Бошиглогчийн дуу хоолойг сонсохоор ирэгтүн
Анхны үзэгдэл
2005 оны дөрөвдүгээр сарын ерөнхий чуулганаас.
Би хүүхэд байхдаа Германд байсан. Тэнд том барилгуудын хөлсний жижиг өрөөнүүд, гайхамшигтай сайхан зуслангийн харшууд болон орчин үеийн сүмийн барилгууд гэх мэт, нөхцөл байдал нь ялгаатай олон Сүмийн байруудад очиж үзсэн. Эдгээр бүх барилгуудад нэгэн ижил чухал зүйл байдаг байсан бөгөөд тойрог болон салбарын гэр бүл мөн гишүүд цугласан үед Аврагчийн хайрыг мэдэрч болох Бурханы Сүнс тэнд байдаг байсан юм.
Звикау сүмийн байранд нэгэн хуучны бадралт бишгүүр хөгжим байсан юм. Ням гараг бүр нэгэн залуу хөвгүүн хөгжмийг ажиллуулахын тулд хатуу хөшүүргийг дээш доош нь хөдөлгөдөг байлаа. Заримдаа надад энэ чухал ажилд туслах агуу боломж олддог байв.
Цуларсан хүмүүс Сэргээлтийн тухай дууллыг дуулж байхад би хамаг хүчээрээ бадралт бишгүүрийг ажиллуулна. Оператор сүмийн урд хэсгийг гоёмсог харагдуулдаг, өнгөтэй шилэн цонхоор харж болох суудал дээр сууна. Өнгөтэй шил нь Анхны Үзэгдлийн хамт, Иосеф Смит ариун ойн цоорхойд өвдөг сөхрөн сууж тэнгэрээс цацрах гэрлийг харж буйг дүрсэлдэг.
Хүмүүсийг дуулж байхад, гишүүд яриа өгөх болон гэрчлэлээ хуваалцаж байхад харин би дэлхийн түүхийн нэг болох агуу нууцыг өгүүлсэн дүрслэлийг хардаг байв. Би энэ дүрслэлд Иосеф Смит мэдлэг, гэрчлэл мөн тэнгэрлэг удирдамжуудыг хүлээн авахын зэрэгцээ Тэнгэрлэг Эцэгийн маань зэмсэг болон адислагдаж байгааг харсан юм.
Энэ цонхны гайхамшигт зургийг харж байхдаа би онцгой нэгэн сүнсийг мэдэрсэн юм. Ариун ойн цоорхойд хайраар сонсож хариулдаг Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахыг зоригтойгоор шийдсэн итгэлтэйгээр залбирч буй нэгэн хүүгийн зургийг харсан юм.
Би бага байхдаа анхны үзэгдлээс хойш хэдэн зуун жилийн дараа, Хойд Америкийн Палмаригаас олон мянган бээрийн зайд оршдог Германы өдөөсөн дэлхийн II дайнд эвдэрч сүйрсэн нэгэн хотод амьдарч байсан юм. Ариун сүнсний хүчээр Иосеф Смит Бурхан, Есүс Христийг харж Тэдний дуу хоолойг сонссон гэдгийг би зүрх сэтгэл оюун ухаандаа мэдэрсэн.
“Дэлхийг дүүргэх хүртлээ урагш түгэх” (С ба Г 65:2) дэлхий дахинд өөрчлөлтийн эхлэлийг авчирсан энэхүү ариун хормын бодит байдлыг гэрчлэн Бурханы Сүнс бяцхан биеийг тайтгаруулсан билээ. Би ариун ойн цоорхойд болсон гайхамшигт явдлын тухай Иосеф Смитийн гэрчлэлд итгэсэн бөгөөд одоо ч үүнийг мэднэ. Бурхан хүн төрөлхтөнд одоо ч ярьсаар буй билээ.