Айлчлагч багшийн захиас бичиг
Есүс Христийн Сайн мэдээ бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн бодитойг заадаг
Өөрсдийнхөө очиж заадаг эгч нарын хэрэгцээнд тохирох судрууд болон мэдээнүүдийг заа. Сургаалын тухай гэрчлэлээ хуваалц. Бодогдсон болон сурч мэдсэн зүйлээ хуваалцах чадвартай хүмүүсээ урь.
Мөнх бус байдлын өмнөх оршихуйн тухай бидэнд юу заадаг вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Ричард Г.Скотт: “Бид мөнх бус байдлын өмнөх оршихуйд өөрсдийн Ариун Эцэг Бурхан, Түүний Хайртай Хүү Есүс Христтэй хамт Бурханы оршихуйд амьдарч байсан билээ… . Тэр үед бидэнд хэлсэн нь:
“‘Дээр нь хүн оршин сууж болох дэлхийг бид хийх болно;
“‘Мөн Их Эзэн тэдний Бурхан зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно;
“‘Мөн өөрсдийн анхны байдлыг хадгалдаг тэдэн дээр [мөнх бус байдлын өмнөх оршихуйд дуулгавартай байсан] нэмэгдэх болно; … мөн өөрсдийн хоёр дахь байдлыг хадгалдаг тэдний [мөнх бус амьдралд дуулгавартай байдаг] тэргүүн дээр алдар суу үүрд мөнхөд нэмэгдэх болно’ [Абрахам 3:24–26]… .
“… Мөнх бус амьдралд та нарт хувь хүний хувьд тулгарч болох нөхцөл байдлуудыг та нарт зааж, та нар үүнд бэлтгэгдсэн билээ… . Мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай дурдатгалыг тань та нараас авсан нь сорилт хүчин төгөлдөр байхын тулд юм, гэвч хэрхэн амьдрахыг та нарт харуулах удирдамж байх болно. Энэ амьдрал дахь бидний Эцэгийн авралын төлөвлөгөө, Түүнд буцаж очих боломжийн хамт Есүс Христийн сайн мэдээ гэж нэрлэгдэх болно” (“Truth Restored,” Лиахона, 2005 оны 11-р сар, 78–79).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөөртлин: “Бид бүгдийн оролцсон тэнгэр дэх зөвлөгөөн дээр [Есүс Христ] бидний Эцэгийн хүүхдүүддээ зориулсан аз жаргалын агуу төлөвлөгөөг хүлээн авч, уг төлөвлөгөөг үйл ажиллагаанд оруулахаар Эцэгээр сонгогдсон билээ. Тэрбээр сайны хүчнүүдийг Сатан болон түүний дагалдагчдын эсрэг тулалдаанд удирдсан билээ. Дэлхий бий болохоос өмнө эхэлсэн энэ тулалдаан хүмүүний бодгалийн төлөө болсон юм. Тэрхүү сөргөлдөөн өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Бид бүгд тэр үед Есүсийн талд байсан юм. Бид өнөөдөр ч Есүсийн талд байна” (“Christians in Belief and Action,” Ensign, 1996 оны 11-р сар, 71).
Мөнх байдлын өмнөх оршихуйг ойлгох нь яагаад чухал вэ?
Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жули Б.Бек: “Дэлхийн сууринаас өмнөх үеэс өгөгдсөн өвөрмөц ажил үүргүүд эмэгтэйчүүдэд байдаг… . Мөнх бус байдлын өмнөх их сөргөлдөөнд бид мөнхийн гэр бүлүүдэд харьяалагдах чадавх хамгаалахын тулд өөрсдийн Аврагч, Есүс Христийн талд байсан юм. Бид өөрсдийгөө Бурханы охид гэдгийг мэднэ. Мөн юу хийх ёстойгоо мэднэ… . Мөнхийн гэр бүлүүдийг бий болгоход бид итгэдэг… . Өсөн үржиж, дэлхийг бүрхэх зарлиг хүчин төгөлдөр байгааг бид мэднэ… . Их Эзэний тусламжтайгаар бид хүүхдүүдээ амжилттай өсгөн хүмүүжүүлж, тэдэнд зааж чадна гэдэгт бид итгэлтэй байдаг. Эдгээр нь аз жаргалын төлөвлөгөөн дэх нэн чухал үүрэг хариуцлага юм. Эмэгтэйчүүд эдгээр үүрэг хариуцлагаа бүх зүрх сэтгэлээрээ баяртайгаар хүлээн авсан тохиолдолд тэд аз жаргалтай байх болно!” (“What Latter-day Saint Women Do Best: Stand Strong and Immovable,” Лиахона, 2007 оны 11-р сар, 110).
Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл (1895–1985): “Бүхэл бүтэн оршихуйнх нь хувьд бид үхэшгүй байдлыг авч үзэх юм бол, өвчин эмгэг, уй гашуу, гай зовлон, богинохон амьдрал нь гамшиг байж болно. Гэвч бид мөнх бус байдлын өмнөх өнгөрсөн үеийг, мөн үхлийн дараах мөнх ирээдүйг хамарсан зүйл гэж үзэн амьдралыг харах юм бол, бүх тохиолдох зүйлүүд хамтдаа зохих ёсны хэтийн төлөвт тавигдаж болно” (Teachings of Presidents of the Church: Spenser W.Kimball [2006], 15).
Нэмэлт судалгаанд зориулж Иеремиа 1:4–5; С ба Г 138:55–56-г үз.