Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Хоёр агуу зарлигийг холбох нь
2024 оны 5-р сар


Ням гаргийн үдээс хойших хуралдаан

Хоёр агуу зарлигийг холбох нь

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн хариултаараа илчлэн хэлсэн хоёр агуу зарлигийг нэг нэгээр нь судалцгаая. Ингэхдээ дүүжин гүүрний дүр төрхийг оюун санаандаа төсөөлөөрэй.

Эхлээд бүх зүрх, сэтгэл, оюунаараа Их Эзэнийг хайрла.

… Их Эзэнийг хайрлах гэдэг нь таны үнэн мөн чанар болох зүрхэнд тань хамгийн түрүүнд төвлөрдөг. Дараа нь Их Эзэн таныг бүх сэтгэлээрээ буюу өөрийгөө бүрэн зориулах байдлаар, эцэст нь бүх оюун ухаанаараа буюу оюуны чадавх, сэтгэхүйгээрээ хайрлахыг хүсдэг. …

… Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлаж чадах ба энэ нь залбирах, судар судлах, ариун сүмд шүтэн бишрэхэд хөтөлдөг. Бид аравны нэгээ төлж, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиж, ариун журамтай, цэвэр ариун амьдралаар амьдарч, дуулгавартай байснаар Эцэг, Хүү хоёрыг хайрладаг. …

Их Эзэнийг хайрлах нь мөнхийн аз жаргалд хүргэдэг!

… Бид хөршүүдээ үл тоомсорлох юм бол Их Эзэнийг бүрэн хайрлаж чадахгүй. Энэхүү гадагш чиглэсэн хайр нь хүйс, нийгмийн давхарга, арьсны өнгө, бэлгийн хандлага, орлого, нас, үндэс угсаа харгалзахгүйгээр Бурханы бүх хүүхдийг хайрлахыг хэлнэ. …

… Ямар ч дүүжин гүүр үүргээ гүйцэтгэхийн тулд цамхгууд нь хоорондоо бүрэн зохицон ажиллах ёстой байдаг. Үүний нэгэн адил Есүс Христийг дагах бидний чадвар болон хүч эхний болон хоёр дахь зарлигуудыг тэнцвэртэй, аль алиныг нь үнэнчээр дагахаас хамаарна. …

… Бидний зүрх сэтгэл, оюун ухаан Эзэнийг хайрлахын тулд дээш өргөгдөж, хөршөө хайрлахын тулд гадагш чиглэх болтугай.

Хэвлэх