2008
Би багаасаа өөрийгөө бэлтгэнэ
2008 оны зургадугаар сарын


Хуваалцах цаг

Би багаасаа өөрийгөө бэлтгэнэ

“Бибээр өөрийн ёслолуудыг энд өөрийн хүмүүст илчилж болохын тулд, энэ өргөө миний нэрээр баригдаг” (C ба Г 124:40).

Ариун сүмүүд нь чамд болон чиний гэр бүлд өгөгдсөн адислал юм. Дэлхий даяар 120 гаруй ариун сүм байдаг. Хамгийн ойр байгаа ариун сүмийнхээ нэрийг чи мэдэх үү? Гэрт чинь ариун сүмийн зураг бий юу? Танай гэр бүлд, ариун сүмд очиж нандин гэрээнүүдийг хийсэн хүн бий юу?

“Би Ариун Сүм Харах Дуртай” гэдэг хүүхдийн дуу нь (Хүүхдийн дууны ном, 95) ариун сүм бол “Бурханы өргөө, гоо сайхан болон хайрын газар” гэж заадаг. Мөн энэ дуу нь бидэнд ариун сүм бол “бидний хамтдаа холбогдох ариун газар” гэж заадаг. Та нар дараагийн удаа энэ дууг дуулахдаа “Би нэгэн цагт тэнд очно” гэсэн үгсийг сайн сонсоорой. Энэ нь чи зохистой байж Түүний ариун өргөөнд орох болно гэж өөртөө болон Тэнгэрлэг Эцэгтээ амлах амлалт юм.

Үйл ажиллагаа

Н4 хуудсыг аваад, зузаан цаасан дээр наа. Үргэлжилсэн зураасаар зурсан Ариун сүмийн зургийг хайчлаад цэгтэй зураасны дагуу нугалж түдүүлүүдийг нааж, хайрцаг хий. Миний Сайн Мэдээний жишгүүд гэсэн картуудыг хайчил (х. Н4), тэгээд ариун сүмийн хайрцаг дотроо байрлуул. Хайрцагнаас сайн мэдээний жишгүүдээс нэгийг сонгож аваад унш мөн жишгийн дагуу амьдрахын тулд чи юу хийх ёстойгоо шийд. Жишгийн дагуу амьдрах нь хэзээ нэгэн цагт ариун сүм рүү ороход чинь хэрхэн бэлтгэх тухай гэр бүлийн үдэш дээр бодлоо хуваалц.

Миний Сайн Мэдээний Жишгүүд картуудыг хийсэн ариун сүмийн хэлбэртэй хайрцгийг зөв сонголтууд хийхийг сануулж байхаар харагдаж болохуйц газарт байрлуул. Сайн мэдээний жишгийг уншаад хэрхэн амьдрахаа шийдсэн үедээ “Би ариун сүм харах дуртай” дууны “Бага байхдаа би өөрийгөө бэлтгэнэ; Энэ миний нандин үүрэг” гэсэн үгсийг сана.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Ариун сүмийг зур. Зурсан зургаа барилгын хавтан болгон төлөөлж 12 ширхэг болгон тэгш өнцөгтөөр хувааж хайчил. Тэгш өнцөгт болгоноо 1-ээс 12 хүртэл дугаарла. Цаасыг 12 хэсэгт хувааж хайчилж, Миний Сайн Мэдээний 12 жишгүүдийн үйл үг болгоныг хайчилсан цаас бүр дээр бич. (Үйл үгс: дагах, санах, сонгох, хэрэглэх, байх, хийх, үнэнч шударга байх, хадгалах, хувцаслах, унших, үзэх, сонсох, хайх, амьдрах.) Үгийг харуулахгүйн тулд бүх цаасаа нугал. Бурханд итгэх итгэл удирдамж номуудыг хүүхдүүдэд тарааж өг. “Ариун сүмийг барих нь” тоглоомыг тогло. С ба Г 124:40 шүлгээр эхэл. Самбар дээр, “Энэ өргөө баригдаг” гэж бич. Нэг хүүхдийг урьж гаргуулаад нөгөө 12 цааснаасаа нэгийг сонгуулж авахуулаад дээр нь бичигдсэн үйл үгийг уншуул. Хүүхдүүдээр Миний Сайн Мэдээний жишгүүдээс дээрх үгийг олуул. Үгийг олсныхоо дараа хамтдаа тухайн жишгийг унш. Нэг хүүхэд эсвэл бүх хүүхдийг энэ жишгийн дагуу амьдрах арга замуудыг бодож олохыг хүс. Дараа нь нэг хүүхдийг эсвэл бүх хүүхдийг 1 дугаартай барилгын хавтанг олуулж самбар дээр байрлуул. Гэх мэтчилэн ариун сүмийг барьж дуустал цааш нь үргэлжлүүл. Сайн мэдээний бүх жишгүүд нь мөнхийн гэр бүлтэй байхын тулд хүүхдүүдийн хийж чадах зүйлс байдаг гэдгийг онцол.

  2. Уутанд судар хийгээд өндөрт өргө. Уутанд юу байгааг таалгахын тулд хүүхдүүдэд зарим санаанууд өг. Хүүхдүүдийг таасны дараа Малахи 3:10-г гаргаад “бүхий л аравны нэгээ авчир” гэсэн мөрийг унш. Энэ судар нь ямар тушаалын тухай ярьж байгааг хүүхдүүдээс таахыг хүс. Шүлгийг хамтдаа уншаад “ивээлийг хальтал асгах” гэсэн амлалтыг сонс. Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгсөн адислалуудаас заримыг нь нэрлэхийг хүүхдүүдээс хүсээд самбар дээр жагсаан бич. Хүүхэд бүрт хуудас цаас өг. Цаасан дээр нэг адислалыг бичих эсвэл зурахыг хүүхдүүдэд санал болго. Хүүхдүүдийг дууссаны дараа цаасаа бөөрөнхий болгон хуйлахыг хүс. Хуйлсан цаасаа уутанд хий. Санваартны удирдагчийг цааснуудаас барьж авахыг хүс. Түүний гаран дээр бүх хуйлсан цаасаа асгаад хэрхэн алга нь дүүрч асгарахыг хар. “Үүнийг хүлээн авах хангалттай өрөө байхгүйн адил би ивээлийг хальтал асгах болно” гэсэн амлалтыг унш. Аравны нэгийн хуулийг дагаснаар Тэнгэрлэг Эцэг маань биднийг тэдгээр адислалуудыг хүлээн авахад хангалттай өрөө байхгүй болтол нь маш ихээр адислах болно гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Аравны нэгийн мөнгөөр ариун сүмүүдийг барьдаг гэдгийг тайлбарла.