Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс
2024 оны 5-р сар


Бямба гаргийн өглөөний хуралдаан

Их Эзэн Есүс Христийг өөртөө өмс

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Эцэг маань Өөрийн бүх хөвгүүд, охидтой илүү гүнзгий харилцаатай байхыг хүсдэг ч энэ нь бидний сонголт юм. Бид Түүнд гэрээний харилцаагаар дамжуулан улам ойртохыг сонговол Тэр бидэнд ойртож, биднийг илүү бүрэн дүүрнээр адисалдаг.

… Есүс Христ бидний байгуулдаг бүх гэрээний төвд байдаг ба Түүний цагаатгагч золиослолын улмаас гэрээний адислалууд боломжтой болсон юм.

Усанд умбуулах баптисм нь бидний Бурхантай гэрээний харилцаанд ордог бэлгэдлийн хаалга юм. Усанд умбаж, уснаас гарч ирэх нь Аврагчийн үхлийг болон шинэ амьдралд амилсныг бэлгэддэг. … Шинэ Гэрээнд бид “Христэд баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм” [Галат 3:27] хэмээн уншдаг. …

Ариун ёслол ч бас Аврагч руу чиглүүлдэг. Христийн бие, бидний төлөө асгаруулсан цусны бэлгэдэл нь талх, ус болдог. … Түүний бие, цусыг төлөөлсөн бэлгэдлийг бид идэж, уух нь Христ бидний нэг хэсэг болж байгааг бэлгэддэг [Иохан 6:56-г үзнэ үү]. …

Бид Их Эзэний өргөөнд Бурхантай гэрээ байгуулахдаа Түүнтэй харилцах харилцаагаа улам бүр гүнзгийрүүлдэг. Бидний ариун сүмд үйлддэг бүх зүйл бидэнд зориулсан Эцэгийн төлөвлөгөө рүү чиглэдэг бөгөөд үүний төвд Аврагч, Түүний цагаатгагч золиослол байдаг. …

… Бидний ариун сүмийн өмсгөл бидэнд Аврагчийн болон Түүний Цагаатгалын адислалууд биднийг амьдралын маань туршид халхална гэдгийг сануулдаг. Бид ариун санваарын өмсгөлийг өдөр бүр өмссөнөөр тэрхүү сайхан бэлгэдэл бидний нэг хэсэг болдог. …

… Тэрхүү гэрээт харилцаанаас ирэх агуу адислалууд асар үнэ цэнтэй гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх