Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм
2024 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Биднийг гэртээ аваачих нь Бурханы зорилго юм

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Going Home [Гэртээ харих нь], Ким Ён Сун

Хайрт хүүхдүүддээ зориулсан Эцэгийн төлөвлөгөө тэр чигээрээ хүн бүрийг гэртээ авчрах зорилготой билээ. …

Тэгэхээр бид хэрхэн яаж амьдрах нь хамаагүй гэсэн үг үү? … Мэдээж үгүй. … Ёс суртахууны өндөр жишгээр амьдрах Түүний бүх сургаалын үндэс суурьд хувийн өсөлт хөгжил, бусдыг өөрчлөх хүч бүхий Христэд итгэх итгэл, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтөд чиглүүлсэн уриалга оршдог. …

Хэрэв бид Эцэгийн бүх хүнд зориулсан аврах, гэтэлгэх, нигүүлсэх, аз жаргалд хүргэх төлөвлөгөөний зорилгод итгэдэг юм бол энэ агуу төлөвлөгөөг боломжтой болгосон Хүүгийн зорилго юу байх вэ? …

Есүсийн хүсэл бол нинжин сэтгэлт Эцэгийн хүсэл юм! Тэрээр Эцэгийнхээ хүүхдүүдэд нэгийг нь ч үлдээлгүй энэхүү төлөвлөгөөний эцсийн зорилго болох мөнх амьдралыг хүлээн авах боломжийг олгохыг хүсдэг. Хэн ч энэхүү тэнгэрлэг чадавхаас хүртэх боломжтой. …

Сайн хоньчин Аврагч маань алдагдсан хонио олох хүртлээ хайсаар байдаг. …

Тэрээр хаалт, саад тотгор тавьдаггүй, харин ч тэдгээрийг зайлуулдаг. Тэр таныг гадна үлдээдэггүй, харин ч урин оруулдаг. …

Энэ бол сайн мэдээ! Би эдгээр энгийн үнэнд үнэхээр талархдаг. Эцэгийн загвар, төлөвлөгөө, зорилго, зорилт, хүсэл, найдвар нь бүгд таныг эдгээх, танд амар амгаланг өгөх, таныг болон хайртай хүмүүсийг тань гэртээ эргүүлэн авчрахын төлөө байдаг.

Эх сурвалж

  1. Д.Тодд Кристоффэрсон, “Ахлагч Патрик Кийрон: Их Эзэнээр бэлтгэгдэж мөн дуудагдсан нь,” Лиахона, 2024 оны 5-р сар, 131.

  2. Патрик Кийрон, “Тусламжийн гараа сунгаж, сайн сайхныг эрэлхийл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 9-р сар, 9.

  3. “Ахлагч Патрик Кийрон Арван хоёр төлөөлөгчийн чуулгад дуудагдлаа,” 2023 оны 12-р сарын 8, newsroom.ChurchofJesusChrist.org.

Хэвлэх