Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Дүрэлзэх гал
2024 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Дүрэлзэх гал

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Ах, эгч нар аа, Бурхан бидний залбирал бүрийг сонсдог, залбирал бүрд биднийг төгс төгөлдөрт хүргэхээр бэлдсэн төлөвлөгөөний дагуу хариулдаг гэдгийг гэрчилж байна. … Залбирал яагаад бидний найдсанаас өөрөөр хариулагддагийг зөвхөн Бурхан л мэднэ. Гэхдээ залбирал Түүний сонорт хүрдэг ба Түүний дундаршгүй хайр, хэмжээлшгүй цаг хугацаанд хариулагддаг гэдгийг би та нарт амлаж байна.

Хэрэв бид “бурууг гуйхгүй аваас” [2 Нифай 4:35] хэзээ, хаана, юуны талаар залбирахад хязгаар байдаггүй.

… Бид хувиараа, гэр бүлээрээ, мөн бүх төрлийн цуглаан дээр залбирах хэрэгтэй. Бид залбирлыг уруу таталтын эсрэг бамбай болгон ашиглах ёстой. Хэрэв бид хэзээ нэгэн цагт залбирмааргүй санагдвал энэ эргэлзээ нь аль ч цагт хүүхдүүдтэйгээ харилцахыг хүсдэг Бурханаас ирээгүй нь лавтай гэдэгт бид итгэж болно. … Хэрэв хэрхэн залбирахаа эсвэл яг юуны төлөө залбирахаа мэдэхгүй байгаа бол бид залбирч эхлээд, Ариун Сүнс биднийг хэлэх хэрэгтэй залбиралд маань чиглүүлтэл үргэлжлүүлэх хэрэгтэй. …

Эцсийн эцэст бид ямагт залбирдаг байсан Аврагчийн үлгэр жишээнээс суралцаж болно. …

Христийн үхлийн эсрэг ялалт ба Түүний надад саяхан өгсөн мөнх бус амьдралд ахин хэдэн долоо хоног эсвэл хэдэн сар амьдрах боломжийг өгснийг бодохоор би мөнх амьдрал бодит болохыг мөн үүний төлөө бид анхааралтай төлөвлөх хэрэгтэйг баттай гэрчилж байна.

Хэвлэх