христийн сургаалаар ахин дахин, давтамжтайгаар, чин сэтгэлээсээ амьдарч, бусдад ийм замынх нь туршид туслаарай хэмээн урьж байна.

Хэвлэх