2008
Өөрийнхөө Голиатыг ялах нь
2008 оны зургадугаар сарын


Өөрийнхөө Голиатыг ялах нь

“Өнөөдөр Эзэн чамайг миний гарт өгнө … Бүх улс Израиль Бурхан байдгийг мэдэх болно” (1 Самуел 17:46).

Саад тотгор, сорилт, уруу таталт гэх мэт ялан дийлэхэд хэцүү мэт санагдах Голиатууд бидний амьдралд тохиолддог. Саад тотгор, сорилт, уруу таталт гэх мэтчилэн. Гэвч, хэрэв бид нар Бурханд итгэж, өөрсдийн үүргээ сайн гүйцэтгэх аваас яг л Давид шиг тэднийг ялж чадах юм. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Голиат та нарын зам дээр гарч ирэх үед Гатын филистчүүдийг Давид ялсан шиг тэднийг ялагтун” хэмээжээ. (“Overpowering the Goliaths in Our Lives,” Liahona, Feb. 2002 он, 2-р сар, 5).

1 Самуел 17-г уншаад Давид, Голиат хоёрын тулалдаанаас юу сурч болох вэ? Бурханд итгэх Давидын итгэл түүнд хэрхэн тусалсан бэ? Тулалдаанд тэр хэр бэлтгэгдсэн байна вэ? Их Эзэний хаант улсыг байгуулахад нэгэн өсвөр насны хүү ямар нөлөө үзүүлсэн бэ?

Доорх мэдээллүүд чамайг энэхүү гайхамшигт түүхийг сурахад илүү туслах болно.

Дүүгүүрчин гартаа дүүгүүрийнхээ хоёр үзүүрийг атгадаг ба заримдаа дүүгүүрийнхээ нэг үзүүрийг хуруунууддаа ороогоод, нөгөө үзүүрийг эрхий хуруу болон долоовор хуруугаар барьдаг байна. Дүүгүүрчин дүүгүүрээ олон эргүүлж шиддэггүй, харин ганц удаа маш хүчтэй эргүүлээд (мөрнөөс дээш эсвэл доош чиглэлтэй), эрхий хуруу болон долоовор хурууны үзүүрийг тавихад чулуу шидэгддэг.

Эртний дүүгүүр-ийг ихэвчлэн сүлжсэн ноос эсвэл дундаа чулуу тогтоох ууттай маалингын олсоор хийдэг байжээ. Дүүгүүр урт байх тусам гайхалтай үр дүнтэй байдаг. Хамгийн урт дүүгүүр цагт 60-100 бээрийн (100–160 км) хурдтай, 800 фийт (ойролцоогоор 250 м) –ээс ч илүү хол газар чулууг шидэж чаддаг.

Бөөрөнхий, жижигхэн атлаа хүнд, чулууг дүүгүүрчид илүүд үздэг байсан ба ийм чулуу нь илүү саадгүй явдаг байна. Дүүгүүрийн чулуунууд нь ихэвчлэн 5 см диаметртэй байжээ. (голфийн бөмбөг адил).

Давид Голиаттай тулалдаж байх үедээ ойролцоогоор 16 настай л байсан бөгөөд сударт түүнийг улаан үстэй, эсвэл ягаан хацартай (залуу) гэсэн утгатайгаар “улаа бутарсан” хэмээн дүрсэлсэн байдаг.

Арслан, баавгай Давидын аавын хонин сүрэг рүү дайрахад Давид тэдэнтэй тулалддаг байсан нь Голиатын эсрэг зогсох итгэлийг өгсөн.

Голиатын хайрст хуяг нь 125-200 фунт (57-90 кг) буюу таван мянган ширхэг шекелтэй тэнцдэг байсан.

Голиатын жадны зэв нь 15-25 фунт (7-11 кг) буюу зургаан зуун ширхэг шекелтэй, иш нь 20 фунттэй (9 кг) тэнцдэг байсан.

Филистчүүд Аегеан далайн эрэг орчмын нутгаас гаралтай байж болох талтай. Голиат маш өндөр бүр “үлэмж” гэж нэрлэгддэг байсан хүмүүсийн удам байх магадлалтай юм. (2:10–11; Иошуа 11:22-үз.)

Голиатын гуулин дуулга нь төмөр, зэс эсвэл хүрлээр хийгдсэн. Энэ нь нуруу болон хүзүүг хамгаалдаг бамбайтай байсан байна.