Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Үг чухал
2024 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Үг чухал

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Үг чухал шүү! …

Харамсалтай нь бодлогогүй, хөнгөн хуумгай, сэтгэл зүсмээр үг гэж бий. …

Нөгөөтээгүүр, үгээр ялалтыг тэмдэглэж, итгэл найдвар төрүүлж, урам зоригтой болгож чадна. Тэдгээр нь биднийг эргэн бодож, шинээр эхэлж, замаа чиглүүлэхэд өдөөх хүчтэй. Үг бидний үнэнийг мэдэх оюуныг нээж чадна.

Тиймээс нэн ялангуяа Их Эзэний үг хамгийн чухал юм. …

Бурханы үгэнд итгэж, сонсох нь биднийг Түүнд ойртуулдаг. …

Хоёрдугаарт, бошиглогчдын үг чухал.

Бошиглогчид Есүс Христийн тэнгэрлэг байдлыг гэрчилдэг. Тэд бүх хүнд Түүний сайн мэдээг зааж, Түүний хайрыг харуулдаг. …

… Бошиглогчийн үг Их Эзэнд бас бидэнд чухал.

Гуравдугаарт, өөр нэгэн чухал зүйл бол бидний үг юм. …

… Тиймээс юуг, хэрхэн хэлэхдээ анхаардаг бай. Гэр бүл дотроо, ялангуяа эхнэр, нөхөр, үр хүүхэдтэйгээ харилцахад ашигладаг үгс маань биднийг нэгтгэж эсвэл хагаралдуулж болно.

Хүнд нөхцөл байдал, ялгаатай байдлын өргөсийг суга татан гаргах, нэг нэгнээ өргөн дэмжиж, тайтгаруулахад ашиглаж болох гурван энгийн үг хэллэгийг би санал болгоё.

“Баярлалаа.”

“Намайг уучлаарай.”

“Хайртай шүү.” …

Хэрэв бид аврал өөд хөтлөгч “Христийн үгэн дээр найрлах” [2 Нифай 32:3] аваас биднийг удирдан чиглүүлж, урамшуулдаг бошиглогчдын үг, бидний хэн болохыг болон юуг эрхэмлэдгийг илэрхийлдэг бидний үг мөн тэнгэрийн хүч бидний дээр бялхтал буух болно.

Хэвлэх