Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христтэй нэг бай
2024 оны 5-р сар


Бямба гаргийн үдээс хойших хуралдаан

Христтэй нэг бай

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Come unto Christ [Христэд ирэгтүн], Кэйси Чайлдс

Бид Аврагчийн Цагаатгалаар дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Христ хоёртой нэг болж чадна. …

Баптисм хүртэхэд тавигдах шаардлагууд гүн гүнзгий бөгөөд ер бусын энгийн. Шаардлагуудад үндсэндээ Бурханы өмнө даруусах, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх, бүхий л нүглээ наманчлах, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах, эцсээ хүртэл тэвчих, бидний хувьд Христийн Сүнсийг хүлээн авснаа үйлсээрээ харуулах зэрэг нь багтана.

Баптисм хүртэх бүх шалгуур сүнслэг байдаг нь чухал ач холбогдолтой. … Баян, ядуу аль алинд нь ижил сүнслэг шаардлага тавигддаг.

Арьс өнгө, хүйс, яс үндэстний шалгуур байхгүй. …

Бурханы өмнө бид “ижил” байдгийг харгалзан үзвэл, бидний ялгааг онцлох нь тийм ч утга учиртай биш юм. …

… Аврагчийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авахын тулд бид Христийг сонгох, Түүний зарлиг тушаалуудыг дагах ёс суртахууны сонгох эрхээ баттай хэрэгжүүлэх ёстой. …

Бараг хүн болгон авьяас, чадвар, боломж, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран хамгийн чухал сонголтуудыг хийх боломжтой. …

Амьдралд өгсөх, уруудах үед бидний бага зэрэг хянаж чадах эсвэл бүр хянаж үл чадах олон үйл явдал тохиолдоно. … Хамгийн чухал сонголтуудын хувьд бид тэдгээрийг хянах боломжтой. …

Зарчим, ёс зүй, шашин шүтлэг, зөв шударга амьдралын асуудлуудыг бид хянаж чаддаг. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт итгэх, шүтэн бишрэх нь бидний сонгох сонголт юм. …

Бид нэг байх тойрог дотроо бусдыг оролцуулдаг байхыг хичээвэл зохино. …

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хувьд бид Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг хайрлах хайраараа нэгддэг. Үнэхээр нэгэн хэсэг нь байхын мөн чанар бол Христтэй нэг байх явдал юм.

Хэвлэх