Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”
2024 оны 5-р сар


Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

“Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд”

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Биднийг ариун нандин гэрээнүүдийг итгэлтэйгээр хүлээн авах, эргэн харах, санах, шинэчлэх бүрд сүнслэг зангуу маань Есүс Христийн “хаданд” өмнөхөөсөө илүү бат бөх, хөдөлгөөнгүй бэхлэгддэг.

Амьдралынхаа суурийг Аврагч дээр тавьж босгосон үедээ бид “тэмцэлдэхээ больж,” Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэсэн сүнслэг баталгааг хүлээн авахаар адислагддаг. …

… Хүндэтгэлийн өдөр бол Бурханы өдөр бөгөөд Хүүгийнх нь нэрээр Эцэгийг дурсан санах, шүтэн бишрэх, санваарын ёслолуудад оролцох, ариун нандин гэрээнүүдийг хүлээн авах, шинэчлэхэд зориулан тусгайлан гаргаж өгсөн ариун нандин цаг хугацаа юм. …

… Хүндэтгэлийн өдөр бидний цуглардаг “залбирлын өргөө[нүүд]” нь бишрэл хүндэтгэл, шүтлэг бишрэл, суралцахуйн ариун газрууд болсон цуглааны байрууд мөн зөвшөөрөгдсөн барилгууд юм. …

Ариун сүм бол бас нэгэн ариун газар бөгөөд Бурханд үйлчилж, Түүнийг шүтэн бишрэх, мөнхийн үнэнүүдийн талаар суралцахад зориулан тусгайлан адисалсан газар юм. …

… Бидний гэр орон бол хувь хүн, гэр бүлүүд “тэмцэлдэхээ больж,” Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэж авах ариун нандин цаг хугацаа, ариун газрын төгс хослол байх ёстой. …

Бид амьдралынхаа суурийг Христийн “хадан” дээр баривал Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, бид бол Түүний хүүхдүүд, Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг мэдэх боломжийг олгох бодгалийн сүнслэг нам гүм байдлыг хувьдаа хүлээн авахаар Ариун Сүнсээр адислагдах боломжтой гэдгийг би амлаж байна. Мөн бид хүнд хэцүү зүйлсийг хийж, даван туулахаар адислагдах боломжтой.

Хэвлэх