Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Тэр байдаг учир залбир
2024 оны 5-р сар


Ням гаргийн өглөөний хуралдаан

Тэр байдаг учир залбир

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Та нар ямар бэлгийн төлөө залбирч болох вэ? Олон бэлгийн төлөө залбирч болох ч өнөөдөр би тэдгээрээс гурвыг нь хуваалцмаар байна. …

Нэгдүгээрт, мэдэхийн тулд залбир

Та нар юу мэдэх хэрэгтэй вэ? …

Та нар Тэнгэрлэг Эцэг үнэхээр байдаг төдийгүй та нарт хайртай гэдгийг мэдсэнээр эр зоригтой, итгэл найдвар дүүрэн амьдарч чадна. …

Заримдаа та нар амьдралд чинь яагаад хүнд хэцүү зүйл тохиолдож буйг мөн залбирч гуйсан адислалаа яагаад хүлээн аваагүйгээ мэдэхийг хүсэж магадгүй. Тэнгэрлэг Эцэгээс асууж болох хамгийн оновчтой асуулт бол ихэнхдээ яагаад вэ биш харин юу вэ юм. …

… Та нарыг Тэнгэрлэг Эцэгээс юу хийж чадах, юу сурч болохоо асуух үед Тэр та нарыг чиглүүлэх болно.

Хоёрдугаарт, өсөж хөгжихийн тулд залбир

Тэнгэрлэг Эцэг өсөж хөгжихөд чинь туслахыг хүсдэг. …

Та нар илүү тэсвэр тэвчээртэй, илүү үнэнч шударга болж өсөж хөгжмөөр байна уу? Та нар ямар нэгэн чадвараа сайжруулмаар байна уу? Магадгүй ичимхий бол зоригтой болж хөгжмөөр байна уу? “Тэр байдаг учир залбир.” Түүний Сүнсээр дамжуулан та нарын зүрх сэтгэл өөрчлөгдөж, хүч чадал хүлээн авна. …

Гуравдугаарт, бусдад мэдрүүлэхийн тулд залбир

Та нар Тэнгэрлэг Эцэгийн хайрыг бусдад мэдрүүлэхийн тулд тусламж хүсэн залбирч болно. Тэнгэрлэг Эцэг Сүнсээрээ дамжуулан та нарт гунигласан хүмүүсийг анзаарч, тэднийг тайтгаруулахад чинь тусалж чадна. Тэр та нарт бусдыг уучилснаар Өөрийнх нь хайрыг мэдрүүлэхэд тусалж чадна. Тэр та нарт бусдад үйлчилж, Бурханы хүүхэд гэдгийг нь тэдэнтэй хуваалцах зүрх зоригийг өгч чадна. …

Зүрх сэтгэл доторхоо Тэнгэрлэг Эцэгтэй хуваалц.

Хэвлэх