Сүмийн албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах нь
Томас Спэнсэр Монсоныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, илчлэгч, ерөнхийлөгчөөр, Хэнри Бэннион Айрингийг Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр, Дийтр Фрийдрих Угдорфыг Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр тус тус дэмжүүлэн батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байгаа хүмүүс байвал гараа өргөж болно.
Боид Кэннэт Пакэрыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчөөр мөн дараах хүмүүсийг уг чуулгын гишүүдээр дэмжүүлэн батлах санал оруулж байна. Үүнд: Боид К.Пакэр, Л. Том Пэрри, Рассэлл М.Нэлсон, Даллин Х.Өүкс, М. Рассэлл Баллард, Ричард Г.Скотт, Робэрт Д.Хэйлс, Жэффри Р.Холланд, Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Д. Тодд Кристоффэрсон, Нийл Л.Андэрсэн.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Тэргүүн Зөвлөлийн зөвлөхүүдийг болон Арванхоёр төлөөлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжүүлэн батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Энэ удаа бид ахлагч Карлос Х.Амадо болон Виллиам Р.Вокэр нарыг Далын Нэгдүгээр Чуулгын гишүүдээс чин сэтгэлээсээ талархан чөлөөлж, тэднийг чөлөөнд гарсан ерөнхий эрх мэдэлтэн гишүүдээр томилох санал оруулж байна.
Тэдний хийсэн үйлчлэлд бидэнтэй хамт талархлаа илэрхийлэхийг хүсэж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Ахлагч Араяк В.Минасян болон Гвидо Сэнканс нарыг Бүсийн далын үйлчлэлээс чөлөөлж байна. Эдгээр ахын хийсэн үйлчлэлд бидэнтэй хамт талархах санал оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Бусад ерөнхий эрх мэдэлтэн, Бүсийн дал, туслах бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг одоогийн дуудлагуудад нь дэмжүүлэн батлах санал оруулж байна.
Дэмжиж байгаа хүмүүс гараа өргөнө үү.
Татгалзаж байвал адил тэмдэг үзүүлж болно.
Ах, эгч нар аа, бидний төлөөх та бүхний залбирал болон итгэлд тань талархаж байна.