2008
Архи болон тамхийг ердөө ганцхан удаа амсаж үзэх болон татах нь ямар хор хөнөөлтэй байдаг вэ?
2008 оны зургадугаар сарын


Асуулт хариулт

“Архи болон тамхийг ердөө ганцхан удаа амсаж үзэх болон татах нь ямар хор хөнөөлтэй байдаг вэ?”

Бидэнд өөрсдөө үйлдэх чөлөөт сонголт байдаг бөгөөд дэлхий дээрх сайн болон хилэнцэт зүйлсийн аль нэгэнд бид татагддаг талаар судрууд заасан байдаг.“ (2 Нифай 2:16; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн). Өөрийн чөлөөт сонголтоо шударга байлгахын тулд буруу сонголтын уруу таталтад бууж өгөх хэрэггүй. Буруу зөвийг ялгах чадвартай байх нь маш чухал. Чи зөв хилэнц хоёрыг хамтад нь хийх шаардлагагүй. Харин хилэнцээс зөвийг таниж мэдэн, түүнийг сонгох хэрэгтэй юм.

Архи эсвэл тамхийг ганцхан удаа хэрэглэх нь чамд муугаар нөлөөлөхгүй гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Энэ нь хор хөнөөлтэй зүйл ба тэдгээрийг хэрэглэх үед чи сүнсийг мэдэрч чадахгүй. Зарим үед тэрхүү “ганц удаа” гэсэн нь бүхий л “амьдарлын турш” болж өөрчлөгддөг.

“Ганцхан удаа”

гэж байж болохгүй. Чи үүнийг хийж хэрэггүй…бүр ганц удаа ч гэсэн! Ахиж хийхгүй юм чинь гэж бодож магадгүй. Гэвч архи тамхи хүнийг донтуулдаг. Миний нэг найз архи хэрэглэж үзсэн юм. Харин дараачийн удаа тэр гараад юу хийсэн гээч? Тэр ахиад уусан. Бид түүнийг “ганцхан” удаа хэрэглэснийг нь мэдэж байсан ч энэ нь “одоо ахиад ганцхан” болж өөрчлөгдсөн юм. Бид гишүүдийн хувьд гишүүн бус хүмүүсийн хараанд үргэлж өртдөг. Бид нар өөрсдийн жишгүүдийг дуулгавартай дагахгүй байх нь сайхан харагдахгүй. Энэ нь мөн эцэг эхийн минь урмыг хугалдаг.

Кайла В. 17 нас, Шинэ Өмнөд Вайлс, Австрали

Зарилгууд чамайг аюулгүй байлгана

Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг маань амьдралд болж буй бүх зүйл болон түүний үр дүнг мэддэг. Тийм учраас Тэр бидэнд Мэргэн Ухааны Үгийг өгсөн юм. Тэр чамд маш их хайртай. Чөтгөрөөс чамайг хамгаалахыг хүсдэг. Зарлигуудаар дамжуулан тэр чамайг аюулгүй байлгахаар хичээж байдаг. Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзаж аюулгүй үлдэх нь зарлиг гэдгийг чи мэдэж байгаа. Зөв биш гэж бодсон зүйлийг хийлгэх бодлоос хол байхын тулд Түүний удирдамжийн төлөө залбир.

Асинака В. 18 нас, Сува, Фужи

Мэргэн Ухааны Үгийг дага

Мэргэн Ухааны Үг нь Бурханаас ирсэн зарлиг гэдгийг санаарай. Тиймээс бид үүнийг маш дуулгавартай дагах хэрэгтэй. Эсвээс бид нар нүгэл үйлддэг. Нүгэл нь ганцхан удаа ч бай, нүгэл бол нүгэл шүү дээ. Архи эсвэл тамхийг ямар гэдгийг мэдэхийн тул хэрэглэх гэх мэтчилэн уруу таталтуудад бууж өгөхөд л ноцтой нүгэл болдог гэдгийг битгий мартаарай.

Ана M, 20 нас, Mикоакан, Мексик

Уруу таталттай тэмц

Биед орсон хорт бодисууд нь Мэргэн Ухааны Үгийн эсрэг байдаг. Тэднийг бүү хэрэглэ! Эдгээр бодисуудыг бүр бага тунгаар хэрэглэсэн ч сүйтгэж болох хараат байдал руу дагуулдаг. Мэргэн Ухааны Үгийг зөрчих нь бидний авах ёстой байсан олон адислалаас холдуулдаг. Бид сүнсээ доромжилдог. Уруу таталттай тэмцэх хамгийн сайн хэрэгсэл бол залбирал, мацаг барилт, судраас суралцах явдал юм.

Олег П, 16 нас, Кримеа, Украин

Хэцүү замыг бүү сонго

Сүмийн удирдагчид “ганцхан удаа” гэж хэлдэггүй. Тэд “үгүй” гэдэг. Бид нар өөрсдөдөө хүнд байдал учруулан тэр бүгдийг мэдэх шаардлагагүй учраас Сүм бидэнд тэднийг заадаг гэдэгт итгэ. Түүнчлэн Ариун Сүмийн зөвшөөрлийн болон санваарын удирдагч нарын ярилцлагад Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай дагадаг эсэхийг чинь асуудаг гэдгийг санаарай.

Лауран Р, 15 нас, Мариланд, АНУ

Өөрөө туршиж үзэх нь донтолт уруу хөтөлдөг

“Зөвхөн ганцхан удаа” гэж хэлэх нь буруу. Энэ бол чи аль хэдийн хийсний нотолгоо. Хэрэв чи үүнийг хийсэн л бол, энэ нь чиний дахин хийхгүй гэсэн эсэргүүцлийг бууруулдаг. “Ганцхан удаа” гэж өөрийгөө өмөөрөх нь нарийн бөгөөд шулуун замаас чамайг холдуулдаг. Чи нэгэнт замаасаа гарсан бол буцаж замдаа ороход амархан биш байх болно. Учир нь чи “Одоо ахиад ганцхан, би хүссэн үедээ гарч чадах юм чинь” гэж хэлэх болно. Эцэст нь “Бас ахиад” эсвэл “Надад үүнээс гарах ямар ч найдвар үлдээгүй” гэсэн өгүүлбэр болж хувирна.

Адам Х, 16 нас, Британи Колумба, Канад