2008 оны 6-р сарын хуваалцах цагийн нэмэлт санаанууд
Хүүхдийн хэсгийн удирдагчид 2008 оны зургадугаар сарын Лиахонад хэвлэгдэн гарч буй эдгээр нэмэлт санааг хуваалцах цагтаа ашиглаж болно. Эдгээр санаанд тохирох хичээл, заавар, үйл ажиллагааг энэ дугаарын хүүхдэд зориулсан хэсгийн H4 болон H5 хуудсан дээрх “Би залуу байхдаа өөрийгөө бэлтгэнэ” хэсгээс үзнэ үү.
-
Гэр бүлийн түүхийн материал болох бүртгэлийн дэвтэр, гэрэл зураг, дурсамжийн номоос үзүүл. Гэр бүлийн тэмдэглэлийг хөтлөх нь ямар чухал болох талаар ярилц. Хүүхдүүдийг С ба Г 138:47-48-ыг олоход тусалж, хамт уншина уу. Ариун сүмийн ажлыг хийх нь чухал бөгөөд, үүнийг хийснээр гэр бүлүүд мөнхөд хамтдаа холбогдож чадна гэдгийг тэдэнд тайлбарла.
Ариун сүмийн ажилд зориулж гэр бүлийнхээ гишүүдийн нэрсийг олж, бэлтгэх үйл явцыг товчхон тайлбарла. Ариун сүмд нэр явуулж байсан хувийн түүхээ хуваалцаж, гэр бүлийн тухай сүмийн дуулал дуул.
Хүүхэд бүрт удмын бичгийн хүснэгт, гэр бүлийн тэмдэглэл бичих хуудас өгч, тэднийг өөрсдийн мэдэх хэсгийг бөглөхөд нь цаг гарга. Бурханд итгэх итгэл гарын авлагыг үзүүлж, эдгээр тэмдэглэлийг дуусгах нь энэ уг гарыг авлага дахь үйл ажиллагаа гэдийг сануулаарай. Энэ үйл ажиллагааг гэр бүлтэйгээ хамт дуусгахад нь тэднийг урамшуулан дэмж. Хүүхдийн хэсэгтээ бөглөж дуусгасан хүснэгтээ эргүүлэн авчирч, гэр бүлийнхээ тухай сурсан зүйлсээ хуваалцахыг хүүхдүүдэд уриал. Гэр бүлийн түүхийн ажлын чухлыг мөн гэр бүлээрээ хамтдаа холбогдож чадах ариун сүмийн адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.
Бага насны хүүхүүдэд зориулж: Энгийн зүйлс ашигла, тэдэнд удмын бичгийн хүснэгт дэх гэр бүлийн гишүүдийг нь төсөөлөхөд нь туслахын тулд эцэг эх, эмээ өвөө шиг болгон хувцасла.
-
Ариун сүмийг дүрсэлсэн нэг үг сонсохыг хүүхдүүдээс хүс. “Би ариун сүм харах дуртай” (Хүүхдийн дууны ном, 95) дууны “Ариун сүм бол ариун газар” гэсэн хэсгийг дуул. Ариун сүмийн зураг үзүүлж, ариун газар ямар зан чанар тохирох талаар хүүхдүүдээс асуу.
Бишопын зөвлөлийн гишүүн эсвэл салбарын ерөнхийлөгчийг ариун сүмийн зөвшөөрлийн ярилцлагын талаар ярихыг хүс. (Зохистой хувцаслалт, тавигддаг асуултууд, ярилцлагыг явуулж байгаа санваартны удирдагчийн талаарх зарим зүйлийг ярьж болно.) Түүнийг ярьсны дараа, хүндэтгэлтэй байх, зохистой хувцаслах, эелдэг харьцаатай байх нь ариун сүмд орох боломжийг өгдөг гэдгийг тайлбарла. “Би ариун сүм харах дуртай” дууллыг дуулж, ариун сүмд орсноор хүлээн авсан адислалаа хуваалц.
-
Дуу заах: “Би ариун сүм харах дуртай” Чи юу харах дуртай вэ? гэсэн асуултаар дуугаа танилцуул. Хүүхдүүдийн хариултыг сонссоны дараа, харах дуртай өөр нэг зүйлээ сонсохыг тэднээс хүс. “Би ариун сүм харах дуртай” гэсэн хэсгийн дуул. Ариун сүмийн зураг барихыг нэг хүүхдээс хүсч, хамтдаа дууныхаа 1-р хэсгийг дуул. Ариун сүм хэзээ явж болох талаар сонсохыг хүүхдүүдээс хүс. “Нэгэн цагт тэнд очно” гэсэн хэсгийг дуул. Хүүхдүүдийн хариултыг авсны дараа, 2 хэсгээ хамтад нь дуул.
Ариун сүмд орохдоо ямар 3 зүйл хийдэг талаар сонсохыг хүүхдүүдээс хүс. “Ариун сүнсийг мэдэрч, сонсож, залбирахаар” гэсэн хэсгийг дуул. Хамтдаа энэ хэсгээ дуул. “Ариун сүм бол Бурханы өргөө, хайр, гоо сайхны газар юм.” гэсэн хэсгийг дуулж, хүүхдүүдээс ариун сүмийг дүрсэлсэн 3 зүйлийг сонсохыг хүс. Энэ хэсгээ хамтдаа дуул. С ба Г 88:119-ыг уншуулах хүүхэд урьж, ариун сүмийн талаар зааж байгаа гэдийг тайлбарла. “Бурханы өргөө” гэсэн үгийг сонсох үедээ хүүдүүдээс гараа өргөхийг хүс.
Дууны сүүлийн хэсгийг дуулж, хүүхдүүдийг чамд буцаж дуулж өгөхийг хүс. Эхний бадгийг хамтдаа дуул. Сайн мэдээний жишгээр амьдарч ариун сүмд ороход бэлтгэх нь чухал гэдгийг тайлбарлаж гэрчлэлээ хуваалц.
Асуулт асуухаа үргэлжлүүлж, тэдэнд 2 –р бадгийг дуулж өгөн, хүүхдүүдээс хариултаа аваарай. Гэрээ гэдэг үгийг онцлож, энгийнээр тайлбарлаж, баптисм дээр хийгддэг гэрээний талаар ярилц. Энэ ариун гэрээг хийж, сахих нь ариун сүмийн сүсэг бишрэлийн нэг хэсэг гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.
Хүүхдүүд дууг олон удаа сонсож байж сурдаг. Энэ дууг заахдаа эдгээр зөвлөгөөг дагана уу: (1) Түлхүүр үгэнд нь энгийн хөдөлгөөн нэмэх. Жишээлбэл: “харах”-нүдэндээ хүрэх; “сонсох”-чихэндээ хүрэх; “залбирах”-гараа атгах. (2) “би” эсвэл “би бол” гэдэг үг хэлэх үедээ өөрсд рүүгээ заахыг тэднээс хүс. (3) Ангийг 2 хувааж, дууны өөр бадгуудыг нэг нэгэндээ дуулж өгөхийг урь.