Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бүх зүйл бидний сайн сайхны төлөө
2024 оны 5-р сар


Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Бүх зүйл бидний сайн сайхны төлөө

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Гэхдээ зовлонт ертөнцөд “Бурханыг хайрладаг … хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ” [Ром 8:28]. …

Ямар гайхалтай амлалт, Бурханы Өөрөө өгсөн тайвшруулах баталгаа вэ! …

… Сорилтуудыг болон бидний хэзээ ч сонгохгүй золиослолуудыг итгэлтэйгээр даван туулах нь биднийг болон бусдыг төсөөлж ч байгаагүйгээр адислах болно.

Бид мөнхийн талаас нь харж сурч; сорилт бэрхшээлүүд “багахан хугацаанд” байна гэдгийг ойлгож; зовлонгууд нь бидний тусын тулд зориулагдсан байж болно гэдгийг олж харж; осол, цаг бусаар нас барах, хүнд өвчин, өвчин эмгэг нь мөнх бус амьдралын нэгэн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч; хайрт Тэнгэрлэг Эцэг шийтгэх юм уу шүүх гэсэндээ сорилт бэрхшээлийг бидэнд өгдөггүй гэдэгт итгэснээр бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтран ажиллаж чадна гэсэн Их Эзэнд итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлдэг. …

… Биднийг Есүс Христийн адил тохинуулах үед бүх зүйл хамтдаа сайн сайхны төлөө ажилладаг.

Багш болох насны хүүтэйгээ хамт тохинуулахаар томилогдсон нэгэн эцэг: “Жигнэмэг авчирдаг хөршөөс итгэлт найз, сүнслэг байдлын хувьд анхны тусламж үзүүлэгч болохыг тохинуулах гэнэ” гэж тайлбарласан. Есүс Христэд гэрээгээр харьяалагдах нь тайтгаруулж, холбож, ариусгадаг. …

Мормоны Ном нь Есүс бол Христ, Бурхан Түүний бошиглолуудыг биелүүлдэг гэдгийн гарт баригдах нотолгоо юм. …

Олон газарт ариун сүмүүд бидэнд ойртохын хэрээр, ариун сүмд өргөж болох бидний тахил нь Их Эзэний өргөөнд байнга орж ариун байхыг эрэлхийлэхийн тулд байх юм. …

Цаг нь болоход мөнх амьдралд, Бүтээлийн зорилго болон Бурханы мөн чанар бидний сайн сайхны төлөө бүх зүйлийг нэгтгэнэ.

Энэ бол Аврагчийн мөнхийн зорилго, мөнхийн талаас нь харах өнцөг, мөнхийн амлалт юм. …

… Бидний Эцэг Бурхан руу, Есүс Христ рүү ир. Тэд амьд бөгөөд таныг хайрладаг, бүх зүйлийг таны сайн сайхны төлөө хүсдэг гэдэгт итгэ.

Хэвлэх